2015/08/04

Мутраар болон өнгөөр эмчлэх аргууд


Өөрийн гарын хуруунуудыг янз  бүрын байдлаар нугалан барьснаар биеийн эд эрхтэнүүдийн зарим хэсгийнх нь энергийн урсгал нээгдэж, зарим эрхтэний энергийг хааж хуримтлуулдаг байна. Энергийн дотоод энэ урсгалыг зохицуулж зарим нэг өвчин эмгэгийн явцыг зогсоох, эдгэрүүлэх арга ухааныг эртнээс хэрэглэж ирсэн учир мутрын эмчилгээ нь уламжлалт анагаах ухааны нэг салбар болж чаджээ. Хуруунуудыг эмчилгээний маягаар нугалаж сурах нь тийм ч хүнд бус  бөгөөд мутраар эмчлэх үед өөртөө шууд, харин өөр хүнд өвчтөнд түүний гар хурууг та гаднаас нь барьж өгч байрлуулан тусалж болно. 

Хэрэгтэй зайлшгүй мутрыг үр дүнтэй хэрэглэхийн тулд дараах хэдэн онцгой нөхцөлийг  аль болох биелүүлэх  ёстой. 
  1. Мутраар эмчилгээ хийж байх үед  өөрийн биед юу болж байгааг мэдрэхийн тулд, бодол санаагаа төвлөрүүлж хийж буй эмчилгээндээ итгэлтэй хандахын тулд аль болох тайван орчинд бясалгалын байдалд орж хийх нь сайн байдаг. 
  2. Бусдад хүнлэг цагаан сэтгэлээр хандаж, тэдэнд чин зүрхнээсээ мутраар туслах бол тухайн хүнийхээ гар хурууг мутрын байрлалд оруулж  давхар атгаад дээд хүчнүүдээсээ  /бурханаас, энергийн ойлголт өгсөн багшаасаа, байгаль эх, мөнх тэнгэр, сансар огторгуйгаасаа гэх мэт та юунд бишрэнэ түүнээсээ/ гуйж энерги хүчийг гаднаас бас авахыг хичээ. 
  3. Мутар нөлөөллөө аажмаар үзүүлдэг учир эмчилгээний үр дүнд хэтэрхий яарч үл итгэх сэтгэл өөртөө төрүүлж хэрхэвч болохгүй. 
  4. Мутар бол биен дахь энергийн түвшинд хүрч нөлөөлдөг тул энергийн урсгалыг сэргээх, эмчлэх командыг мутар өгнө, танаас ганцхан мутраа хийхийг л хүлээж байдаг. 

Мутраар эмчилгээ хийхдээ болж өгвөл өдөр бүр эсвэл бололцоотой үедээ өдөрт 5-45 минут хүртэлх хугацаагаар, өөрт  тохирох  1-3 мутрыг ашиглан хийнэ. Эхэн үед зааврын дагуу бясалгалын байдалд орж хийх ба сурсан хойноо хэвтээ зогсоо, суугаа аль ч байдалд, зайлшгүй тохиолдолд машин унаан дотор, хурал цуглаан дээр байхдаа зэрэг ямар ч үед хийж  болно.  Бие биентэйгээ холбоотой дотоод эрхтэний системээс нэг ч өвчин салангид байдаггүй учир таны төлөвлөөгүй өөр өвчинд чинь мутар тусалсан бол гайхах хэрэггүй. Энэ нь нэг мутрын байрлал олон өвчнийг анагаах чадвартай байдагт оршино. Түүнээс гадна мутрын эмчилгээний цагууд өөр өөр байдаг ба өөрийн цагтаа илүү эрчимтэй үйлчилгээ үзүүлдэг. 

