2015/10/14

Нүүрэн дээрх мэнгэнүүд


Мэнгэ нь өмнөх амьдралын тэмдэг, ирээдүйд болзошгүй аюулаас сэргийлэх дохио төдийгүй хүний ааш араншинг тодорхойлогч, илэрхийлэгч болж өгдөг. Тийм ч учраас гэр доторх тавилгууд байршлаасаа хамаараад өөр өөр нөлөөлөлтэй гэж фэн шуйд үздэгийн адил эртний хятад болон астрологийн хувьд мэнгэ нь байршлаасаа хамааран өөр өөр утга санааг илэрхийлдэг гэж үздэг. 

Дух

Духан дээрх мэнгэ нь эрч хүч, шаргуу зан, төвлөрлийг өгдөг бөгөөд энэ нь тухайн хүний ажил, албан тушаалд амжилт олох боломжийг олгодог юм. Хүүхэд байхаасаа эхлэн та өөрийнхөөрөө байх гэж хичээдэг хүн юм. Та төрөлхийн чөлөөт байдлыг эрхэмлэгч бөгөөд хэн нэгний удирдлага доор ажиллана гэхээсээ илүүтэй өөрөө өөрийнхөө эзэн байхыг илүүд үздэг. 


Духныхаа төв хэсгээр байх мэнгэ нь мөнгөтэй байх чадвар өндөр гэдгийг харуулдаг бөгөөд харамсалтай нь энэ мэнгэ нь тухайн хүний онцгүй зан авиртай болгох нь бий. Духны зүүн талдаа мэнгэтэй хүн хэт олон зүйлд санаа зовдог бөгөөд харамч, бусдад туслахыг боддоггүй нэгэн юм. Тийм ч учраас түүнд бусад хүмүүс төдийлөн хүндэтгэлтэй ханддаггүй. 

Духны баруун талын мэнгэ нь 30 наснаас хойш эд баялгийг тогтоохыг билэгддэг. Нийгэмдээ өндөр нэр хүндтэй, бусдад туслахыг урьдал болгодог нэгэн. Духны дээд булан хэсгээрх мэнгэ нь төрөл бүрийн аяллаар явахдаа болгоомжтой байхыг сануулга юм. 

Хөмсөг

Хөмсгөн доторх мэнгэ нь манлайлагчийн чанарыг агуулагч нэгэн бөгөөд эд баялаг, мөнгөний тал дээр азтай нэгэнд байдаг. Ухаалаг, бүтээлч бөгөөд уран бүтээлч байх магадлалтай. 

Хөмсөгний дээрх мэнгэ нь таныг мөнгөтэй, баялаг арвинтай байх боломжтой ч энэ нь танаас нилээд их чармайлтыг шаардах болно. Та бусад хүмүүсээс илүүтэйгээр өөрийгөө дайчлах шаардлагатай.  Таны бий болгосон баялаг,  орлогод санаархагчид илүү их тохиолдох магадлалтай тул санамсар, болгоомжоо нэмэгдүүл. 


Хөмсөгний доорх мэнгэ нь бусдыг татах ялангуяа эсрэг хүйстнээ татах чадвар өндөртэйг харуулдаг. Тийм ч учраас энэхүү мэнгийг “Хүүхэмсэг мэнгэ” гэх нь бий. 

Баруун талын хөмсгөн дээрх мэнгэ нь сайн хүнтэй таарч эрт гэр бүл зохиох бол зүүн талын хөмсгөн дээрээ мэнгэтэй хүн мөнгөтэй төдийлөн зүй ёсоор харьцаж чаддаггүй, ажил бизнестээ асуудалтай нэгэн юм. Мэнгэ нь хөмсөгний төгсгөл хэсэг дээр байрладаг бол хүч чадал, эрх мэдлийг илэрхийлнэ. 

Чих

Чихэн дээрх мэнгэ нь тухайн хүнийг хийморьлог болохыг харуулдаг. Энэ нь оюуны сэтгэлгээг өндөр болгодог төдийгүй хурдан сэтгэдэг, ухаалаг нэгэн гэдгийг харуулдаг. 


