2015/07/25

Солонгон аура


Яагаад сүүлийн үед маш олон хүүхэд солонгон ауратай төрж, хүмүүс солонгон ауратай болж хувирч байна вэ? Солонгон аураны зорилго бол Дэлхий дээр үүсээд буй хоёрдмол шинж чанар, эрс тэс байдлыг үгүй болгох явдал юм. Ингэснээр бид 5 хэмжээст ертөнцөд нийцэн орших боломжтой болно. Одоогоор бид 3 болон 4 хэмжээстийн хооронд амьдарч байгаа хэдий ч тун удахгүй 5 хэмжээстэд шилжин орох юм. Дэлхий дээрх хамгийн хүчирхэг хууль бол Таталцлын Хууль буюу дотооддоо байгаа зүйлсээ эерэг, сөрөг байхаас нь үл хамааран өөртөө татах хууль юм. Харин Солонгон ауратай хүмүүс хүн төрөлхтөнд дараах зүйлсийг заахаар ирсэн. 

1) Өвчин, зовлонг ямар нэг айдасгүйгээр мэдэрч, туулж, илэрхийлдэг. Солонгон ауратай хүмүүс өвчин зовлон бол хүн болж төрснөөр сурах олон төрлийн хичээлүүдийн маш чухал хэсэг гэдэгт итгэдэг. 

2) Бүх төрлийн сэтгэл хөдлөл, бодол бидний Дотоодын мөн чанарын төгөлдөржилт хэмээн бахдан хүлээн авдаг. Тэд Эх Үүсвэр буюу Бурханд итгэх замаар ийм байж чаддаг. Аливаа нөхцөл байдалд юу болох бол гэсэн бүх айдсуудаасаа салж чаддаг. Солонгон ауратай хүмүүс юу мэдэрч туулж байгаагаас үл хамааран үргэлж итгэл үнэмшилтэй байдаг бөгөөд өөрт тохиох бүх зүйлсийг өөрсдийн Дотоодын мөн чанар буюу Бурханы илрэл гэдгийг мэддэг. Эх Үүсвэр буюу Бурханд бүрэн дүүрэн итгэхийн тулд бүх эсэргүүцлээсээ салах ёстой. 


Ихэнх Солонгон хүүхдүүд болон насанд хүрэгчид БАТ ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ байдаг. Итгэл үнэмшил гэдэг бол түнэр харанхуйд мэдэхгүй зүг рүүгээ нэг гэрэл нь шатчихсан машинаар аялахтай адил зүйл юм. Замыг гэрэлтүүлэх гэрэл, нар, сар байхгүй байна гээд төсөөлөөрэй. Урагшаа явах итгэл олгох ганц зүйл бол таны машины шатаагүй үлдсэн нэг гэрэл. Энэ гэрэл бол Эх Үүсвэр юм. Хэрэв та Эх Үүсвэртэй холбогдвол та юу хийхээ ухаарч, улмаар хүний бүхий л сэтгэл хөдлөл, тэр дундаа зовлон шаналалыг хүртэл тэсч, хүлээн авч чадна. Солонгон ауратай хүмүүст ямар нэг чиглэл, зөн совин, тэмдэг хэрэггүй. Тэд зүгээр л юу хийхээ мэддэг. 

3) Ямар ч үед нөхцөл болзолгүй Хайрыг гэрэлтүүлж, шүүжлэл хийдэггүй. Солонгон ауратай хүмүүс таны өмнөөс асуудлыг чинь шийдэхгүй ч тань руу чиглэсэн цэвэр ариун Хайрыг цацраадаг. Тэдний дотоодын ариун Хайр энэрэл, гэрлийг хүртэж буйу хүн бүр эдгэрч илааршдаг. Солонгон ауратай ихэнх зүйлстэй холбоотой итгэл үнэмшил, шүүмжлэлээ гээсэн байдаг. Тэд нийгмийн зүгээс "муу муухай" гэж үздэг зүйлсийг хүртэл шүүмжилдэггүй. 


