2015/11/16

3 хэмжээст ертөнцөөс 5 хэмжээстэд шилжих нь


Та бүхний сайн мэдэж буйгаар дэлхий маань 3D-с 5D хэмжээс рүү шилжих шилжилт маш эрчимтэй явагдаж байна. Иймээс хүн тус бүр төдийгүй, хүн төрөлхтөн тэр чигээрээ сүнслэг хөгжлийн хоёрдмол чанараасаа салах шаардлагатай. Хоёрдмол шинж чанар гэдэг нь сайн муу, хар цагаан гэж юмыг ангилах, одоо, өнгөрсөн, ирээдүй гэх мэт цаг хугацаанд баригдмал байх зэрэг ухамсрын хязгаарлагдмал, эрс тэс шинж чанарууд юм. Та эготойгоо ажиллаж, бага насны сөрөг итгэл үнэмшил, дурсамжуудтайгаа нүүр тулж, шийдвэрлэх цаг дууссан. Үүний оронд ОДОО ЦАГ-таа байж, бүхий л сөрөг сэдэл, мэдрэмжүүдтэйгээ нүүр тулах нь чухал. “Одоо” нь сэтгэл зүйн нэгдэлд хүрэх хамгийн чухал хэсэг юм. Сүүдэр би буюу өөрийн дарагдмал, нууцлагдмал зан чанар, итгэл үнэмшилтэй нүүр тулж ажиллах нь маш бэрхшээлтэй. Хэрэв та 3 дахь хэмжээст дээр яваа бол сүүдэр би буюу сөрөг итгэл үнэмшлүүдтэй ажиллах, эгогоо ажиглан тулалдах нь үнэхээр гайхамшигтай үр дүнтэй байх юм. Та хэдий хэр их сэргэг ухамсартай байна төдий чинээ одоо цагтаа байж сүнслэг хөгжлөө ахиулах боломжтой.

Сөрөг үйл явдал, сэтгэл хөдлөлөөс сэргийлэх, тэдгээрийг даван туулахад тустай "АНГИЖРАЛ" дасгалын талаарх видеог үзэхийг мөн санал болгож байна. 


Бид амьдарч, нэгдэн нийлж, тэлж өсөх явцдаа хоёрдмол байдлаас ангижирдаг. Тав дахь хэмжээстэд буюу хоёрдмол шинж чанаргүй оршин байхад “Яг одоо цаг”-таа байх дасгалууд маш тустай. Эдгээр нь тухайн агшинд илэрч буй сэтгэл хөдлөл, мэдрэмж, илрэлүүдийг ямар ч шүүлт, дүгнэлт, ялгаварлалгүй ажиглах дасгалууд юм. Мөн та бусадтай харилцахдаа өөрийн дотоодод буй Бурханлиг чанараас урсан гарах хайрын гэрлийг түгээх замаар хоёрдмол байдлаас ангижрах боломжтой. Ямар нэг сөрөг мэдрэмж, бодол, өвдөлт, таагүй байдал илэрвэл тэдгээрийг мэдэрч, ажиглаад, хаанаас гарч буйг нь тодорхойлж улмаар тэр зүгт Бурханлиг хайрыг илгээхэд л хангалттай. Бүхий л зовинол, сөрөг бүхэн хоёрдмол шинж чанараас үүдэлтэй байдаг. Улмаар та хоёрдмол шинж чанарыг танин мэдсэнээр үүнээс үүдэлтэй таагүй мэдрэмжийг зовлон, гуниг гэж үзэхээ болино.  


3 хэмжээстэд байхдаа та бүхэн орчны нөлөөнд автаж, хариу үйлдэл үзүүлж, хязгаарлагдмал буюу хоёрдмол шинж чанартай болдог. Энэ нь таны оюун ухаан болон сэтгэл хөдлөлийн энергийн бүрхүүлд "гэмтэл" үүсгэдэг. Улмаар та энэ бүхэн хэнээс, юунаас болов гэж өнгөрсөн дурсамж руу өнгийдөг. 5 хэмжээст ертөнцөд бусдаас үүдэлтэй гэмтэл гэж байдаггүй. Тиймээс хэрэв та яг одоо 5 хэмжээстэд байгаа бөгөөд эргэн тойрны тань хүмүүс 3 хэмжээстийн зовлон гунигт байгаа бол тэд таныг гэмтээж чадахгүй. /Та нараас олон хүн 5 хэмжээстэд оршиж байгаа/. Харин ТА тэдний төлөө энд байгаа юм! Та тэдний амьдралд гийх нөхцөл болзолгүй ХАЙР, амар амгалан, тэнцвэр нь юм. Яг л танго бүжгийг 2 хүн бүжиглэдэг шиг хоёрдмол шинж чанарыг 2 хүний хоорондын харилцаа бүрдүүлж байдаг. Иймээс хоёрдмол шинж чанар илэрдэг 3 хэмжээст ертөнцөд та байгаа бол өөрийн таагүй мэдрэмж, зовлонд бусад хүнийг буруутгах хандлага байдаг.