Хэрэв хоёр чихэн дээрээ мэнгэтэй бол маш нөлөө бүхий амжилттай, таатай амьдралаар амьдардгийг харуулдаг. 

Хэрэв зүүн талын чихэн дээрээ мэнгэтэй бол амжилттай гэрлэлтийг илэрхийлдэг. 

Нүд 

Нүдний дор байрлах мэнгэ нь нулимсыг билэгддэг бөгөөд Нулимс тоссон мэнгэ ч гэх нь бий. Магадгүй та энэхүү мэнгийг арилгуулж болох ч хэрэв тэрхүү мэнгэнээс ямар нэгэн багахан хэмжээний сорви үлдэх төдийд л таны азыг улам бүр үгүй болгох юм.

Нүдний гадна булан дахь мэнгэ нь олон найзтай, мөнгөнд азтай хүн юм. Гэвч энэ хүний дутагдалтай тал нь эсрэг хүйстэндээ хялбархан татагдах сул талтай байдаг.


Зовхин дээр байх мэнгэ нь гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөөнтэй бөгөөд мөнгө хадгалах тал дээр асуудалтай нэгэн юм.  

Баруун талын зовхин дээрх мэнгэ нь алгуурхнаар баялагтай болох бөгөөд нилээд зарлагатай нэгэн бол  зүүн талын зовхин дээрх мэнгэ мөнгөөр дутагдан бусдад атаархагч юм. 

Хамар

Хамрын үзүүр дээрх мэнгэнүүд нь сексийн хүсэл болон түргэн зантайг харуулдаг. 

Хамрын дунд болон дээд хэсгээр байх мэнгэ нь тун зарлаган бөгөөд мөрийтэй тоглоом, сээтэгнэлд мөнгөө үрэгч юм.  


Хамрын самсаа дээрх мэнгийг “Баялгыг хамгаалагч” хэмээн нэрлэдэг төдийгүй энэ нь хамрыг самсаа хажуунаас хамгаалахын адил таныг мөнгө, баялагыг арвилан хамгаалахыг билэгддэг. 

Эрүү

Эрүүний голд байрлах мэнгэ нь бусдын хүндэтгэлийг хүлээх эрхэм хүн гэдгийг харуулдаг. 

Эрүүний Баруун талын мэнгэ нь логик сэтгэлгээ, ажил хэрэгч байдлыг харуулах бөгөөд тэд бусадтай хэл амаа хялбархан ололцож чаддаг. Тийм ч учраас нэр хүнд, алдар нэрийг хялбар олж авдаг. 

Эрүүний зүүн талын мэнгэ нь шулуухан хэлчихдэг хүмүүсийнх бөгөөд тэдний энэхүү зангаас болж хүмүүс төдийлөн дуртай биш байдаг. Хажигч хүн юм. 


Уруулын доорх эрүүний хонхорхой дахь мэнгэ нь хүнсний бүтээгдэхүүнээс хялбархан хордох, харшлах магадлалтай хүнд байдаг. 

Эрүүний доод хэсэг дэх мэнгэ нь таныг нэг газраа удаа тогтон суурьшдаггүй ойр ойрхон нүүх, гэр байшингаа шинэчлэн өөрчлөх магадлалтайг харуулдаг. Ийм мэнгэтэй хүмүүс нэг газраа удаан байх тун дургүй бөгөөд байгалиасаа аялах, зугаалж нүд тайлах дуртай нэгэн. 

Уруул

Дээд талын уруулан дахь мэнгэ нь хүн бүрийн хувьд сайн гэгдэх хүн нь байдаг бол доод талын уруулан дахь мэнгэ нь асуух, ярих дуртай нэгэн болгодог төдийгүй мөн тэд ихээхэн идэж таашаал авах дуртай бөгөөд удаан хугацаанд нууцыг хадгалах чадваргүй гэж үздэг. 


