2015/09/22

Ихэр Сүнсний талаарх бүх мэдээлэл


“Заяаны хань” гэх нэр томъёог бид бүхэн сайн мэднэ. Энэ талаар сүүлийн үед дэлхий нийтээрээ ч их сонирхох болсон. Англиар “ Twin flame буюу Ихэр Сүнс”, “Soul Mate буюу Сүнсний хамтрагч”-н талаар та юу мэдэх вэ? Тэд үнэхээр үнэн боловуу? Яаж Сүнсний хамтрагчидтайгаа, Ихэр сүнстэйгээ учирсанаа мэдэх вэ?  Хэн нэгэнтэй учирсан учрал хэдийн богино ч гэлээ, бас хэдий утгагүй байсан ч, та үүнийг зүгээр л нэг тохиолдолын хэрэг гэж бодож байвал эндүүрэл юм. Энэ нь бидэнд ихэвчлэн өөрийгөө таниж мэдэх, судлах, олон боломжуудыг нээж өгдөг. Магадгүй та үүнийг төдийлөн тоохгүй анзаарахгүй байлаа ч гэсэн энэ бүхэнд ямар нэгэн далд давхцал, тохиолдолууд таарч байгааг анзааран, өөр түвшиний байдлаар ухамсарлаж, ойлгож эхлэнэ.

Бидний ихэнх нь физик амьдралд ирэхээсээ өмнө өөрийн сүнсний өөр нэгэн оршихуйтай хамт нэгдэн нийлж туршлага хуримтлуулахаар аль хэдийн төлөвлөгдсөн байдаг. Бид өөрсдийн бодит амьдрал дээр амьдрах хүйсээ өөрийн өсөлт хөгжилт болон зорилгод маань хамгийн илүү сайн тохирч байгаагаас шалтгаалж өөрсдөө сонгодог. Гэвч ихэвчлэн, бидний хөгжихөд туслах, онцгой үүрэг гүйцэтгэдэг зүйл бол биемахбодийн нэгдмэл туршлага юм. Тиймээс бидний ихэнх нь үүний дагуу хоёр бодьгал (ихэвчлэн эрэгтэй болон эмэгтэй оршихуй)–г олж төрдөг ба энэ амьдралд ирэхдээ тус тусдаа салангид ганц ганцаараа, эсрэг тэсрэг шинж чанартайгаар зорилгоо биелүүлэхээр ирдэг байна. 

Энэ эрс тэрс байдал, ганцаардал нь өөрийн нэгэн мөн чанар болох эрэгтэй, эсвэл эмэгтэйтэйгээ тодорхой хэлбэлзэлээр татагдан, нэгдэн нийлэх, холбогдох хүсэл тэмүүлэлийг өгдөг. Эдгээр нэгдэн нийлэх учиртай харилцаа холбоо ихэвчлэн энэ хүний төрөлд төрөхөөс урьтаж төлөвлөгдсөн байдаг байна. Тиймээс бид тэр хүнтэйгээ учирсан тохиолдолд, ямар нэгэн хувь тавилан заяа төөргөөр учирсан мэт санагддаг нь үүнтэй холбоотой.  Үнэндээ бид нилээн хэдэн төрөлдөө яг ингэж дахин дахин учрахаар сонголтыг хийсэн байдаг ажээ. 

Хэрвээ харилцаа нь үнэхээрийн зөв замаар явж, өсөн хөгжсөөр байвал бидний эх үүсвэр, ухамсарын хөгжил дэвшилийн туршид дахин дахин төрөхдөө нэг нэгнээ үргэлж хайж, хамтдаа  өөрсдийн урт удаан туршлагыг хуримтлалуулаар учирсаар л байдаг. Эртнээс сүнсний хамтрагчид юмуу ихэр сүнснүүдийг (заяаны ханиудыг) эрэгтэй, эмэгтэй л гэсэн бие махбодиудын хооронд төрдөг гэж үзсээр иржээ. Энэ тийм ч баттай биш.  Бидний сүнсний урсгалын нэг оршихуй яг ижил хүйстэйгээр ч учирч  болдог. Ингэсэн тохиолдолд, бид нэг бол маш хүчтэй нөхөрлөлийг бий болгодог, эсвэл хайр дурлал, бэлгийн таталцалын хэмжээнд нэг нэгэндээ татагдаж, нэг нэгэндээ ижил хүйстэн хос болж хамтдаа туршлага хуримтлуулахаар учрах нь ч байдаг. 

Үүнд  дан ганц Ихэр сүнс (twin soul–ихэр сүнс)–ний шинж тэмдэгүүдийг өгүүлээгүй бөгөөд зарим дохио тэмдэгүүд нь карма буюу үйлийн үрээр учирсан сүнс, хамтрагч сүнснүүдийн дохио тэмдэгүүдтэй маш төстэй. Ихэр сүнсний энэ дохионууд бүгдээрээ 100% таарч тохирон “баталгаа” өгнө гэсэн үг ч бас биш. Бид кармын үрээр хамтарч харилцан нэгэн нэгэндээ туршлагажих зорилгоор зөвхөн нэг биш , нэгээс илүү сүнсний учралаар учирах нь ч бий.  За ингээд жинхэнэ заяаны ханьтайгаа учирсан байж болох дохио, шинж тэмдэгүүдийг хүргэж байна. 

  • Соронз мэт маш хүчтэй татагдана.
  • Сүнсээ анх учирсан даруйдаа танина.
  • Түүний тухай тийм сайн мэдэхгүй байсан ч нэг л танил дотно мэдрэмж мэдрэгдэнэ. 
  • Асар ихээр санаа тавьж, ойлгоно.
  • Бодлоороо харилцана.
  • Юу ч хэлээгүй байхад юу бодож байгааг нь мэдрэнэ. 
  • Нүдэнд нь яг л өөрийгөө алдаж буй мэт мэдрэмж төрнө (Нүд бол сүнсний толь)
  • Түүнтэй ойр байхдаа “бүрэн бүтэн” болсон мэт санагдана (тэр таныг бүтэн болгохгүй ч, Сүнсний ертөнцөд нэгнээ маш сайн мэддэг байсан мэт тийм бүрэн бүтэн мэдрэмжийг танд төрүүлнэ.)
  • Бие биенийхээ сайн болон муу зан чанаруудыг нэг нэгэндээ илчилнэ.
  • Түүнтэй сүнсний сэргэлт, хөгжилийн үедээ учирна. 
  • Эсвэл амьдралынхаа уналтын үед учирна.