Хэрэв та 5 хэмжээстэд оршиж байгаа бол нөлөөлөлд авталгүйгээр тухлан сууж, өөрийн харилцааг ямар шүүлт, дүгнэлт, айдас болон сэтгэл хөдлөлийн шаналлыг оруулахгүй минут хором бүрээр ажиглаж чадвал та зүгээр л ОРШИЖ БУЙ хэрэг юм. 5 хэмжээст буй хүмүүс бүхий л зовлон шаналлыг хайраар тэтгэн гэрэл гэгээ болгож, нөхцөл болзолгүйгээр нөлөөлж байдаг. Тэд гэрэл гэгээг түгээх замаар өсөн тэлэх боломж нөхцөл бүрийг таатай хүлээж авдаг. Мөн та өөрийн дотоод мөн чанарыг шүүж, дүгнэхгүй байх тусам, түүнээс хамгаалж, тусгаарлахгүй байх тусам, айдас, сөрөг зүйлээр халхлахгүй байх тусам өөрийн тань үндсэн итгэл үнэмшлүүд аяндаа ухамсар болон сэргэг оршихуйд тань мөч хором бүрээр эвлэлдэн нэгдэх болно. 


Зовлон, шаналлаа хэрхэн хувирган, нэгтгэх вэ?

1) Зовлонгийн хүлээснээс ангижрах. Өөрийн сүүдэр би буюу эго-той ажиллаж ханах үед та зовлонгийн хүлээснээс ангижрах боломжтой болно. Хэрэв та сөрөг итгэл үнэмшил, зан чанараа ухан таних дасгалуудаас татгалзахаар шийдсэн бол өөр төрлийн дасгалуудыг сонгоорой. Би өөрийн сургаалууд болон Matt Kahn гэх мэт хүмүүсийн сургаалыг санал болгож байна.. Миний Youtube суваг дээрх Lightworkers буюу Related List жагсаалтуудыг сонирхож үзээрэй. Аура Алхим процессын 2 болон 3 дахь шат алхмууд танд ихээхэн тус болно. 