Хэд хэдэн өвчнийг нэг мутраар эсвэл нэг өвчнийг хэд хэдэн мутраар эмчилж болно. Нэг мутраар 5-6  өдөр эмчилгээ хийгээд үр дүнг харж байгаад сольж өөрчилж байхад гэмгүй бөгөөд зарим мутар эхний хийлтээр танд таагүй мэдрэмж өгвөл энэ мутрыг цаашид үргэлжлүүлэх хэрэггүй. Өөр төрлийн эм эмчилгээ хийж байгаа үедээ давхардуулаж хийж болно гэхдээ эм уухаас 20-30 минутын өмнө хойно байвал зохимжтой. Рейки болон энергийн эмчилгээний талаар ойлголттой хүмүүс болон бясалгалаар хичээллэгсэд мутрын эмчилгээний өмнө биеэ суллах, тайвшрах, энергийн хүрдээ нээж эмчилгээний үр дүнг улам дээшлүүлдэг. 


Уншигч  та бүхэнд мутрын эмчилгээг хийхдээ өнгөний эмчилгээг давхар хийх бололцоотой байдаг тул өнгөөр эмчлэх талаар дурдья. Өнгөний эмчилгээнд  шар, ногоон, улаан, хөх гэсэн 4 өнгийг ашигладаг. Өнгө бол анагаагч мөнхийн хүчийг агуулаж байдаг. Хүн төрсөн цагаасаа эхлэн байгалийн агуу хүчин дор оршиж өөрийн амьдран байгаа орчиндоо хязгаарлагдсанаас зарим нэг өнгөний дутагдалд орж байдаг. Энэ дутагдалаа хүн амьдралынхаа явцад байгаль дэлхий эд хэрэглэл, хувцас, бусад орчиноос авч байдаг ч зарим өнгө нь дутагдсанаас биеийн доторх эмгэг сул талыг даган гарч ирсэн өвчин өвчлөлийг эсэргүүцэх чадвар мөн сул байдаг байна. иймд та мутрын эмчилгээ хийж байхдаа зааварт бичсэн өнгийг өөртөө төсөөлөх буюу тийм өнгийн цаас материал урдаа тавиад харж бясалгаж байх нь илүү үр  дүнтэй. 

Мөн мутрыг гараараа хийхдээ биеийн аль хэсэгт аль төвшинд гараа барьж байхыг бүсчилэн зааварт оруулсан. Мутрын эмчилгээнд хүний биеийг 7 үндсэн бүс болгон хувааж тухайн бүсийн хавьд гараа өргөх буюу тавьсанаар энергийн урсгалыг хаах, нээх сувгийг зөв зохицуулахад тусалдаг. Аль ч мутрыг хийсэн та гараа хүчлэхгүй, чөлөөтэй сул байлгана гэдгийг анхаарах хэрэгтэй ба амьсгалаа хамраар авч амаар гаргах нь зүйтэй. 

Мутрын эмчилгээний долоон бүс 


VII бүс: Тулгуур ба хөдөлгөөний систем газардуулга

Эмчилгээний мутрууд ба зааварчилгаа

1. Дун:

Үзүүлэлт:  Төвөнх, хоолой, хоолой зангирах, сөөнгөтөх зэрэг хоолойн бүх өвчинд хэрэглэнэ. 
Хийх арга:  Баруун гарын 4 хуруу зүүн гарын эрхий хурууг атгана. Баруун гарын эрхий хуруу зүүн гарын дунд хурууны өндгөнд зөөлөн хүрнэ. Зүүн гарын  үлдсэн 3 хуруунууд баруун гарын хуруунуудыг аяархан дарна. 
Зааварчилгаа:  Зүүн зүг харч сууна.  Мутрын байрлал бүс II
Үр ашигтай өнгө:  Хөх

2. Үнээ /surabhi mudra/


Үзүүлэлт: Үе мөчний хатгах өвчин, нугас мэдрэлийн язгуур үрэвсэх /радикулет/, үе мөчний бусад өвчинд хэрэглэнэ. 
Хийх арга: Зүүн гарын чигчий хуруу баруун гарын ядам хуруутай харьцана. Баруун гарын чигчий хуруу зүүн гарын ядам хуруунд хүрнэ. Баруун гарын дунд хуруу зүүн гарын долоовор хуруутай, харин зүүн гарын дунд хуруу баруун гарын долоовор хуруутай нэгэн зэрэг шүргэлцэнэ. Эрхий хуруунууд сул байна. 
Зааварчилгаа: Баруун зүг харж сууна. Мутрын байрлал бүс VI
Үр ашигтай өнгө: Хөх