  • Хичнээн шархлуулсан байлаа ч буцаад л татагдсан хэвээрээ  л байна. (Зарим тохиолдолд цааш явах замууд нь өөр, харилцаа холбоо нь тийм ч эрүүл биш байгаа тохиолдолд ихэр сүнс, сүнсний хамрагчид нэг нэгнийхээ амьдралд заавал үлдэх албагүй байдаг. Та хоёр сүнсний хамтрагчид, ихэр сүнснүүд гээд энэ нь чамтай л хамт байх ёстой эрэгтэй/ эмэгтэй гэсэн үг биш) 
  • Романтик дурлал, хүсэл тачаал гэхээсээ илүү,  нөгөө хүнийхээ мөн чанар, оршихуйг мэдрэхийг хүснэ.
  • Та хоёр бие биенийхээ өвчин зовинол, сэтгэл хөдлөлийг хол байхдаа хүртэл мэдрэнэ.
  • Яг л төрсөн ах , эгч дүүс шиг дотно мэдрэмж төрнө. 
  • Зовоож буй асуудал, дутагдал сул тал бүхнийг чинь илчлэн гаргаж ирсэнээр эмчилж өгнө. 
  • Санамсаргүй хирнээ маш олон давхацуултай таарна, нэг нэгэнлүүгээ зэрэг бичих, залгах, ижил цаг үед аль алиных нь амьдралд эрс өөрчлөлт болсон байх гэх мэт .. 
  • Энэ амьдралдаа нэг нэгнийхээ зовлонг нь хугаслаж, баяр цэнгэлээ хамтдаа хуваалцана. 
  • Замдаа ямар ч саад бэрхшээл тулгарсан бай хамтдаа даван гарна. ( нэмж хэлэхэд, маш олон сүнсний учралууд хамтдаа замд тааралдах саад бэрхшээлийг туулахаар заяагдсан байдаг. Ихэвчлэн давж даашгүй саад тотгортой учирдаг ч  (үйлийн үрийн сүнсний хамтрагчид) заримдаа тохиолдолоор үүнийгээ давж гарах нь ч бий. Хэрвээ саад тотгор үнэхээр хэцүү санагдах үед та өөртөө үнэнч шурдага хандаж, үүнийг өсөлт хөгжилийн төлөөх сургалтын талбар гэж ойлгох хэрэгтэй.)
  • Өмнө нь мөрөөдөж , төсөөлж байсан заяаны ханьтай чинь олон талаараа адилхан байх
  • Хамт байхад цаг хугацаа зогссон мэт байна.
  • Хамт байхад, чамайг тойрон хүрээлж буй бүхэн юу ч байхгүй мэт санагдана, учир нь түүний дэргэд тэр бүхэн чухал биш. 
  • Хамт байхад чинь гудамжаар өнгөрсөн танихгүй хүмүүс та хоёрлуу ширтэх нь ихсэнэ. Учир нь та хоёрын хайр та нарыг гэрэлтүүлдэг болохоор тэр.
  • Та хоёр нэг нэгнийхээ хэлэх гэж байсан үгийг гүйцээх буюу асуух гэж байсан асуултыг нь асууна.
  • Та хоёрын бие хэдий хол ч гэлээ сүнслэг энергээрээ дотно байна. 
  • Давхцсан ижил тоонуудтай их тааралдана - 1111, 222 гэх мэт (романтик учралаас гадна ихэвчлэн ихэр сүнс / сүнсний хамтрагчтайгаа зөв замаар явж байгааг болон ямар нэг зүйл ойлгож авах учиртайгаар энэ харилцаагаар холбогдсоны тэмдэг болгож их тааралддаг.)
  • Өмнөх амьдралууддаа ч уулзаж байсан мэт санагдана.
  • Маш сонин цаг үед таарах ба та үүнийг ямар нэгэн цаанаасаа учрах л ёстой байсан хувь тавилан байжээ гэдгийг ухаарах болно.
  • Та хоёрыг ямар нэг сүнслэг зорилго нэгтгэж байгааг мэдрэнэ.
  • Ихэр сүнс / Сүнсний хамтрагчтайгаа учирсанаас хойш илүү сэргэг болсон мэт санагдана. Учрахаасаа өмнө амьдралыг гунигтай, ноомой байдлаар ханддаг байснаа ойлгоно. 
  • Харилцаандаа илүү өгөөмөр хандаж, хувиа хичээх ойлголтыг мартана.
  • Үргэлж хамтдаа байх юм шиг хүчтэй мэдрэмж төрнө. Хэдий биеээрээ хамт байж чадахгүй байсан ч , сүнсээрээ үргэлж хамтдаа гэдгээ мэднэ.
  • Нэг нэгнээсээ суралцахаар ирсэн гэдгээ хүчтэй мэдрэнэ.
  • Хэн хэнээс ч илүүтэйгээр таны мөрөөдөл, ажлын амжилт, хүрэхийг хүссэн зорилгыг тань дэмжинэ. 
  • Та хоёрын дунд нэг нэгнээсээ нуух ямар ч зүйл байхгүй . Учир нь хэдий биеээрээ юм нуухыг оролдоо ч бодлын холбоогоор бүхнийг мэддэг болно. 
  • Та - нэг нэгнээ гэсэн нөхцөлгүй хайрыг мэдрэнэ.
  • Та сүнсний хамтрагч/Ихэр сүнснийхээ тусгалаас өөрийн гоо сайхнаа олж харна.
  • Нэг нэгнийхээ сул талуудыг хүлээн зөвшөөрч, цаанаасаа л шудрага, итгэл найдвартайгаар хандана. 
  • Энэ холбоогоор Бурхантай илүү ойртсон мэт мэдрэмж төрнө.
  • Гэнэтийн, огт төлөвлөөгүй нөхцөл байдлуудад тааралдана.
  • Шууд холбогдсон, гүнзгий мэдрэмж бие биенээсээ мэдрэнэ.
  • Итгэл үнэмшил, үзэл бодол , сонирхолуудаа ижилхэн энэ тэнцүү хуваалцана.
  • Харилцаа холбоо маш хурдан хугацаанд цогцолж, уулзсан цагаас хойш цаг мөч бүр үр дүнтэй өнгөрсөн мэт болно.
  • Өмнө нь яг ийм учрал хэзээ ч байгаагүй мэт санагдана. 
  • Урьд өмнө байх боломжтой гэж бодож байгаагүй   эв нэгдлийн гүн гүнзгий  мэдрэмж танд төрнө. 
  • Та хоёр хамт байхдаа хагацаж саламгүй. 
  • Нэг нэгнийхээ нүдрүү харан суухад цаг хугацаа, орон зай ямар ч хамааралгүй болно.
