2015/08/11

Сүнснүүдийн илгээхийг хүсдэг 7 нийтлэг мессеж

Ойр дотны хүмүүсээс чинь нас барсан бол тэдний сүнс танд юу гэж хэлэх байсан бэ? Дүгнэж цэгнэж шүүдэг болов уу? Эсвэл тэдний хэлэх үгс уй гашуугаар дүүрэн байх болов уу? Ховс болон сүнстэй ярилцах ур чадвар /psychic medium/ бүхий хүмүүсээр дамжуулан ирж буй тохиолдлуудаас үзэхэд энэ дэлхийгээс одогсод нийтлэг 7 мессежийг өгдөг ажээ.
Мессэж №1 “Би зүгээр”
Сүнснүүд хүний биеэс гарангуутаа хайртай хүмүүстээ би аз жаргалтай, эрүүл бөгөөд амьд байна гэдгээ хэлэхийг хүсдэг ажээ. Ихэнхдээ тэд үхлийг давж гарсан бөгөөд тэр нь алга болж устах бус харин ч оршсоор байгаагаа мөн зөвхөн физик биеийг орхиж илүү нарийн биетэй үлдсэн гэдгээ мэдүүлэхийг хүсдэг ажээ.
Мессэж №2 “Өвчин зовлон миний үхэх мөчид дууссан”
Ихэнх хүмүүс ойр дотныхныгоо өвчин, зовлонгоор үргэлжлэн шаналж, сэтгэлийн зовиураар өвдөж байгаа гэж боддог байна. Гэтэл сүнснүүдийн дамжуулахыг хүсдэг үгс нь зовлон шаналал нь биеэ орхих мөчид дууссан гэдэг байна. Сүнс биеийг орхих мөчдөө хүний биеийн өвдөлт, сэтгэлийн шаналлаас чөлөөлөгддөг ажээ.
Мессэж №3 “Би урьд байснаасаа ч илүү өөртэй чинь ойртож дотносч байна”

Хүмүүс сүнсэн биендээ эргэн шилжихдээ бүгдийг харж, сонсохоос гадна амьд үлдсэн дотны хүмүүсийнхээ бодлыг уншиж чаддаг болохыг ихэвчлэн дамжуулахыг хүсдэг ажээ.  Бүр цаашлаад хайртууд маань бидний зүрх сэтгэл, сэтгэл хөдлөл болон сүнслэг байдалд юу болж буйг бүгдийг мэдэх чадвартай болдог учраас физик биед байхаасаа ч илүү ойртож ойлгодог ажээ.
Мессэж №4 “Би чамайг харж хандаж байна”
Өмнөх мессежийн үргэлжлэл болгоод хайрт хүмүүс маань биднийг сүнсний ертөнцөөс үргэлж харж, заримдаа боломжтой бөгөөд тохиромжтой үе тохиовол тусалдаг ажээ. Гэвч цаг хором бүрт биднийг хараад байхгүй ч бид тэднийг бодох бүрт бидний талд ирдэг байна. Энэ замаар тэд бидний амьдралд юу болж буй талаар үргэлж мэддэг байна. /бидний амжилт, жаргал, сэтгэл гутрал зэрэг/. Тэд бидний сургууль төгсөхийг, эцэг эх болж буйг, шинэ ажилд орсныг, өвчин туссаныг, гэмтэл осолд орсныг, эсвэл зовж шаналж буй зэрэг бүгдийг хардаг.  Хэрэв тэдэнд тохиромжтой байвал тэд бидэнд зааж, туслахыг хүсдэг ч үүнд хүмүүс зөн билиг, шинж тэмдэг зэргийг сонор сэрэмжтэй анхаарч нээлттэй байх ёстой байдаг байна.
Мессэж №5 “Энд намайг хайртай хүмүүс маань угтаж авсан”
Бидний дотно хүмүүсийн хэлэхийг хүсдэг өөр нэг үг бол энэ дэлхийгээс түрүүлж одсон хайртай хүмүүс нь угтаж авсан гэдгийг хэлэхийг хүсдэг байна. Тэд үүнийг илэрхийлэхдээ гэр бүлийн хайртай дотно хүмүүс нь гэртээ эргэн ирж буй баярын хамт хайр, аз жаргал дүүрэн угтан авдаг гэнэ.
Мессэж №6 “Би сүнслэг ертөнцдөө амар амгалан, баяр баясгалан, хайр дүүрэн амьдарч байна”
Сүнслэг ертөнцийн хэмжээст буй адис, баяр баясгалан дүүрэн мэдрэмжийг хүний хэлээр илэрхийлэх аргагүй ч энэ дэлхийг орхин одсон хайрт хүмүүс маань үүнийг ямар гайхамшигтай сайхан болохыг хэлэхийг хүсдэг гэнэ. Эндээс цаашхи хэмжээст гэрэл, дотно дулаан уур амьсгал, аюулгүй бөгөөд хайр асрал дүүрэн орчин, хязгааргүй амар амгалан, аз жаргал, эрх чөлөө, элгэмсэг бөгөөд энэрэл адислал дүүрэн, зүүд шиг бөгөөд баяр баясгалан дүүрэн гэсэн цөөн хэдэн үгс нь тэндхийн ойролцоох тодорхойлолтууд нь ажээ.  
Мессэж №7 “Би чамд/танд хайртай”