2) Өөрийгөө сүнслэг ажлаар бүү зод. Та сүнслэг хөгжлөө дээшлүүлэхээр нэг хэсэг мэрийсэн байж болно. Үр дүн гарсан эсэхээс үл хамааран хэсэг зуур өөртөө амралт өгөх хэрэгтэй. Үндсэн амьдралын хэв маягтаа шилж. 3 хэмжээстэд гацчихаад байгаа хүмүүст тулгарч буй ганц гол асуудал бол “ӨӨРИЙГӨӨ ДУТУУ ХАЙРЛАХ” явдал юм. Энэ бол хүн төрөлхтний хувьд тулгамдаад буй маш том үндсэн итгэл үнэмшил юм. Иймээс дараах энгийн арга техникүүдийг хэрэгжүүлээд үзээрэй. 
А. Дасгал. Өөрийгөө хайрлах нь амар зүйл биү. Өдөр бүр 5,10 минут алхаж эхлэхээс л өөрийгөө хайрлах суурь тавигдана.
Б. Гэрэл. Нүднийхээ торлог бүрхэвчид өдөртөө 15 минут нарны гэрэл тусгах нь их чухал.
В. Байгальд байх. Байгалийн ямар ч  газар үүнд туслах болно. Устай газар бол бүр илүү тустай.
Г. Өөрийг тань дүгнэж шүүдэггүй хүмүүстэй хамт байх. Тиймээ, үүнийг өөрийнхөө хайртай дотны хүмүүс, найз нөхдөөсөө гуйгаарай. Хүмүүс завгүй байдаг ба үүнийг гуйх нь хэцүү л дээ. Гэхдээ 3-аас 5 дахь хэмжээстэд шилжихэд бусад хүмүүсийн хайр зайлшгүй чухал.
Д. Бүхэл, органик, боловсруулаагүй хоол хүнс хэрэглэх. Өөрийгөө хайрлахаас ҮНЭХЭЭР зугатаадаг хүмүүс ихэвчлэн ярихдаа: “Би хоол хийхийг үзэн яддаг. Үзэн ядаж буй зүйлээ хийхээр яаж өөрийгөө хайрлах билээ?” гэдэг. Өөрийгөө хайрлах нь ямар ч бүрэн найрлагадаа одоо сайхан байгаа гэхгүй. Үүнийг хийх жинхэнэ сайхан биш учир надад таалагдахгүй байна гэж байнга шалтаглан хэлдэг бол үнэндээ таныг үнэхээр баяр баясгалантай байлгах юу ч байхгүй байх болно. Та 3 хэмжээстийн хоёрдмол байдалд нэгэн хэвээр байх тусам баяр баясгалантай байх нь улам багассаар байна. Эхэндээ хэцүү бөгөөд ядаргаатай ч гэсэн өөрийгөө хайрлах бяцхан алхмыг хийж эхэлбэл маш чухал юм. Тиймээс хоол хийх дургүй бол органик жимс ногоо худалдаж аваад маш энгийн хэлбэрээр идэж болно.
Е. Өөрийгөө хайрлах зорилгоор хил хязгаар тавь. Заримдаа бид хайрладаг зүйлстээ хязгаар тавьж сурах нь чухал. Энэ нь хэн нэгэн, заримдаа бидний хамгийн хайртай хүмүүс биднийг гомдоож, ашиглаж, хэрэглэхээс /бие болон сэтгэл санаагаар/ сэргийлж “үгүй” гэж хэлэх хэмжээний өөртөө хайртай байна гэсэн үг.
Ж. Сайн унтаж амрах. Өөрт тань тохирох тогтмол унтах цаг бүхий хэв маягийг өөртөө бүрдүүл. Ойролцоо байгаа цахилгаан төхөөрөмжүүдийг унтраагаарай. Мөн тэдгээрийг унтахаасаа дор хаяж нэг цагийн өмнөөс харах хэрэггүй. Эдгээр төхөөрөмжүүд билиг оюун, сүнслэгээр сэрэгч хүмүүст хэт их идвэхжүүлэлт өгдөг. Мөн яг унтахынхаа өмнө тайвшруулах ваннтай ус, шүршүүрт орохыг хичээгээрэй. Үүнийг унтахын өмнө хийх хамгийн сүүлчийн зүйл болгоорой. Яг унтахын өмнө сэтгэл хөдөлгөх хүчтэй яриа өрнүүлэх хэрэггүй. Унтахад асуудалтай байдаг бол тайвшруулах ургамлын хандтай цай уугаарай. Унтахын өмнөх бясалгал их тустай. Өөрт тань зохицох юу байна түүнийгээ тогтмол хийгээрэй. 
3) ОДОО ЦАГТАА эерэг, хүч өгөх сонголтуудыг хийгээрэй. Зөвхөн дохио ирмэгц биш өдөр бүр үүнийг хийгээрэй. Өглөө сэрэхдээ энэ долоо хоног, энэ жил, энэ амьдралын төлөө хийх зорилгоо мэдэхгүйгээр зөвхөн ЭНЭ ӨДРИЙН ТӨЛӨӨ  өглөө бүр сэрж байгаа бол та 5 дахь хэмжээстэд хэдийнэ иржээ. Одоо цаг бол 5 дахь хэмжээстийн төрөлтнүүдийн хамгийн хүчтэй мөч юм. Өөрийгөө хайрлах зорилгоор “Би өөрийгөө өнөөдөр хайрлах болно”  гэж 30 хоногийн турш хэлэхдээ тухайн өдөр сайхан биш ч байсан гэсэн үнэхээр итгэж хэлж байгаа бол 3 хэмжээстээс удахгүй шилжихийн илрэл юм. Би үүнийг дараах бичлэг дээр илүү сайн тайлбарласан. 


4) Өөрийн билиг оюуны буюу сүнслэг замаа ол, гэхдээ өөрийгөө бүү яаруулж дарамтал. Маш олон хүн сүнслэг ертөнц, сүнслэг талаа танихыг хичээдэг. Гэхдээ та газардуулга хийж, хүн байхын мөн чанараа таниагүй цагт сүнслэг мөн чанараа таних боломжгүй. Исүс Христ хэлэхдээ “Би гэнэт гэгээрээгүй, харин хичээл зүтгэл, чин сэтгэлээр гэгээрсэн юм" гэж хэлсэн байдаг. Хэрэв Исүс дэвшихдээ сүнслэг чанараа энэхүү оршнол буюу дэлхийд, газарт буулган сурч, судлах ёстой байсан бол бид ч бас тэгэх ёстой. Хамгийн өндөр сүнслэг хөгжилтэй хүмүүс асуулт асуугаад, асуултын хариултыг анхааралтай сонсдог болохыг туршлагаасаа ажигласан юм. Дараа нь тэд олж авсан мэдээллээ бататгахын тулд сонсож, мэдэрч, суралцдаг. Тэд өөрийн олсон тусгай арга барилуудад бүрэн итгэж, тэдгээрийг хэрэгжүүлж чаддаг. Аура харж чаддаггүй, ахуй ойлголтгүй учраас гутарч явдаг тийм гэгээрсэн төрөлтнүүд байдаггүй. Харин өөрт буй чадвараа ашигладаг бөгөөд өөрт байхгүй чадварыг суралцаж байдаг хүмүүс байдаг. Сонирхвол, Ешуа/Исүсийн дамжуулалтыг үзээрэй.  


