2015/08/13

НАСАН ЭЦЭСЛЭХИЙНХЭЭ ӨМНӨ ХЭЛСЭН ЭМЭЭГИЙН 12 ЗАХИАС
Хэдэн жилийн өмнө Зелда эмээ маань 90 насандаа хорвоогоос хальсан юм. Эдгээр он жилүүдэд талархан суухийг минь мэдэж өөрийн байшин дахь янз бүрийн зүйлсээр дүүрэн  нэгэн хайрцгийг тэр надад үлдээсэн юм. Тэрхүү хайрцагтай зүйлс дунд хуучин арьсан хавтастай “Зоригжуулагч тэмдэглэл” хэмээн нэрлэсэн нэгэн дэвтэр байсан юм.
Өөрийн амьдралынхаа хагасаас эхлэн хөтөлж ирсэн энэ л дэвтэрт тэрээр өөрийн санаа бодол, уриа, дууны үгс гээд л өөрийг нь сэргээж өгдөг бүхнийг бичсэн байсан юм. Өөрийнхөө тэр л дэвтэр дээрх зүйлсээсээ ишлэн уншиж, түүнийг нь сонсож лавлан асуусаар би өссөн юм. бага байхаас минь эхлэн өнөөгийн энэ зэрэгтэй хүн болгосон эрдэм ухааныг өвлөсөн авсан учир би эмээдээ өртэй билээ.
Тиймээс өнөөдөр би та бүхэнд энэхүү Урам зориг хайрлагч ишлэлүүдээс хүргэхийг хүслээ. Өөрийнхөө чадлаар ангилж, засварлан дахин шинэчлэн 12 үндсэн хэсэгт орууллаа. Таалан болгооно уу.
1.       Ирээдүйг тосон авч, өнгөрснийг үдэн явуул. Чи хаана ч бай, хаашаа ч явсан үргэлжид хонгилын үзүүрт гэрэл байдаг гэдэгт итгээрэй. Хэзээ ч бүү хүлээ, тааварла, хүсэн шанал. Өөрийнхөө хувьд хамгийн сайнаар л хий, өөрийнхөө удирдаж чадах бүхнээ л удирд, бусдыг нь зөнд нь орхи. Учир нь чи нэгэнт өөрийн чадах зүйлсээ хийсэн хойно тухайн зүйл сайн ч бай муу ч бай тохиолдоод л өнгөрнө, цаг нь ирсэн үедээ л чамайг дараагийн алхамдаа юу хийх хэрэгтэйг харуулах болно.
2.       Амьдрал бол ахиад л энгийн зүйл. Нэг цаг хугацаанд нэг л зүйл дээр төвлөр. Чи нэгэн зэрэг бүгдийг нь хийж чадахгүйгээс хойш. Амьсгаа ав, одоо цагтаа орш, яг өөрийнхөө өмнөх зүйлсээ л хамгийн сайнаар хий. Чи амьдралд юуг оруулна тэр зүйлийг чинь амьдрал хэд дахин ихэсгэж өгөх болно.
3.       Ямар ч тохиолдолд бусдыг байгаагаар нь байлга. Хоолой чинь чичирч байлаа ч гэсэн үнэнийг л ярь. Өөрийнхөөрөө л бай, тэгснээр чи энэ дэлхий дээр урьд өмнө нь байгаагүй тийм гайхамшигтай зүйлийг бий болгох болно. Бусад хүн чамайг ойлгоно гэж горьдлого төрүүлэлгүй өөрийнхөө замаар итгэлтэй алх, ялангуяа чиний очихоор зорьсон газар өмнө нь байгаагүй хэн нэгнийг тухайд.
4.       Чи яг өмнөхөөрөө байхгүй. Тиймээс бүх зүйл ОК. Чи маш их зовсон байж болно, тоо томшгүй олон өгсөлт, уруудалтын үр дүнд ӨНӨӨДРИЙН ЧАМАЙГ бий болгосон юм. Улиран одсон жилүүдэд маш олон зүйлс тохиолдон чиний амьдралыг харах өнцгийг өөрчлөн, чамд хичээл болон чиний сүнсийг хөгжүүлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам хэн ч нэгэн хэвээрээ үлддэггүй, гэтэл зарим нэгэн нь чамд ЧИ ӨӨРЧЛӨГДӨЖ ЭЭ гэж хэлж мэднэ. Тэдгээр хүмүүст зүгээр л “Мэдээж би өөрчлөгдсөн. Энэ чинь л амьдрал шүү дэ. Гэхдээ би хүн хэвээрээ, урд өмнө байснаасаа сайжирч илүү болсон” гэж хариулаарай.