Гэсэн хэдий ч та Солонгон ауратай хүмүүсийг ашиглаж, үл тоомсорлоод өнгөрч чадахгүй. Учир нь тэд өөрсдийгөө маш их хайралдаг тул өөрийн хэмжээ хязгаарыг сайтар тогтоодог. Өөртөө хайртай ихэнх хүмүүс хэмжээ хязгаараа сайн мэддэг бөгөөд Солонгон ауратай хүмүүсийн хувьд энэ нь амин чухал. Иймээс та Солонгон ауратай хүнийг бие махбодь, сэтгэл санаанд шаналал үүсгэвэл тэд таныг хайрлаж, өршөөх хэдий ч шаардлагаа өндөрсгөж ийм зүйл дахин давтагдахаас сэргийлнэ. 

4) Өршөөл, уучлал. Солонгон ауратай хүмүүс бусдад өөрийгөө уучилж сурахыг заахаар ирсэн. Учир нь өөрийгөө уучлалгүйгээр ХАЙРЛАХ боломжгүй. Тэд ямар ч нөхцөлд өөрийгөө хайрлаж, уучилж чаддаг бөгөөд нийгмийн зүгээс хамгийн муу муухай гэсэн зүйлсийг хүртэл уучилж чаддаг. Өөрийгөө уучилж чадахгүй байгаа чинь та бүхнийг 3 хэмжээст ертөнцийн хоёрдмол байдалд байлгасаар байгаа юм. Өнөөдрөөс эхлээд өөрийгөө уучилж сур. 


5) Өөрийгөө хайрлах. Энэ нь маш энгийн зүйл мэт санагдаж байж магадгүй ч бидний итгэл үнэмшлийн систем, нийгмийн бүтэц хүмүүсийг өөрийгөө хайрлах нь байтугай үзэн ядахад хүргэдэг. Ийм ч учраас бид 3 хэмжээст ертөнцдөө баригдсаар байна. Та өөрийгөө хэрхэн хайрлаж сурах вэ? Өөрийгөө уучилж, өөрийн бүх зүйлийг хайрла. Шаардлагатай үед хэмжээ хязгаар тогтоо. Сайн унтаж, биеэ арчилж, газардуулга хийж, эрүүл хоол хүнс идэн, таатай харилцаа холбоо үүсгэх замаар өөртөө арчаатай бай. 

Солонгон аура нь өөрийн гэсэн ЗОРИЛГОТОЙ байдаг хэдий ч дээр дурдсан зүйлсийг өөр ямар ч өнгийн ауратай хүмүүс хийж чадна. Солонгон эсвэл өөр өнгийн ауратай хүүхдүүд шаардлагатай гэж үзсэн зорилгоо сонгоход аураны өнгөнд нь өөрчлөлт ордог. Энэ өөрчлөлт нь энд төрөхөөс өмнө хийсэн сонголттой холбогддог. Одоогоор маш олон Солонгон хүүхэд төрж байгаа нь 3 хэмжээстийг 5 хэмжээстэд шилжүүлэх зорилготой холбоотой. 

Олон хүн "Солонгон хүүхдэдээ эцсийн зорилгоо биелүүлэхэд нь хэрхэн туслах вэ?" гэж асуудаг. Тэгвэл дээр дурдсан бүх зүйлсийг хий. Та өөрөө шүүмжлэлгүй, нөхцөл болзолгүй хайрладаг, өөртөө хайртай, бүхий л сэтгэл хөдлөлийг уучилж, талархан хүлээж авдаг үлгэр жишээ бол. Өөрөөр хэлбэл таны хүүхэд ямар нэг "буруу" зүйл хийхгүй. Зүгээр л тэднийг хайрла. 


Кристал болон солонгон аураны зорилго маш төстэй. Кристал бол Солонгон аураны 3 хэмжээст хувилбар юм. Кристалууд энергийг өөртөө аваад маш хүчирхэг алхимийн үйл явцаар хувирган илааршуулаад нийгэм рүү буцаан гаргадаг. Солонгон ауратай хүмүүс бол бүх зүгт хайрыг цацраан түгээж байдаг. Солонгон ауратай хүмүүсийн эргэн тойронд байгаа бүхэн хайрлагдаж, эмчлэгддэг. 