  • Харилцаа чинь нээлттэй учраас та хоёрын дунд ямар ч саад бэрхшээл гэж үгүй. 
  • Хамтдаа өрнүүлсэн харилцан яриа үүрд үргэлжлэх мэт санагдана.
  • Та хоёрт хүн төрөлхтөний төлөө гэсэн утга учиртай,  ижил хүчтэй хүсэл тэмүүлэл байна.
  • Нөгөө хүндээ хэзээ ч эргүүлж авах тухай бодохгүйгээр өгнө. 
  • Энэ харилцаа урьд өмнө учирч байсан ямар ч харилцаанаас илүүтэй ариун нандин байна. 
  • Танд сүнсний ихэр  эсвэл хамтрагчтайгаа үүрэх карма (өнгөрсөн амьдралдаа хийсэн) байх боловч та хоёр хоюул энэ бүгдийг өршөөл нигүүлсэл, хариу нэхэмгүй хайраар даван туулна. 
  • Та хоёрын аль аль нь нэгнээсээ хамааралтай болсон гэдгээ мэдрэнэ. 
  • Таны мэдэрч буй мэдрэмжинд хэмжээ хязгаар гэж үгүй. Үүрдийн мөнхийн хүчтэй мэдрэмж.
  • Таны мэдрэмж хэн хэнийхээ төлөө гэсэн сүнслэг мэдрэмж байх болно. 
  • Харилцаанд тань ямар нэг өмчлөх, хянах хязгаарлах нөхцөл үүсэхгүй, эрх чөлөөтэй байх болно.
  • Хэн нэгний дүрд орж, дүр эсгэх шаардлагагүй. Яг л өөрийнхөөрөө байж чадна. 
  • Таны нэгэн хэвийн байдлаас үл харгалзан, ямар ч уйдах гэсэн асуудал үүсэхгүй. 
  • Та хоёрын хувьд бэлгийн үйл гэдэг нөхцөлгүй хайраа илэрхийлэх ариун нандин зүйл . 
  • Түүний нүдрүү харахдаа өөрийгөө олж харна. 
  • Өмнөх туршлагуудтайгаа харьцуулалтгүй бүрэн бүтэн байдлыг мэдрэнэ.
  • Түүнтэй хамт байхад тухтай, тайван, амгалан мэдрэмжийг мэдрэнэ. 
  • Та өөрийн Ихэр сүнсээ ямар нэгэн байдлаар танина. Нэг нэгнээ анх харсан тэр үед ямар нэгэн цахилгаанд цохиулах мэт мэдрэмж төрнө. Та тэр хүнийхээ нүдрүү хараад танил дотно мэдрэмжийг мэдрэнэ. Мөн үг биш үйлдэлээрээ харилцана. 
  • Түүний хажууд байхад,  нүдрүү нь харахад, биеээрээ хүрэхэд яг л цахилгаан цохиж буй мэт өвөрмөц мэдрэмж мэдрэгдэнэ. Тэгээд амьдралыг хамтдаа туулах тэр нэгэн гэдгийг ойлгоно. Яг л нэг ижил сүнс мэт санагдана.
  • Ярилцаж байх үедээ, та хоёр нэг нэгнээ олон жилийн өмнөөс мэддэг байсан мэт ярилцаж буйгаа анзаарна. 
  • Унтахаар хэвтэхдээ, яг л тэр хүн өөрөө болсон мэт, тэр хүний оронд , бие нь болсон ч юм шиг санагдана. 
  • Амьдралд нь тохиолдлоор ижилхэн нөхцөл байдлууд тулгарсан , тохиолдсон байна.
  • Тэр хүний хажууд байхад яг л гэртээ байгаа юм шиг, гэртээ ирж буй мэт тийм л амар амгаланг мэдрэнэ. 
  • Айдас түгшүүр, элдвийн хүлээлт горьдлогоор дүүрэн,  байдаг л нэг хайраар бус, өөр хайраар түүнийг хайрлана. 
  • Энэ үүрд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна . 
  • Сүнсний учрал болгон урьд өмнө ямар нэг хэмжээгээр зүүдлэгдсэн байдаг. 
  • Тэр хүн хэдий хөөрхөн биш байсан ч гэсэн, нүдэнд тань сэтгэл татам харагдана. 
  • Тусдаа байсан ч хамтдаа байгаа мэт мэдрэмж төрнө.
  • Түүний оролцсон зүүднүүд ихэвчлэн бодит мэдрэмж төрүүлэх нь бий. 
  • Хайж явсан зүйлээ олсон мэт аз жаргалыг мэдрэнэ.
  • Ер нь, зөвхөн нас биенд хүрсэн үед гарч ирдэг. 
  • Нэгэн бүхэл зүйлийн нэг хэсэг болсон мэт санагдана. 
  • Хэрвээ та хоёр хүүхдүүдтэй болвол, тэд үзэсгэлэнтэй,  ухаалаг бас эрүүл болж өсөх болно. 
  • Амьдралын төстэй замаар явж, ижил туршлага хуримтлуулсан мэт санагдана, өөрийн сайн муу бүхнээ тэр хүнтэй л хуваалцах хүсэл төрнө. 
  • Үйл хөдлөл, дуу хоолой, хэлсэн үгс  нь энхрий, зөөлөн санагдана. 
  • Сэтгэл татагдаж, хайрлаж , энхрийлэм санагдаж, өөрийн эрхгүй хайрын мэдрэмж маш ихээр төрнө. 
  • Тэр хүнтэй учирсанаар нэгэн бүхэл болсон мэт мэдрэгдсэн тэр мэдрэмжээ хэлье гэсэн ч үгээр илэрхийлэх боломжгүй мэт . 
  • Бусдыг өөртөө татах хүч урьд өмнөхөөсөө илүү хүчтэй болно. Энэ нь ихэвчлэн тэр хүнийг өөрийн тань амьдралаас холдсоноос хэсэг хугацааны дараа тохиолддог.
  • Өөрсдийн мэдлэг, туршлага, ур чадвараар нэг нэгнийхээ дутууг нөхөж, төгс төгөлдөр болсон мэт санагдана. 
  • Түүнтэй бие махбодийн холбоотой байсан ч бай, үгүй ч бай нэг нэгнээ бүрэн мэдрэх чадвар  хүчтэй байна. Энэ сэтгэлзүйгээрээ холбогдсон мэт  мэдрэмж, түүнтэй учирсан үеээс танд төрсөн байх  ч талтай. 
  • Яг тэр газарт , яг тэр цагт , тэр л хүнтэй учрах гэж тэнд байсан мэт танд санагдана. 
