2015/11/12

ӨНДӨР ДАВТАМЖТАЙ БАЙГААГИЙН 12 ШИНЖ ТЭМДЭГ


Бүх зүйл энергиэс бүрддэг бөгөөд энергийн давтамж гэдэг бол орон зайд шилжилт хийж буй энергийн хөдөлгөөн юм. Энергийн давтамж бидний амьдрал ямар байхыг тодорхойлж байдаг чухал ач холбогдолтой. Таталцлын хуулийн дагуу бидний энергийн давтамж ямар байна, бид тийм л амьдралыг бүтээдэг. Энергийн давтамж сул байх тусам сэтгэлд нийцэхгүй олон үйл явдал амьдралд тохиолддог. Гэхдээ цаг мөч тутамд хэлбэлзэл давтамж өөрчлөгдөж байдаг. Нөгөө талаас сул давтамж нь бидний бодол, зан төлөв болохгүй байнаа гэдгийг сануулж байдаг.  Харин өндөр давтамжтай үедээ энэ үеийг удаан хугацаанд үргэлжлүүлэх нь чухал. Ингээд өндөр давтамжтай байгаагийн 12 шинж тэмдгийг та бүхэнд танилцуулья.

  1. Өглөө сэрээд шинэ өдрийг сэтгэл дүүрэн эхлүүлэх. Өндөр давтамжтай үед сэтгэл санаа өөдрөг байдаг. Өглөө орноосоо үсрэн босоод бүгдийг хийхэд бэлэн байвал өндөр давтамжтай байнаа гэсэн үг. 
  2. Эрүүл мэнд сайжрах. Бидний бие махбодь бол бидний энергийн давтамжийн биежсэн хувилбар юм. Өндөр давтамжтай байснаар бие махбодь сайжирч, өвчин, зовинол буурах буюу тэр чигээрээ байхгүй болно. 
  3. Бяр хүч амтагдах. Өндөр энергитэй үед уулыг ч өргөж чадах мэт мэдрэмж төрдөг. Хүнд хэцүү санагддаг байсан бүхэн боломжтой мэт санагдана. 
  4. Бусадтай чөлөөтэй ойлголцох. Бидний энергийн давтамж өндөр болох тусам өөрийгөө илэрхийлэх чадвар, үг яриа сайжирна. Бусадтай илүү сайн ойлголцоно. 
  5. Санхүүгийн байдал дээшлэх. Энерги сайжрах тусам эд баялаг амар хялбар байдлаар урсан орж ирнэ. Санаандгүй байдлаар мөнгө, орлого нэмэгдэх зэргээр амьдралд азтай тохиолдлууд бий болно. 
  6. Бусад хүмүүстэй таатай харилцаатай болох. Өндөр энергитэй байх тусам харилцаа холбоо хялбаршина. Урьд нь таагүй байдаг байсан хүмүүс таныг хүндэтгэж, эелдэг дотно харилцах болно. 
  7. Урсгалаар амьдрах. Өндөр давтамжтай болсноор таны бүтээмж хамгийн оновчтой түвшинд хүрэх болно. Нэгээс нөгөөд хялбархан шилжиж, төгс төгөлдөр баланстай байна. Стресстсэн эсвэл уйдсан нөхцөл байдлууд багасна. Та голдуу "яг л болж байна даа" гэсэн мэдрэмийг авах болно. 
  8. Цаг хугацаа хурдсах. Урсгалаараа явах үед цаг хугацаа хурдан өнгөрдөг. Аз жаргал, баяр хөөртэй байхад цаг хурдан өнгөрдөг дөө. Өндөр энергитэй байхад хүн илүү баяр хөөр, аз жаргалтай байдаг. Мөн нас ахих тусам цаг хугацаа хурдан өнгөрч буйг хүмүүс мэдэрдэг. Зарим хүмүүс цаанаасаа бүх зүйл хурдсан шилжилт явагдаж байгаа гэх нь ч бий. 
  9. Хайр, аз жаргалаа чөлөөтэй илэрхийлэх. Өндөр давтамжтай хүмүүс хайр, гэрэл гэгээг түгээж байдаг. Тэд илүү их инээмсэглэж, бусдыг тэвэрч, ямар нэг зүйл бодолгүй тусалж, сайн үйлс хийдэг. 
  10. Зөн совин, "далд мэдрэмж" сайжрах. Бид өндөр энергитэй байх үедээ физик биеийн 5 мэдрэмжээс давсан зүйлсийг мэдэрдэг. Жишээлбэл бид ямар нэг асуултын хариуг нэн даруй олох буюу ойрын ирээдүйд юу болохыг таамагладаг. Өндөр давтамжтай байснаар бид аливаа зүйлсийг илүү өргөн хүрээнд, гүн гүнзгий мэдэж, ойлгох чадамжтай болдог. 
  11. Аз жаргал, баяр хөөр мэдрэх. Эдгээр сэтгэл хөдлөл нь таатай мэдрэмж төрүүлээд зогсохгүй эерэг, аз жаргалтай ирээдүйг бүтээх дохио болж өгдөг. Эдгээр нь өндөр давтамжтай байгаа эсэхийг тодорхойлох хамгийн энгийн шинж тэмдгүүд юм. 
  12. Сайхан харагдах. Бидний энерги бидний гадаад төрх, өөртөө анхаарал тавих байдалд шууд нөлөөлдөг. Сэтгэл санаа сайхан байхад бидний арьс, үсэнд толио тусч, хувцасны сонголт хүртэл сайжирдаг. 

Хэрэв та дээр дурдсан шинж тэмдгүүдийг мэдэрч байгаа бол баяр хүргэе. Та зөв замаар явж байна гэсэн үг. Одоо хийж байгаа зүйлсээ үргэлжлүүлэн хийгээрэй. 

Хэрэв энерги чинь сул байвал сэтгэлээр унах хэрэггүй. Таны энерги байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тул зам мөр, зүг чигээ ямагт өөрчилж болно гэдгийг санаарай. 

Бас нэг чухал зүйл бол энергийн давтамж сул байх нь сөрөг итгэл үнэмшил, бодолтой шууд холбоотой байдаг. Иймээс тухайн үедээ завсарлага аваад бодол, мэдрэмжээ шинжээрэй. Ингэснээр саад болж буй зүйлсийг олж илрүүлэн, ангижрах боломжтой. Энергиэ дээшлүүлэхийн тулд өндөр энергийн давтамжтай байхад хийдэг зүйлсээ хийгээрэй. Жишээ нь дуртай зүйлээ хийж, ажил амьдралаа балансжуулж, таалагддаг хувцасаа өмсөх гэх мэт. Та бүхэнд амжилт хүсье.


Эх үүсвэр: http://thespiritscience.net/2015/11/08/12-manifestations-of-a-high-vibration/