3. Мэдлэг /Gyana Mudra - Mudra of Knowledge/


Үзүүлэлт:  Нойргүйдэх, хэтэрхий их нойртой байх, цусны даралт ихтэй үед хэрэглэнэ. 
Зааварчилгаа:  зүүн зүг харна. Мутрын байрлал бүс IV
Үр ашигтай өнгө:   Хөх

4. Тэнгэр /Shunya Mudra/


Үзүүлэлт: Чихний олон төрлийн өвчин, сонсгол муудахад хэрэглэнэ. 
Хийх арга: Дунд хурууг нугалаад өндгөөр нь эрхий хурууны угт хүргэнэ. Эрхий хуруугаараа нугалсан дунд хуруугаа хөнгөн дарж хавчина. Бусад хуруунууд чөлөөтэй шулуун байна. 
Зааварчилгаа: Зүүн урд зүг харж хийнэ. Мутрын байрлал Бүс II
Үр ашигтай өнгө: Шар

5. Салхи /vayu mudras - mudra of air/


Үзүүлэлт: Үе мөчний өвчин, нугас мэдрэлийн язгуур үрэвсэх, радикулет, гар хүзүү толгой салганан чичрэх өвчины үед хэрэглэнэ. Богино хугацаанд үйлчилдэг. 
Хийх арга: Долоовор хурууг эрхий хурууны угт  өндгөөрөө дарахаар нугална. Эрхий долоовор хуруунуудыг хөнгөн дарна. Бусад хуруу чөлөөтэй шулуун байна. 
Зааварчилгаа: Хойд  зүг харч хийнэ. Мутрын байрлал бүс V
Өнгө: Хөх 

6. Сайжруулагч /Linga Mudra - Mudra of Heat/


Үзүүлэлт: Бие организмын өөрийгөө хамгаалах хүчийг нэмэгдүүлж, дархлааг сайжруулж, ингэсэнээрээ аливаа өвчнийг, хурдан эдгээхэд тус болно. Бүх салхинд цохиулсанаас үүссэн өвчин хоолойны өвчин, уушигны   үрэвсэл ханиалга, нус гойжих, хамрын хөндийн идээт үрэвсэлт үед хэрэглэнэ. 
хурууг нөгөө гарынхаа долоовор   ба эрхий хуруугаар бүслэн барина. 
Зааварчилгаа: Зүүн зүг харч хийнэ. Мутрын байрлал бүс III
Үр ашигтай өнгө: Ногоон 

7. Амьдралыг аврагч 


Үзүүлэлт: Энэ мутрыг хэрэглэж сурснаар шаардлагатай үед бусдын амь насыг аврах эмчилгээг сурах болно. Гэнэт зүрхний ачааллаас болж хэн нэгэн муудаж унахад  та түүний гарыг барин энэ мутрыг хийлгэж бариулснаар амь насыг нь амрах болно. Зүрх өвдөх, зүрхний өвчины хүндрнл өгөх, зүрх дэлсэх, зүрхний гажуудал /дискомфорт/, зүрхний шигдээс зэрэгт хэрэглэнэ. Ямарч үед хэрэглэж  болох ба богино хугацаанд үйлчилдэг. Өөртөө энэ мутрыг хийхээс өмнө бясалгал хийж байгаад Шамбалын бамбай мутраар эхлэх хэрэгтэй. Удаан хугацаанд   байнга хийх хэрэггүй.   
Хийх арга:  Долоовор хурууны өндгийг эрхий хурууны угт шүргэхээр хүргэнэ. Дунд хуруу, ядам хуруу, эрхий хуруунуудын өндгийг нийлүүлнэ. Чигчий хуруу шулуун байна. Энэ  мутрыг хоёр гараараа зэрэг хийнэ. 
Зааварчилгаа: Зүүн зүг харж хийнэ. Мутрын байрлал бүс IV
Үр ашигтай өнгө:  Ногоон. 