5) Хайрыг нээлттэй хүлээж ав. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХГҮЙ БАЙХ НЬ биднийг 3 хэмжээстэд хүлээстэй байлгадаг. Өөрийгөө хайрлах зарим аргууд танд таалагдахгүй байж магадгүй. Өөрийгөө хайрладаггүй хүмүүст өөрийгөө хайрлах нь утгагүй, амин хувиа хичээсэн зүйл мэт санагдах нь бий. Өөрийг тань хайрлаж дэмждэг хүмүүсээс ТУСЛАМЖ гуйх нь өөрийгөө хайрлах эхний алхам юм. Хэрэв та шинэ бизнес эхлүүлээд ихэд зүдэрч яваа бол GoFundMe хандивын вэбсайтад бүртгүүлж мөнгөн хэлбэрээр хайр хүртээрэй. “Муу” гэсэн тодотголтой мөнгөтэй харилцах харилцаагаа та өөрчлөх хэрэгтэй. Мөнгө бол анагаах эсвэл илүү зовоход тус болох хэрэгсэл болж чаддаг. Бусад хүмүүсээс хайр хэрэгтэй болсон үед зөвлөгөө хүсч эсвэл зүгээр л “Надад зөвлөгөө хэрэггүй, зүгээр л надад сэтгэлээ илчлэх хэрэг байна. Намайг сонсох хэн нэгэн хэрэгтэй байна” гэж хэлж байгаарай. Тэдний хариу үйлдэл, зөвөлгөөг бүү дүгнэж цэгнээрэй. Зарим найз нөхөд тань хэрхэн зөвлөгөө өгч, сонсохыг мэддэггүй байх тал бий. Зарим нь тохиромжгүй зөвлөгөө өгч, хэрхэн туслахаа мэдэх ч үгүй байх тал бий. Таныг хайрлахаар оролдож үзсэнд нь л талархаарай. 

6) Тухайн мөчид өөрт тань тохирохгүй айдас, шүүлт дээр суурилсан сүнслэг сургаалиудаас зайлсхийх буюу танд нийцэхгүй бүхнээс ангижир. Та нарын зарим нь 3 хэмжээстэд бэлэн болох хүртлээ орших хэрэгтэй байж болно. Хэрэв энэ өөрийн тань байх газар л бол өөрийгөө бэлэн болтол бүү хүчил. Зарим нь нэгэнд нь энэ сургааль огт тохирохгүй байж болно. Хэрэв бэлэн болсон тохиолдолд 5 дахь хэмжээстийн нөхцөл болзолгүй хайр, эв эеийн талаарх сургаалийн талаар олж мэдээрэй. Өсөн тэлэхийн тулд хоёрдмол сэтгэлгээ, хязгаарлагдмал байдлаасаа ангижрах хэрэгтэй. Та өөрт нийцэх итгэл үнэмшлийн системийг бүрдүүлж болно. Эсвэл үйлийн үр, там гэх мэт айдаст тулгуурлаагүй сургааль айлддаг багш нарыг дагаарай. Миний Аура Алхим дасгалын 2 ба 3 дахь алхмууд 5 хэмжээст дээр суурилсан тул шууд хийж болно. 


3-аас 5 дахь хэмжээстэд шилжих нь богино хугацаанд хийгдэж болно. Эсвэл аажмаар шилжиж болно. Нэг алхаад амарч болох юм. Ямар ч нөхцөлд Хайр, Гэрэл, Амар Амгалан, Тэнцвэрийг сонгоорой. Та тэс ондоо зүйлийг туршиж үзэхэд бэлэн байна уу? Тэгвэл бүхий л хүсэл зорилго, хүч чадлаа дайчлаад тэмүүлээрэй. 



Орчуулсан: Би Де Ченж

Хянан нийтэлсэн: Л.Хандсүрэн