  • Нэг нэгнийхээ түүхийг сонсохдоо дуртай байна.
  • Түүний тухай бүхнийг мэдмээр санагдана. 
  • Магадгүй та хоёрыг  зааглаж буй тэр шугамыг давж, түүний үнэхээр юу хүсдэгийг, юу хэрэгтэй байгаа тэр хоосон орон зайг нөхөж өгөхийг хүснэ.
  • Хэн нэгэнтэй холбоотой уналт, салалт тэр бүхэн, энэ хүнтэй л учруулах боломжийг олгосон байжээ гэдгийг ойлгоно. 
  • Магадгүй та амьдралынхаа туршид “үл мэдэх нэгэн эмэгтэй/ эрэгтэйг” зүүдлэнэ. Тэр хүнтэйгээ учрах үед,  бие махбодиороо яг таг адилхан биш байсан ч , түүний нүд, инээмсэглэл нь юмуу, ерөнхий байгаа байдал нь таны урьд өмнө зүүдэлж байсан яг тэр хүн мөн гэдгийг мэдрэнэ.. 
  • Түүний дуу хоолойг сонсох үед, эсвэл хаа нэгтээ нэр нь дурдагдахад зүрх тань яг л цээжнээсээ үсрэн гарч ирэх гэж буй мэт мэдрэмжийг мэдрэнэ. 
  • Хэдий хоорондоо хол байсан ч, нэг нэгнийхээ баяр, гуниг, сэтгэл хөдлөлийг мэдэрдэг болно.
  • Бясалгалаар нэг нэгэнтэйгээ холбогдож, хамтдаа ижил туршлага хуваалцах хүртэл чадвартай болно.
  • Замд чинь ямар ч саад тотгор учирсан бай хамтдаа байх хүчтэй хүсэл төрнө. 
  • Хамтдаа өнгөрүүлсэн мөчөөс эхлээд та хоёрын хувьд цаг хугацаа хийгээд орон зай яг л зогссон мэт санагдана. 
  • Тэдний нөлөө (Ихэр сүнс, Сүнсний хамтрагчид) дүлийрсэн мэт байсан танд сонсгол өгөх мэт тийм хүчтэй нөлөөлнө. 
  • Энэ харилцаандаа та хэзээ ч түүний эзэмшилд байгаа мэт мэдрэмжийг авахгүй, харин ч тухтай, тайван байдлыг мэдрэнэ. Түүнтэй хамт байснаараа энэ ертөнц дэх бүх зүйл урт удаанаар сайхан байх мэт уужим сайхан байна. 
  • Сүнсний хамтрагчтайгаа холбоотой болсноор, та магадгүй түүний нүднээс өөрийн толины тусгалыг харж буй мэт санагдана. Магадгүй та хэсэг түүнээс хэсэг хугацаагаар холдсон ч тэдэнтэй хамт байгаа мэт мэдрэмж танд төрнө . 
  • Заримдаа та зөвхөн үгээр харилцаа холбоо үүсгэх боломжгүй мэт санагдана. Учр нь энэ харилцаанд ямар нэг энергийн холбоо байгааг мэдрэнэ. Энергийн болон бие махбодийн харилцаа хоёрын хооронд ялгаа бий. 
  • Магадгүй одоогоор тус тусдаа (хоорондоо хичнээн хол зайтай байсан ч ) бие биендээ хүрэхгүй байгаа ч нэг нэгнийгээ гэх анхаарал халамжийн хүчийг хүчтэй мэдрэнэ.  
  • Уулзаад энэ нь та хоёрын анхны уулзалт биш гэдгийг анзаарна. Өнгөрсөн амьдралын зарим дурсамжууд ч санаанд орж магадгүй. Та тэр хүнтэй өнгөрсөн амьдралдаа учирч байсан тухайгаа зүүдлэгдэнэ. Магадгүй та түүний нэрийг ганц нэгхэн удаа гэнэт андуурч дуудсан бол тэр нь өмнөх насных нь нэрээр дуудсан хэрэг байж ч болно. 
  • Та хоёр нэг нэгнийхээ биеийн байдлын тусгалууд болно. Нэг нь ядарсан , эсвэл өвдсөн байлаа гэхэд нөгөөх нь түүнийг нь ч бас өөр дээрээ мэдрэнэ.  
  • Сүнсний хамтрагч бол таны сэтгэлзүйн болон сүнснийг эмчилж , өвчнийг тань эдгээж, зовлонг чинь хугаслаж өгөх цорын ганц нэгэн. 
  • Сүнсний хамтагчид нэг нэгнийхээ бие даасан байдлыг алдагдуулахгүйгээр , улам л нэг бүхэл нэгэн шиг болсоор л байдаг. 
  • Та нарыг хамт байхад ямарваа нэг асуудал тулгарсан ч, Ихэр сүнснүүдийн хооронд ямар саад тотгор байдаггүй. Мэдээж харилцаа холбоонд тийм зүйл тулгарлаа ч цаанаасаа амархан зохицуулагддаг. 
  • Та хоёр үргэлж л урьдчилан таамаглагдаагүй, төсөөлөгдөөгүй нөхцөл байдалуудад тааралдана. 
  • Та хоёр ямар ч эргэлзээгүйгээр  хамтдаа гүнзгий зорилгоор холбогдоно. 
  • Нэгдэн нийлсэнээсээ хойш та ямар нэгэн байдлаас сэргэсэн мэт санагдана. Та урьд өмнөх юу юунаас ч илүүтэйгээр амьд гэдгээ мэдрэнэ. 
  • Та түүнд ямар нэгэн байдлаар баяр баясал, тусламжийг өгөх ба хэзээ ч хариу нэхэх тухай бодохгүй. Өгөх гэдэг бол Ихэр сүнснүүдийн харилцаанд байдаг байгалийн зүйл л гэсэн үг. Өгөх тусмаа тэр хэмжээгээр шагнуулсан мэтээр урамшина. 
  • Та түүнээс бэлэг бэлгэнд авлаа гэхэд энэ нь хэзээ тохирохгүй, таарамжгүй байна гэж байхгүй.  Ихэвчлэн тэр бэлэг нь таны ерөөсөө яриж байгаагүй боловч маш их хэрэгтэй зүйлийг бэлэглэсэн байдаг. 
  • Таны Сүнсний хамтрагч хаа нэгтээ явахдаа таны зөвөлгөөг үргэлж авна. 
  • Бусад шалтгаанаас үүдсэн айдас, шаналалаас болоод та хоёр нэг нэгнийхээ дунд хана хэрэм босгох ямар ч шаардлага байхгүй. Сүнсний хамтрагч тань танд гэгээнээр хандах болно.  