Уруулын дээд талд байрлах мэнгэ нь бусдын хайр, энэрлийг татах увидастай бөгөөд ялангуяа эсрэг хүйстнээ татах тал дээр бүр онцгой.  Уруулын дээд талын хонхорхойд байрлах мэнгэ нь хүүхэдтэй болох, ачаа үзэх нэгэнд тийм таатай мэнгэ биш юм. 

Дээд, доод уруулын уулзвар хэсэг дээрх мэнгэ нь амьдралдаа амжилттай байх, тун тогтвортой амьдралаар амьдрахыг урьдчилан хэлж өгдөг. 

Хацар

Зүүн талын хацар дээрх мэнгэ нь өр зөөлөн, бусдыг ойлгогч нэгнийх юм. Тийм ч учраас тэд өөрсдийн зүрхэндээ үргэлжид залуугаараа үлддэг. 


Баруун хацар дээрх мэнгэ нь өөрийнхөө хэлийг хянаж байхыг анхаардаг. Ийм мэнгэтэй хүн нь бусдын нууцыг задлан хов хөөцөлдөх зуршилтай болох магадлалтай. Өөрийн нэр хүндийг унагах магадлал өндөртэй. 

Гоо үзэсгэлэнгийн мэнгэ

Нүд, уруулын ойролцоох мэнгэнүүд Гоо үзэсгэлэнгийн хэмээн нэрийдэх бөгөөд учир нь бусдыг харааг онцгойлон татах чадвартай байдаг байна. Амны ойролцоох мэнгэнүүд нь оргилсон их хүсэл, тачаал, эротик байдлыг мөн бэлгэддэг.  


Нүүрэн дээрх олонх мэнгэ нь биеийн бусад хэсэгт холбогдох мэнгэтэй байдаг. Жишээ нь: хөмсгөн дээрх мэнгэ нь мөр, гарын мэнгэтэй, хацар дээрх мэнгэ нь цээжин дээрх мэнгэтэй гэх зэргээр симитрик байрлалын дагуу байрласан байдаг байна. 

Толгойн үсэн доторх мэнгэ

Дагзыг өнгөрсөн, духыг ирээдүй гэдэг бөгөөд толгойн бусад хэсгийг одоо цаг гэж тодорхойлох нь бий. Тийм ч учраас тухайн мэнгэ толгойн аль хэсэгт байгаагаас хамаар биелэх, биелсэн цаг хугацааг харуулах боломжтой юм. Толгойн үсэн доторх мэнгэ нь нууцлаг мэнгэнд тооцогдох бөгөөд эрдэм мэдлэг, энгийн амьдралаас ангид нэгэн болохыг илтгэдэг. 

Мэнгэ нь зөвхөн урд наснаас үлдсэн тэмдэг болон ирээдүйд тохиолдож болох аюул, боломжийг мэдээллэх болохоос бус бүхий л амьдралыг тань тодорхойлно гэсэн үг биш юм. Таны амьдралд өөрийн зүгээс ямар ч чармайлт гаргаад өөрчилж чадахгүй заавал учрах  тавилан байхад мөн нөгөө талдаа таны чармайлтаар өөрчлөгдөх хувь заяаг амьдрал хайрласан байдаг юм шүү.  Алганы хээ, нүүрний хэлбэр, шингэн орчин, төрсөн өдрийн тохиолоос өгсүүлэн бүхий л хүнийг шинжих, урьдчилан хэлэх зурхай судлал нь тохиолдож болох магадлал тул та тэдгээрийг ашигласнаар учирч болох аюулаас өөрийгөө аварч гарах боломжтой юм. 

Эх сурвалж: 
http://www.askastrologer.com/Moles.html
http://www.chinesefortunecalendar.com/FaceMoleReading.htm
http://www.wofs.com/index.php/miscellaneous-mainmenu-38/106-moles-and-what-they-say-about-you
http://palmreading.chineseastrologyonline.com/Palm-Reading-FacialMole.htm
http://www.askastrologer.com/Moles.html

Нийтлэл бэлтгэсэн: Баасансүрэн