Тэдний илгээж буй мессэжийн хамгийн чухал мессэж нь энэ үгс ажээ. Биднийг орхин одсон дотно хүмүүсийн маань хамгийн ихээр ойлгуулахыг хүсдэг үгс нь тэд бидэнд хайртай бөгөөд тэднийг уучлахыг хүсдэг байна. Мөн биднээр бахархаж байгаагаа, бидэнд зөвхөн аз жаргалыг л хүсч байгаагаа илэрхийлэхийг хүсдэг байна.   
Дээрх мессэжүүдийг судалгаан дээрээ суурилж нэгтгэсэн судлаач Боб Олсон нь “Үхлийн дараах Амьдралын тухай асуултууд” номын зохиогч юм. Тэрээр үхлийн дараах амьдралын талаар 15 жил судалгаа, эрэл хийсэн бөгөөд урьд нь ямар ч итгэл шүтлэггүй хувийн мөрдөгч ажилтай хүн байжээ. Түүний эцэг нас барсаны дараа тэрээр үхлийн дараа амьдрал байгаа эсэх талаар мөрдөн судалж эхэлсэн байна. Түүний судалгааны талаарх мэдээллийг 
PsychicMediumWorkshop.com сайтуудаас олж үзэх боломжтой.

Үхлийн талаар нэмэлт тодруулга
Үхэл хүн бүхний амьдралд зайлшгүй тохиолддог зүйлсийн нэг мөн. Хүн амьдралын зорилгоо биелүүлж, энд ирэхээс өмнө төлөвлөсөн зүйлсээ гүйцэтгэж дуусаад, хангалттай гэж үзсэн цагтаа үхлийг хүлээн авдаг. Харин үүнээс өмнө буюу зориудаар амиа хөнөөх нь хүний сүнслэг хөгжилд муугаар нөлөөлдөг. Хүн амиа хорлох үедээ сэтгэл санааны хувьд маш тэнцвэргүй, гүн депресс буюу хямрал, уур хилэн, гомдол гэх мэт хэлбэлзлийн давтамж удаан муу энергитэй байх нь түгээмэл. Ийм нөхцөлд нас барснаар хэлбэлзлийн давтамж сул ертөнц буюу асурын доод түвшин буюу тамд очдог. Улмаар хэлбэлзлээ дээшлүүлэх цагийг хүртэл тэндээ өөрийн уур цөхрөл, таагүй сэтгэл хөдлөлөөс бий болсон хий ертөнцөд тамлагдах нь бий. Нөгөө талаас хүн цаг нь болоогүй байхад амиа хөнөөсний дараа одоогийн амьдрал, нөхцөл байдалтай тун төстэй эсвэл бүр дордуулсан орчинд очно. Учир нь хүний амьдрал бол нэг төрлийн сургууль бөгөөд амьдралд тохиох бүхэн сургамж буюу хичээл болдог. Та шалгалт, хичээлээсээ зугатвал анги улирч сурах шаардлагатай болдгийн адилаар одоогийн нөхцөл байдалтай төстэй зүйлс амьдралд давтагдсаар л байдаг. Энэ зүйл амиа хорлосон хүмүүсийн хувьд ч тохиох магадлал маш өндөр. Хэрэв та сэтгэл гутралд орж, амьдрал утгагүй санагдаж байгаа бол юуны өмнө өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хүлээн зөвшөөрч, мэдэрч дуусгасны дараа нөхцөл байдлын учир шалтгааныг олж, шийдвэрлэх арга замыг олохыг хичээгээрэй. Мөн хэлбэлзэл буюу энергиэ дээшлүүлэх зүйлсийг хийж байгаарай. 
Эх сурвалж: http://in5d.com/the-7-most-common-messages-from-spirits/
Орчуулга хийсэн: Өлзийбилэг
Хянан нийтэлсэн: Хандсүрэн