  • Хэдий та  нар харилцахгүй ярилцахгүй хэдэн долоо хоног, хэдэн жил болсон ч бай, Сүнсний хамтрагчтайгаа эргэж уулзах нөхцөл заавал тохиолддог. Давхцалууд байнга л та хоёрыг буцааж нийлүүлнэ. 
  • Та аливаа зүйлийг бүтээх урам зоригийг мэдрэх ба Ихэр сүнс таны бүтээлч байдлыг дэмжиж өгч байдаг.
  • Та хоёр нэг нэгнийхээ хувь хүний онцлог шинжүүдийг хайрлаж хүндэлнэ. Иймээс нэг нэгэнтэйгээ тэмцэлдэх гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэн хэн нь ойлгоно. 
  •  Та үүнийг гүн гүнзгий сүнслэг зүйл гэдгийг эргэцүүлэх ба өөрийн дээд оршихуйтайгаа дахин холбогдохыг эрмэлзэх болно. Та өөрийн сүнсний дээд зорилго нь ямар нэг мэдлэг олж авах гэдгийг мэдэх ба үүнтэй энэ хүн зайлшгүй холбоотой гэдгийг ухаарна. 
  • Та хоёр нэгдэн нийлэх ёстой гэдгийг та мэдрэнэ. Тэр ч бүү хэл та энэ хорвоо ертөнцийн бүх зүйлс нэг юм аа гэдгийг ухаарна.. 
  • Та зүүд хийгээд зөн совингоороо энэ хүнтэй энэ амьдралаасаа ч өмнө энергийн холбоотой байснаа мэдрэнэ. 
  • Таны хос – таны өөрийн тань асуудал, бэрхшээлүүдийн толь гэсэн үг, гэсэн ч та хоёр нэг нэгнийхээ ур чадвар, авъяас билгийг дэмжиж байдаг. Та хоёр яг л ин-ян буюу арга билэгийн тод жишээ. 
  • Та хоёрын аль нэг нь өндөр энергийн түвшинтэй буюу Индиго, Кристал байлаа гэхэд нөгөөх нь дагаад өөрчлөгдөж байдаг. 
  • Магадгүй та хоёр насны зөрөөтэй, ижил хүйстэй, өсөж төрсөн орчинууд нь өөр, шашин хийгээд соёлын ялгаатай байлаа ч, Та тэр хүнтэй нэгдэн нийлэх гайхалтай хүсэл эрмэлзэлийг мэдрэнэ. 
  • Та өөрийнхөө Ихэр сүнсээсээ хол байх үед таны хийж буй ажил тань санаанд хүрэхгүй байх юм уу, явуулж байгаа үйл ажиллагаа тань нэг л болж өгөхгүй байх болно. Та хоёр хамтдаа байж чадахгүй үед бие махбодь ч тэр сэтгэл санаа ч тэр өвдөж эхэлдэг. 
  • Харилцаа тань тэнцвэртэй байвал мөн та хоёр хамтдаа байх үед , та урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ илүү их хүч чадалтай, авъяас билэг, мэдлэгтэй болно. Яг л эрхэм зорилгоо олж түүндээ хүрсэн мэт санагдана. 
  • Та түүнийг хэн хүнээс ч илүүтэйгээр нөхцөл болзолгүйгээр хайрлана. Таны хос муу зан чанартай ч юмуу, амлалтандаа хүрдэггүй гэх мэт муу зуршилтай байсан ч, хичнээн цаг хугацаа өнгөрсөн бай хамаагүй үүнийг нь засаж өгөхийг хичээнэ. 
  • Та хоёрын аль нэг нь харилцаанаасаа холдсон ч эцэст нь “ухаарч”, үнэхээр чухал нэгэн  байсныг ойлгоно. Ямар нэг зүйлээ алдсан санагдах эсвэл, зарим хувийн уналтын дараа эсвэл өвдөлтийн дараа гэнэт ухаарна. Тэгээд түүнд бусад хүн, бусад чухал гэсэн зүйлсээс нь Ихэрсүнс нь илүү чухал болно. 
  • Та хоёр хичнээн удаа салсан ч бай, ямар нэгэн хүч та хоёрыг заавал буцааж нийлүүлнэ. Та хаа сайгүй Ихэр холбооны “дохио тэмдэг”-үүдтэй таарах ба,  энэ нь та хоёрыг буцаж нийл хэмээн ятгах мэт... 
  • Та хоёрын харилцаанд уналт, сэргэлт тохионо. Энэ бүрт та урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ хүчтэй хүсэн тэмүүлж, мөн асар хүчтэй өвдөлтийг мэдрэнэ. 
  • Та хоёр хэн хүнээс илүүтэй, нэг нэгнийхээ “товчлуурыг дарж”, хэн хэнийхээ эцсийн зааг, хэмжээг шалгаж, тэнцвэржүүлнэ. Гэсэн хэдий ч тэгэх бүрт та хоёрын харилцаа тасрахгүйгээр хөгжсөөр байна. 
  • Найз нөхөд, гэр бүлийнхэн болон таны тойрон хүрээлж буй хүмүүс тань таныг Ихэрсүнстэйгээ тоглож буй энэ “драма”-гаа дуусгахыг ятгаж, холдлуулахыг хичээж , өөр хэн нэг, ямар нэг зүйлийг илүү дээр гэж ятгана. 
  • Ихэрсүнсний холбоо тань амьдралд тань тохиолдсон бусад туршлага, өсөл хөгжилтүүдээс хамаагүй илүү хүчирхэг, илүү ач холбогдолтой, илүү хурдацтай байх болно. 
  • Хэдий та энэ гурван хэмжээст ертөнцөд байхаасаа туйлдсан байлаа ч, зүгээр л өөрийнхөө Ихэрсүнснийхээ дэргэд үлдэж хамт байснаараа эмчлэгдэн эдгэж, хөгжин дэвшиж, боловсрон цэцэглэнэ. 
  • Та “Хөгшин сүнс” бол энэ таны сүүлчийн туршлага байх болно. 
  • Та болон таны Ихэр сүнс та хоёр хамтдаа цагийг өнгөрөөх бүрт та хоёрын дээд ухамсар илүү хурдан, бүрэн дүүрэн сэргэж байдаг. 
  • Та Ихэр сүнсээ өөрийнхөө хувь тавилан гэдгийг дотоодоосоо гүн гүнзгий мэдрэнэ- зөвхөн энэ амьдралын хугацаандаа ч биш,  дээшлэн “гэрлүүгээ” буцаад ч үүрд хамтдаа нэгдэн нийлж оршихоо ухаарна.  
