2015/08/26

Хүний нарийн биеүд


Бид хүртэгдэж мэдрэгдэх физик буюу махан биетэй. Гэвч хүн зөвхөн махан биетэйгээр барахгүй өөр олон бие байдаг байна.  Эртний соёл иргэншлүүдэд хүнийг физик биеэс гадна өөр нарийн биетэй болохыг аль эртнээс мэдэж байжээ. Хүнийг 7 биетэй хэмээн эзотерик сургуулиудад зааж сургадаг. Теософийн удиртал ба нарийн төлөвлөгөө хэмээх сайхан номнуудыг бичсэн онолын физикч Энтөни Мертон хүний 7 биеийг зааж нэрлэсэн нь: Физик, Эфир, Астрал, Ментал, Каузал, Буддик, Атми биеүд юм. Эдгээрийн талаар нарийвчлан авч үзье.

Физик бие (Махан бие)
Бидний мэддрэх,хүрэлцэх, харах эрхтэнд мэдрэгдэх үндсэн бие болой. Бодит бие хамгийн нягт материаллаг, хэлбэлзэлийн хамгийн доод давтамж бүхий бие бөгөөд нарийн биед үл хамааруулах боловч дурдахгүй байхын аргагүй. Физик бие нь мэдээллийг мэдрэхүйн эрхтнүүдээрээ хүлээн авч, рефлекс ийн хэлбэрээр боловсруулдаг, хязгаарлагдмал тогтолцоо юм. ДНХ-ийн генетик мэдээлэл ч энд хамаатай. 

Эфир бие (Амин бие)
Эфир бие нь нарийн биеийн хамгийн нягттай хэсэг юм. Физик биеийн ихэр гэж үзнэ. Иймд физик биеийг хэлбэрийг яг давтсан хүний биеэс  7см орчин зайд, энергийн нарийн бүтэц/ энергийн субстанц маягаар оршдог. Эфир бие нь физик биетэйгээ хүрдний тусламжтайгаар холбогдоно. Түүний үрээр биеийн эс бүрт хүний бодол, хүсэл, санаа зориг,эрмэлзэл, үйл ажиллагааны чиглэл хүрэлцэн очдог. Эфир биеийн онцлог нь түүний энерги амьсгалын нөлөөнд автдаг учраас иогийн дасгалаар сайжруулж болдог гэж үздэг. Хүний нарийн биеүдээс хамгийн нягттай хэсэг юм. Энэхүү талбай нь нойсох үед ихсэж сэрүүн үед багасаж байдаг.  Эфир биеийн үндсэн үүрэг нь физик биеийн амьдрахад шаардлагатай сансрын эрчим буюу пранаг дамжуулахад оршино. Бидний сансрын тэжээл бол нарны туяа бусад гараг ,оддын цацраг агаарт тархсан ургамал , модны биологийн эрчим хүч юм. Энэ бүх эрчим хүчийг эфир бие барьж байдаг гэж үзнэ. Хүний биед орсон сансрын пранын бөөмс, эфир биеэр дамжин цусны ба мэдрэлийн суваг, биеийн сүлжээгээр гүйж, түүнд шаардагдах амин эрчим хүчийг өгдөг байна. Эфир бие саарал өнгөтэй үзэгдэх агаад өнгө нь солигдож, жирэлзэж байдаг аж. Өвдсөн үед тэрээр тасархай талбай буюу харласан хэсэг болж үзэгдэнэ. Иймд гэрлэн биеийг (аура) судалснаар өвчнийг газар авхуулалгүй эмчилж болно.