5.       Бүх л зүйлс чамайг өсч дээшлэхэд тусалдаг, яг одоо хэцүү мэт санагдаж байгаа зүйл хүртэл шүү. Нөхцөл байдал чамайг чиглүүлэн зассаар өмнө нь байгаагүй ТӨГС чамайг бүтээдэг. Тиймээс чи юу ч хийж байлаа гэсэн итгэл найдвараа хадгал.  Нарийнаас нарийн сорилт, бэрхшээл эрчлэн эрчилсээр хэзээ ч үл тасрах олсыг бүтээх болно. Итгэл найдварын зангуу чинь өөрчлөлтийн давлагаагаар чамайг амар амгалангийн эрэгт хүргэх боломжтой юм шүү.
6.       Баян байхад бүү суралц, харин АЗ ЖАРГАЛ-тай байхад суралц. Ихийг туулж нас ахих үед амьдрал дахь зүйлсийн ҮНЭ-ийг бус ҮНЭ ЦЭНИЙГ нь мэдэх болно. Хамгийн сайхан өдрүүд туйлын эсвэл онцгой зүйлс гэлгүйгээр чамайг инээмсэглүүлсэн тийм л энгийн өдрүүд юм  гэдгийг эцэст нь ухаарах болно. Хором бүр дэх энгийн зүйлүүдэд таларх, илүү зүйлс хайх хэрэггүй, түүнээс илүү үгүй. Аз жаргал гэдэг ердөө л энэ.
7.       Өөдрөг бай. Зовлон шаналал бол чиний нөхцөл байдал биш харин чиний хандлага гэдгийг ойлгож аваарай.  Чиний урмыг хэн хугалж чамайг өвтгөнө тэдний зүг харан инээмсэглэ, тэдэнд өөрсдийнх нь амьдралд юу дутагддагийг харуул, тэд үүнийг чинь чамаас яагаад  ч авч чадахгүй.
8.       Өөрийн ач холбогдол өгдөг зүйлсдээ илүү анхаарал хандуул. Заримдаа хайртай хүн чинь “Би зүгээр” гэж хэлэхэд нь чи тэдний нүдрүү нь хараад чангаас чанга тэврээд “Сайнгүй байгааг чинь би мэдэж байна” гэж хариулаарай. Чамайг хэрэг болохоор л чамайг санадаг хүмүүсийг хараад сэтгэл гонсойх хэрэггүй. Тэдний амьдралд харанхуй нүүрлэх цагт санаанд нь орж ирдэг чиглүүлэгч гэрэл гэдгээ мэдэр.
9.       Зарим нэг хүнийг өөрөөсөө явуулснаар тэд өсөж хөгждөг. Учир нь амьдралд чи заахаас илүүтэй тэд өөрсдөө суралцах нь тэднийг амжилттай хүн болгодог
10.   Заримдаа өөрийнхөө хүссэн үр дүнг олж авах нь чиний туйлын хүслийг үл дэмжигч хүмүүсийг ялгаж өгдөг.   Энэ нь чиний хувьд хамгийн сайн хувилбар байж болох чамайг дэмждэг хэн нэгний орон зайг гаргаж өгдөг юм.  Чамайг бага багаар өсөн дээшлэхэд энэ бүхэн тохиолдоно. Чи хэн бэ, чи юуг хүсч байна гэдгээ олсноор чиний мэдэх тэдгээр хүмүүс харж байгаар чинь харахгүй байгааг олж ухаарах болно. Өөрийн гайхамшигт дурсамжуудаа тээн өөрийгөө урагшлуул.
11.   “Үүнийг би хийсэндээ итгэхгүй нь” гэж өнгөрснөө эргэн харж хэлэх нь “Би үүнийг хийх юмсан” гэдгээс илүү. Эцэст нь, хүмүүс чамайг шүүмжилсээр л байх болно. Бусдад сэтгэгдэл төрүүлэхийн тулд амьдрах хэрэггүй. Харин түүний оронд өөртөө л сэтгэгдэл төрүүлэхээр амьдар. Бусад хүнийг хайрладгаас багагүйгээр өөрийгөө хангалттай их хайрла.
12.   Хэрэв чи аз жаргалтай төгсгөлийг хайж байгаа бол түүнийг хэзээ ч олохгүй, магадгүй энэ нь шинэ эхлэлийг хайх цаг. Өөрийгөө үл тоох нь цаг тутам алдаа гаргахад хүргэдэг. Тиймээс хүчирхэг хүмүүс бусдаар өөрийгөө үл унтраалгахаар шийдэн шинэ эхлэлийн зүг инээмсэглэн зогсдог.
http://peacefulwarriors.net/12-things-my-grandmother-told-me-before-she-died/