Заяаны ханьтайгаа учирсаны зарим шинжүүд: 

  • Гүн гүнзгий хайр хийгээд таталцал:   Гүн гүнзгий хайрын мэдрэмж төрж, хүчтэй таталцал мэдрэгдэнэ. Түүний өөртөө татах тэр соронз мэт хүчийг зогсоож, эсэргүүцэх боломжгүй. Урьд өмнө хэн нэгнийг ингэтлээ хайрлах боломжтой гэж бодоочгүй тэр гүн гүнзгий хайрыг мэдрэнэ. 
  • Бүрэн дүүрэн мэдрэмж:  Та яг л “Нэгэн бүхэл” болсон мэт мэдрэмжийг мэдрэнэ. Үүнийг үгээр тайлбарлаж хэлэх аргагүй. Танд яг л хайж явсан ямар нэг зүйлээ олсон мэт. Энэ хорвоод Ихэр Сүнснээс тань илүү хэрэгтэй зүйл байхгүй мэт санагдана. 
  • Гүнзгий холбоо: Та хоёрын зүрх нэг нэгэнтэйгээ үргэлж холбоотой болсон мэт санагдана (яагаад гэвэл үнэхээр тэгсэн хэрэг! ) Хэдэн миллийн холоос тэр таньд хүрч буй мэт мэдрэгдэж, түүнтэй ярихгүй байсан ч дуу хоолойг нь сонсох мэт ойр санагдана. Нэг нэгнийхээ бодлыг уншиж, эхлүүлээгүй байсан ч нэг нэгнийхээ хэлэх гэсэн өгүүлбэрийг гүйцээж хэлнэ. Та заяаны ханийхаа хэлэх гэсэн эсвэл хийх гэж буй үйлдлийг нь урьдчилаж таамаглана.  Түүнтэй учраад магадгүй хэдхэн долоо хоног, сар болсон ч бай, түүнийг эртнээс мэддэг байсан юм шиг санагдана. Та Ихэр Сүнсдээ  итгэн, бүхий л зүйлээ хуваалцана. 
  • Нэг нэгнээ нөхнө, яг л Төгс төгөлдөр гэмээр: Та 2-ын авъяас билгүүд яг л зохицсон мэт. Хэрвээ та ярихдаа сайн байлаа гэхэд, заяаны хань тань бичихдээ, эсвэл сонсохдоо сайн байна.  Та хоёрын хуримтлуулсан туршлагууд, сурсан мэдлэг бүхэн нэг нэгнээ гайхалтайгаар нөхнө. Та хоёрын унаган зан төрх ч тэр яг л зохицоно. (жишээ нь: нэг нь сэтгэл хөдлөл ихтэй байхад, нэг нь хашир, буурь суурьтай байх гэх мэт.)
  • Давхцалууд: Та хоёрын үйлдэл хийгээд хэлэх гэсэн үгс ихэвчлэн давхцана. Ихэвчлэн л ижил зүйл , ижил цагт.  Яг нэг цагт нэг нэгнийхээ тухай бодох, ижилхэн бэлэг нэг нэгэндээ авах, ижил цагт нэг нэгэнлүүгээ залгах, мессеж бичих гэх мэт... 
  • Амьдралын чухал өөрчлөлтүүд: Ихэр Сүнс амьдралыг эерэг талруу өөрчилж өгдөг. Тэр хүнтэй учирсанаас хойш амьдралд чинь чухал өөрчлөлт болж, өөрчлөгдсөн гэдгийг ухаарна. Зан төлөв чинь маш ихээр өөрчлөгдөж, яг л өөр хүн болсон мэт санагдана. Ихэрсүнс бидэнд жинхэнэ өөрийгөө олоход тусалдаг, хөтөлдөг. Тэд бидэнд жинхэнэ би-г олж нээж өгдөг.  Муу зуршилууд (тамхи , архи, мөрийтэй тоглоом гэх мэт танд сөрөг нөлөөтэй) тэр бүхэн алга болно. Таны амьдрал урьд өмнөхөөсөө хамаагүй илүү сайжрана. 
  • Ижил сонирхол болон сонголтууд: Та хоёрын - хоол, хувцас загвар, дотоод засал чимэглэл, хөгжим болон урлагийн тал дээрх сонирхолууд адилхан байна. 
  • Алсын хараа: Яг л ийм л байх учиртай байсан мэт мэдрэмж төрнө. Бүхий л хорвоо ертөнц та хоёрт дохио тэмдэгүүдийг илгээж, та хоёрыг хамт байлгах гэж хичээнэ. Тохиолдол хийгээд уулзалтууд  цаанаасаа ямар нэг зүйл хэлээд байгаа мэт санагдана. 
  • Цэвэр ариун хүчтэй мэдрэмж: Таны түүнийг гэсэн хайр үнэн зүрхний тэнгэрлэг , ариун байна. Яг л сүсэгтэний Бурханыг гэх хайр  шиг. Ийм гэгээн хирнээ гүнзгий хайр гэж байдаг  гэж бодож ч байгаагүйгээр тийм л хайраар түүнийг хайрлана. 
  • Үүрд хамтдаа байх мэт мэдрэмж: Та хоёр энэ амьдрал дууссаны дараа ч хамтдаа байх мэт гүнзгий мэдрэмж төрнө.
  • Цаг хугацаа алдагдсан мэт: Та хоёр хамтдаа байхад цаг хугацаа алдагдсан мэт байна. Бодит биш мэт. Хэдэн цагаар ч хамаагүй ярилцана. Хамт байхдаа хичнээн цаг болсон ч хэдхэн минут болсон мэт санагдана. Ихэр Сүнстэйгээ хамт байх үед цаг хугацаа гэдэг нүд ирмэхийн зуурт өнгөрнө. 
  • Амьдрал илүү утга учиртай болно: Та Ихэр Сүнстэйгээ учирсан бол, танд “Энэ хүн яг мөн” гэсэн хүчтэй мэдрэмж төрнө. Яг л хайж явсан зүйлээ олсон мэт, тэр л хүн таны хэрэгтэй бүхэн мэт санагдана. Ихэр Сүнс- Амьдралыг илүү амьд болгож, амьдралд шинэ утга учир, аз жаргалыг авчиран, амьдрах урам зоригийг бадраана. 
  • Агшин зуурт түүнийг танина: Ихэр сүнстэйгээ анх уулзсан мөчөөс өөр хэнээс мэдэрч байгаагүй өвөрмөц мэдрэмжийг мэдэрч шууд танина. Түүний дуу хоолой магадгүй инээд нь танил дотно санагдана. 