Астрал бие 
Астрал бие нь физик биеийн нэгэн адил эрхтэн систем, физиологи, өвчин эмгэг , биологийн бүтэцтэй хий бие юм. Энэхүү бие нь физик ба эфир биеийг нэвтрэн орж, биеийн гадаргуугаад давж оршдог. Астрал бие нь физик биеэс тасарч, түүнгүйгээр мэдээлэл авах болон үйл ажиллагаа явуулах чадвартай. Сэтгэлийн хөдөлгөөний бүхий л олон тал нь астрал биеийн янз бүрийн байдал, хэлбэлзэл, өнгөний гаммуудаас хамааралтай ажээ. Физик болон эфир биеэ бодвол илүү өндөр хэлбэлзэлд хөдлөгч астрал материас тогтоно. Хамаг биеэ суллаж тавьсан үед, гүн бясалгалын үед хүмүүс дээш хөөрөх, доошлох юмуу, хоёр тийшээ хэлбэлзэх байдлыг мэдэрдэг байна. Энэ нь астрал бие буйг үзүүлж буй хэрэг. Астрал бие нь эфир биеэ бодвол бүрэн ухамсаргүй байдалд оршино.  Астрал бие сэтгэл хөдлөлийг харуулах тул эмоцийн бие гэх ба илүү нарийн энергийн бүтэцтэй, хэлбэр дүрс нь бас физик биеийг өвчсөн байна. Астрал бие өөрийн бие даасан байдлыг харуулан, физик биеэс салан хөндийрөх чадалтай. Бие даасан байдал нь голдуу нойрсох үед үзэгдэнэ. Энэ нь хүн нойрсох үедээ астрал биеэ захирах чадваргүй болдогтой холбоотой. Хүн өөрийгөө гаднаас нь харж, мөн нисэж зүүдлэх нь нэг төрлийн астрал аялалтай холбоотой байдаг байна. Физик биеийг сэрүүнээс унтаа байдалд шилжих үед астрал бие байнга салж явдаг бөгөөд нэг төрлийн байгалийн жам ёсны үйл явц гэж хэлж болно. Иймээс астрал бие физик болон, эфир биеэс салж, орчин тойрноосоо дүрээ олж авдаг. Астрал биеийг монголчууд хүслийн орон хэмээн нэрлэдэг байжээ.

Ментал бие (Оюун санааны бие)
Ментал бие нь бусад нарийн биеүдээс улам өндөр давтамж бүхий хэлбэлзэлийн урсгалууд бөгөөд, урьдах гурван биеэс хальж гардаг. Бодол санаа, ухаарал сэхээрэлтэй холбоотой бүхэн ментал биетэй уялдаж гардаг аж. Ментал процесстэй холбоотой маш нарийн биетээс /субстанц/ бүрэлдэнэ.  Ментал бие нь төрөл бүрийн оюун санааны үйл ажиллагааг хариуцна. Тэрээр мэдээллийг хүлээн авч дамжуулдаг. Ментал бие нь астрал биеийг каузал биетэй холбож өгнө. Ментал биеийг Монголчууд сэтгэлийн орон хэмээн нэрлэдэг байна. Эхний гурван бие нь физик ертөнцийн газар,ус,гал энергээр тэжээгддэг бол дараах гурав нь оюун санааны энергитэй хамааралтай.


Kаузал бие (Учир шалтгааны бие)
Каузал бие нь өөрийгөө танин мэдрэх болон юмсын мөн чанарыг логик бодол, шүүмжийн үндсэн дээр тунгаах чадварыг хангаж өгнө.  Энэ биеийг өөрөөр кармын буюу үйлийн үрийн бие ч гэдэг. Тэрээр бидний ард зогсоод  кино хальсан дээр бидний бүх бодол, эмоци, үйл явдлын зургийг чимээгүйхэн авч буй кино зураглаачтай зүйрлэх нь бий. Дээд нарийн бие бүхэн голограф чанар агуулдаг. Хүний авьяас чадвар нь каузал биед хөврөл маягаар орших ба хөгжүүлэх шаардлагатай байдаг. Энэ бие нь хүний өнгөрсөн амьдралын дурдатгалыг хадгалж, удамшлын ой ухааныг бүрдүүлдэг. Тэрээр тропосферийн давхаргаас энергээ авдаг байна. Тэрчлэн төрөлхийн өвчнүүд болон, хүн төрөх газрыг тодорхойлох хариуцлагыг хүлээнэ. 

Будхи бие ( Ухаарал, Зөн совингийн бие)
Будхи бие бол юмыг агшин зуур ухаарах, сэхээрэх чадвартай болгоно. Мөн будхи бие нь төгс зөн совинтой болдог. 

Aтми бие (Дээд бие)
Атми бие нь дээд чанарыг илэрхийлэх ба сүнс гэгдэнэ. Атми бие нь хүний сүнсийг бүрдүүлдэг. Орчин цагийн эрдэмтдийн тодорхойлж буйгаар сүнс нь "Торсион талбайн хэлбэрээр орших сэтгэцийн энергийн хуримтлал" бөгөөд мөнхөд байж мэдээллийг хадгалах чадвартай гэжээ. В.В.Ярцевын баталж буйгаар ДНХ-ийн молекулаар дамжуулан сүнс өөртөө тохирсон махан бодийг бүтээдэг. Хүн болгон өөрийнхөө талаархи бүх л мэдээллийг орчлон ертөнцөд түгээгч багажтай адил гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийгээд байна.
                       
Эх үүсвэр: ЭМШУИС - хүндэт профессор / доктор С. Даваахүү - Биоэнерги

Нийтлэлийг бэлтгэсэн: Энхжих
Хянан нийтэлсэн: Хандсүрэн