8. Амьдрал /Prana Mudra - Mudra of Life Force/


Үзүүлэлт: Энэ мутрыг биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах зорилгоор, мөн амархан ядрах, тэнхээ тамиргүй боло, харааны согог, нүдгий бусад авчний үед хэрэглэнэ.  
Хийх арга: Ядам хуруу, чигчий хуруу, эрхий хуруунуудын өндгийг нийлүүлнэ. Үлдсэн 2 хуру чөлөөтэй, шулуун байна. хоёр гараараа зэрэг хийнэ. 
Зааварчилгаа:  Хойд зүг харж хийнэ. Мутрын байрлал Бүс  II
Үр ашигтай өнгө:  Хөх 

9. Газар /Prithvi Mudra - Mudra of Earth/


Үзүүлэлт: Сэтгэл зүй, бие бялдарыг сайжруулж, сэтгэлийн доройтол, бухимдал, стрессийг арилгаж,  гадаад сөрөг энергийн нөлөөллөөс  хамгаална. Удаан хугацаанд байнга хийх шаардлагагүй. 
Хийх арга: ядам хуруу, эрхий хуруунуудын өндгийг их биш даралттайгаар  холбоно. Бусад хуруунууд чөлөөтэй шулуун байна.  хоёр гараараа зэрэг хийнэ. 
Зааварчилгаа: Зүүн зүг харж хийнэ. Мутрын байрлал Бүс IV
Үр ашигтай өнгө: Шар 

10. Ус /Varuna Mudra - Mudra of Water/

Үзүүлэлт: Уушиг, ходоод гэх мэт дотор эрхтэнд салст зунгаг илүүдэхэд \салст ихээр ялгаран гарах нь үрэвсэлд хүргэнэ\  хэрэглэнэ. Цаашилбал энэ мутрыг  элэгний өвчин, хатгаа, гэдэс дотор дүүрэх,  хавагнахад хэрэглэдэг. 
Хийх арга: баруун гарын чигчий хуруу эрхий хурууны угт хүрч, эрхий хуруу чигчий хурууг хөнгөхөн дарж өгнө. Баруун гарын бусад хуруунууд шулуун байна. Зүүн гар, баруун гарын хуруунуудыг гаднаас атгаж, зүүн гарын эрхий хурууг баруун гарын эрхий хуруун дээр тавина. 
Зааварчилгаа: Зүүн зүг харж хийнэ. Мутрын байрлал Бүс IV
Үр ашигтай өнгө:  Ногоон

11. Энерги /Apana Mudra - Mudra of Digestion/


Үзүүлэлт: Энэ мутрын үйлдэл нь  өвчин эсэргүүцэх үйлчилгээтэй ба биенээс элдэв төрлийн өвчин, хэрэгцээгүй шаар шавхрууг гаргадаг. Шээс дуслын системийн өвчин, нуруу сээрний өвчинг анагаана. 
Хийх арга: Дунд хуруу, ядам хуруу, эрхий хуруунуудын өндгийг холбоно. Бусад хуруу чөлөөтэй шулуун байна. Хоёр гараараа зэрэг хийнэ. 
Зааварчилгаа: Зүүн зүг харч хийнэ. Мутрын байрлал бүс V
Үр ашигтай өнгө:  Ногоон 

12. Мэргэн ухааны цонх /Surya Mudra - Mudra of Sun - Fire/Agni/



Үзүүлэлт: Тархины цусан хангамж дутагдсан болон тархины судасны хатуурлын үед эмчилгээнд хэрэглэнэ. 
Хийх арга: Баруун гарын ядам хурууг нугалж түүнийг баруун гарын эрхий хурууны эхний үеэр дарна. Хоёр гараараа зэрэг хийнэ. 
Зааварчилгаа: Зүүн зүг харж хийнэ. Мутрын байрлал бүс I
Үр ашигтай өнгө: Шар 

Эх сурвалж: 
Ганеша Өвчингүй бол жаргал 
http://www.indianetzone.com/1/mudra.htm
http://www.yogirama.com/mudra.html
http://www.healthandyoga.com/html/meditation/mudras.aspx

Нийтлэлийг бэлтгэсэн: Б. Эрдэнэбат
Хянаж, нийтэлсэн: Л. Хандсүрэн