  • Анхны харцаар дурлана: Уулзсаныхаа дараагаар магадгүй та хоёр хоюулаа урьд өмнө хэнтэй ч мэдэрч байгаагүй  хүчтэй холбоог мэдрэнэ.  Энэ нь бие махбодиор ч барахгүй , цаад мөн чанар гүнээсээ нөгөө хүнээ хайрлам санагдана.
  • Ер бусын уулзалт: Ихэр сүнснүүд нэг нэгэнтэйгээ хачирхалтай нөхцөл байдал, тохиолдолын үед, хэвийн байдгаасаа өөр байдалтай байх үед учирах нь бий.
  • Салсан ч хамтдаа: Хамтдаа байж байгаад, хэсэг хугацаагаар саллаа гэхэд та хоёр хоёулаа ганцдаардал хийгээд хоосон оргих мэдрэмжийг мэдрэх ба, нэг нэгнээ ийм байдалд байгааг бодол, сэтгэлээрээ мэдрэнэ. Яг л та хоёрыг холбосоор буй ямар нэгэн утас буй мэт.   (Нэг нэгнийхээ сэтгэл хөдлөлийг мэдрэнэ.)
  • Би чиний юу бодож байгааг мэдэж байна: Ихэр сүнснүүдэд хоорондоо хол байсан ч нэг нэгнийхээ юу бодож буйг мэдсэн байх олон тохиолдолууд байдаг. Яаж ийм юм болоод байгааг мэдэхгүй ч та хоёр харцаараа маш их харилцааг үүсгэнэ.
  • Сүнсний сэргэлт: Энэ бол Ихэр сүнснүүдэд хамгийн ихээр тохиолддог дохио тэмдэг. Та өөрийнхөө шинэ талуудыг хийгээд, таныг хүрээлж буй эргэн тойрноосоо шинэ зүйлсийг нээж олно, амьдралыг илүү сайхнаар хардаг болно.
  • Бурханлаг зорилго: Ихэр сүнснүүд ихэвчлэн хамтдаа бусад хүмүүсийн амьдралыг илүү утга учиртай болгох, тэдгээр хүмүүст туслах хүчтэй эрмэлзэлээр дүүрэн байх нь бий . 
  • Нэг нэгэнтэйгээ юуны ч тухай ярилцсан болно: Ихэр сүнс хийгээд Сүнсний хамтрагчидын шинж тэмдэгүүдээс хоорондоо нэг адилхан тал нь тэдэнтэй ярилцахад цаг хугацааг умартдаг. Гэхдээ хэнээс ч илүүтэй Ихэр Сүнсүүд хоорондоо ямар ч саад бэрхшээлгүйгээр ойлголцож, нэг нэгэндээ нээлттэй хандаж чаддаг. Урьд өмнө мэдэрч байгаагүй, нөхөрлөлийн дотно мэдрэмжийг мэдрэнэ. 
  • Дотно харилцаа: Энэ нь зөвхөн хүсэл тачаал, сайн, муугаас хамааралгүйгээр , та хоёр нэг нэгэнтэйгээ “шөнийг өнгөрүүлэхдээ”, ямар нэг шашны ёслол үйлдэж буй мэт тийм ариун хийгээд  маш гайхалтай хайрыг нэг нэгэндээ мэдрүүлнэ. 
  • Бүрэн бүтэн байдал: Амьдралдаа урьд өмнө мэдэрч байгаагүй тийм гайхалтай бүрэн дүүрэн мэдрэмжийг мэдрэнэ. Хамтдаа бага багаар хөгжиж, нэг нэгнийхээ бие даасан байдлыг алдагдуулахгүйгээр нэгэн бүхэл болно. 
  • Эхний уулзалтаасаа эхлээд л түүнийг урьд өмнө сайн мэддэг байсан мэт санагдаж, цаашдаа ч  урт удаан нэгэнтэйгээ холбоотой байх юм шиг санагдана. Энэ нь зөвхөн Ихэр Сүнснээс гадна, Сүнсний хамтрагчидтай ч тохиолддог шинж тэмдэг юм. 
  • Түүний хажууд байхад зүрх чинь хүчтэй цохилж, заримдаа бүр толгой ч эргэх нь бий. Гэхдээ үүний дараагаар тайвшрам, амар амгалангийн мэт мэдрэмж төрнө. 
  • Нэг нэгнийхээ тухай мэдэхэд цаг хугацаа шаардлагагүй. Яг л хурдасгуурт байгаа мэт, харилцаа холбоо тань маш хурдан байдлаар өрнөнө. Заавал бие махбодийн гэлтгүйгээр нэг нэгэнтэйгээ богино хугацаанд дотносоно. Учир нь та энэ гариг дэлхий дээр хэнээс ч илүүтэйгээр түүнтэй урт удаан хугацаанд хамтдаа байж чадна гэдгээ мэднэ. Та хоёр хоюуланд чинь нэг нэгэнтэйгээ холбоотой болох л ёстой байсан мэт мэдрэмж төрнө. 
  • Та үргэлж түүний нүднээс өөрийнхөө жинхэнэ байдлыг олж харна. Сайхан, муухай хийгээд өөрийнхөө бусдад илэрхийлэхээс ичдэг өөрийнхөө дотоод гоо үзэсгэлэнт хэсгүүдээ ч тэр .. Түүний нүд, яг л өөрийнхөө сүнснийг олж хар толь мэт санагдана 
  • Та тэр хүндээ цохиж, нийцэх гэж хичээх ямар ч шаардлагагүй.  Таны Сүнсний ихэр таныг юу ч хэлсэн, юу ч хийсэн ойлгож хүлээж авахад үргэлж бэлэн байна. 
  • Маш хурдан хугацаанд та хоёрын дунд их өндөр эрч хүч, энерги мэдрэгдэнэ. Заримдаа энэ нь хүсэл тачаал шиг доод төвүүдэд мэдрэгдэх боловч үүнд ялгаа бий. Та эхлээд зүрхээ мэдэр. Энэ яг л зүрхэнд чинь ямар нэг зүйл хүчтэй дэлбэрээд энэ нь явсаар таны ташаа, бэлхүүсний доод хэсгээр тархаж буй мэт мэдрэгдэнэ.  Хэрвээ тэр хэсгээрээ үүнийг мэдрэх юм бол үүнд анхаарлаа хандуул. Та түүнд зүгээр шунал тачаалын хэлбэрээр татагдаж байна уу? Эсвэл ямар нэгэн байдлаар түүний дотор нэвтэрхийг хүсэх мэт мэдрэмж төрж байна уу? Бэлгийн хүслээс илүүтэйгээр, яаж түүний дотор явж орох вэ? Гэх тийм нэг оньс мэт мэдрэмж. 
  • Нэг нэгнээсээ холдох хүсэл хэнд нь ч байхгүй. Бие махбодийн гэдэг утгаараа биш, хэн хэндээ үргэлж анхаарал тавих хүсэлтэй байсаар байх гэсэн утгаар. Та хоёр дэлхийн бөмбөрцөгийн хоёр талд байсан ч, нэг нэгнээсээ салах, холдох хүсэл төрөхгүй. Тулгарч буй асуудлууд, та яг холбоод байх шиг,  Түүний гунигтай, жаргалтай, эсвэл уур уцаартай үед тэр бүхнийг нь мэдрэнэ.  
  • Ямар ч хараат байдал энд байхгүй. Хараат байна гэдэг бол маш том улаан туг. Энэ бол  хуурамч Ихэр сүнсний хийсвэр ойлголт. Хэрвээ та хэн нэгнийг хайж олоод, түүнд ямар ч шалтгаанаар татагдсан бай, харилцаа чинь хараат байдал руу шилжээд байвал, үүний дунд хуурамч-эго л тавьсан бооцоогоо хожиж суудаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёр тусдаа бие даасан бодгалиудад нэг нэгнээ өмчлөх, удирдах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. .
  • Телепат буюу бодлын холбоо маш хүчтэй байна. Нэг нэгнийхээ хэлэх гэсэн үгсийг гүйцээх, бодож байсан зүйлийг нь ярих гэх мэт. Энэ мэдээж нэг нэгэнтэйгээ 30 гарам жилийн туршид хамт байсаар нэг нэгнийхээ юу бодож байгааг мэддэг болохтой адилгүй. Сүнсний хамтрагчид ч мөн адил, Сүнсний ихрүүдэд илүү тохиоддог. Харилцааны эхэнд л бодож байсан зүйлсийг, нөгөөх нь ярих тохиолдолууд гарч байвал, энэ маш том дохио! ¬¬
  • Тэр хүнд өгч буй  хайр тань гайхалтай өгөөмөр, хариу нэхэх тухай бодох ч аргагүй хайр байх болно. Таны толгойнд “тэр ер нь надад юу өгсөн билээ” гэх ямар ч бодол орж ирэхгүй. Учир нь та хоёрын хооронд зөвхөн зүрхээрээ ч биш бүхий л чакранууд, бүхий л энергийн төвүүдээр чинь асар их хайрын урсгал урсаж байдаг. Хамтдаа байж байгаад, тэгээд хэсэг сална, тэгээд буцаад нийлнэ, тэгээд хэсэг сална. Яг л ирэхдээ холбоо үүсгээд, буцахдаа бие даасан илүү сайн хүнийг бүтээх мэт. Энэ нь та хоёрын биеүүд хоорондоо ойр байсан ч, хол байсан ч тохиолдоно, үүнийгээ ч мэдрэнэ. Энэ яг л нэг хэмнэл болсон мэт санагдана. Яг л нэг асар их энергийн хайраар нэг нэгнээ ундаалж, нөхөн төлжүүлж буй мэт. 
  • Урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй эв нэгдлийн гүнзгий мэдрэмжийг мэдрэнэ. Нэг нэгнийхээ хувийн мөн чанарт халдахгүйгээр нэгэн бүхэл болсон мэт хамтдаа олон гайхалтай зүйлсийг хийнэ. 
  • Та хоёр ихэвлчэн, ялангуяа энергийн ямар нэгэн төрлийн ажлыг хамтдаа хийдэг бол, та хоёрын аль аль нь цаг хугацаа, оронзайн тойргоос гарна. Заримдаа энэ тухай бодоочгүй байтал цаг хугацаа маш хурдан өнгөрнө. Яг л одоо цагт, хором мөч бүрт оршино. Өдөр хичнээн их хүнд хүчир ажилтай байсан ч ямар ч энергийн алдагдалд орж ядрахгүйгээр өдрийг өнгөрөөнө. Хэрвээ та зүрхэндээ төвлөрч сурвал, та нэн даруй одоо цагт төвлөрөн цаг хугацаа, орон зайнаас ангижрах болно. 
  • Жинхэнэ хайр дурлалыг хүлээж авахад учрах саад бэрхшээл бүхэн улам томорч, шууд нөлөөлөх болно. Та хоёрын дунд буй ямар нэг карма буюу үйлийн үрийн барилдлага бүхэн нэн даруй гарч ирч тулгарна. Хэдийгээр та 2 хүчтэй дурлалцаж эхэлсэн ч бай бүх зүйл эсрэгээр эргэж, улмаар жинхэнэ хайр сэтгэл мөн эсэхийг тодорхойлох шалгуур, бэрхшээлүүд үүснэ. Ийм зүйл болох үед та хоёр амлалтандаа үнэнч байж, шүүмжлэлийн оронд хайрыг сонгож, зүрх сэтгэлээ сонсож чадсанаар бүх хязгаарлалтууд алга болж, хайр сэтгэл чинь дахин сэргэнэ. Тэр бүх асуудлуудаа Ягаан Дөлийн тусламжтайгаар шатаагаарай. Энэ бол зан үйл бөгөөд та хоёрын дунд буй бүхий л бэрхшээл, асуудлыг устгаж, хайр сэтгэлийг хүлээн авах боломжтой болгодог. Энэ бүхнийг хийхийн тулд хичээх хэрэгтэй. 
  • Хэрэв та хоёр дотно харилцаанд орсон бол та хоёрын дунд гүн гүнзгий харилцаа холбоо үүсч, бие биенийгээ илүү сайн ойлгож, ариун нандин нэгдэл үүсдэг. Улмаар та нар энэхүү энергийг дээд зорилгоор ашиглаж сурна. Ариун харилцаа нь Камасутра гэх мэт судруудаар дамжин хүн төрөлхтний түүхэн замналд өвлөгдсөөр ирсэн. Энэ бол хэдэн цагийн туршид хадгалж барих боломжтой биеийн мэдрэмж юм. Жинхэнэ камасутра нь биеийн электронуудыг идэвхжүүлэх замаар чакра буюу энергийн хүрд тус бүрийн энергийг дээшлүүлдэг. Ариун харилцаанд орсноор бүх энерги зүрхэнд буцаж төвлөрөн хүчтэй задардаг. Учир нь өөр харилцаанд зөвхөн доод чакранууд ажилладаг бөгөөд Ариун харилцаанд үүнтэй харьцуулахын аргагүй мэдрэмж бий болдог байна.