Кристалууд энергийг хувиргахаас өмнө маш их энергийг өөртөө шингээж авдаг. Тэгээд авсан энергиэ тэр дариуд нь тавьж явуулдаггүй учраас маш их өвдөж, сэтгэл санаа, бие махбодийн асуудалд орж, хоол хүнс, химийн бодисоос харшил авах зэргээр хүндхэн нөхцөл байдалд ордог. 

Ямар ч өнгийн ауратай хүн өөрийн сонголтоор Солонгон ауратай болж болно. Та нас, хүйс, амьдралын нөхцөл байдлаас үл хамааран дээр дурдсан 5 алхмыг хэрэгжүүлснээр солонгон ауратай болох боломжтой. Аураны өнгө бүр өөр өөрийн гэсэн гайхамшигтай зорилготой байдаг. Бид бол асар том, олон хэмжээст ертөнцийн чухал бүрдэл хэсэг билээ. Солонгон ауранд шилжих шилжилт хүн бүрийн хувьд өвөрмөц онцлогтой байдаг. Магадгүй зарим хүний шилжилт ижил төстэй байдаг бол зарим хүнийх шал өөр ч байж болно. Lavender буюу усан ягаан өнгийн ауратай хүмүүс кристал, индиго хүмүүсийг бодвол илүү хялбар байдлаар Солонгон ауратай болдог. 

Солонгон ауратай болсны шинж тэмдгүүд: 


1) Та дэлхий ертөнцийг тэр чигээр нь хайрладаг бөгөөд ямар нэг асуудал бэрхшээл гарвал төдийлөн тоохгүй. Та бүх зүйлийг хайр энэрэлийн үүднээс ажиглан танихын зэрэгцээ бүх чиглэлд орших хүн, амьтан, ургамал, эд зүйлс, бусад биетүүд рүү нөхцөл болзолгүй Хайрын Гэрлийг цацраадаг. Ямар нэг бэрхшээлүүд өмнөхтэй харьцуулахад үйлчлэл нь суларсан байна. Хэдхэн сарын өмнө болсон таагүй үйл явдал таны инээдийг хүргэх жишээтэй. Нарт ертөнцөд буй бүх зүйлийг таашаадаг болно. Ямар нэг алдаа гаргавал инээд алдан, ямар нэг хөгжилтэй зүйл хэлнэ. 

2) Шүүмжлэлгүй болж, тэсвэр тэвчээр нэмэгдэнэ. Таны тэсвэр тэвчээрийг алдагдуулдаг байсан зүйлс тэр дундаа индиго, кристалуудын хувьд хэцүү байсан зүйлсийг одоо бол хайр, ухаарлаар хүлээж авдаг болно. Бүх төрлийн хоёрдмол, эрс тэс мөн чанарыг агуулсан зан араншингуудад дээд зэргийн тэсвэр тэвчээртэй болно. Энэ бүхэн Бурханы мөн чанарыг агуулсан байдаг тул та инээмсэглэхгүй байхын аргагүй. Хайраас өөр зүйлийг мэдэхгүй болно. Та Дэлхий дээр буй бүх төрлийн энергийн хувирал өөрчлөлтийг бүрэн дүүрэн ойлгодог тул ямар ч зүйл болж байсан Бурхан өршөөг гэх мэтийн эерэг ерөөл өргөнө. Та өмнө нь бусдын энергийг өөртөө шингээдэг байсан бол одоо өөрийн энергийг цацраах болсноор олон хүнтэй газар байх чадвар, тэвчээр нэмэгддэг. 

3) Бие махбодийн болон сэтгэл санааны өвчин зовиур багасна. Та өмнөхтэйгээ харьцуулахад хамаагүй тогтвортой, газардуулгатай болно. Гэсэн хэдий ч хоол хүнсний хувьд хүнсний будаг, генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн, бүх төрлийн органик бус хоол хүнс, ундаанаас татгалзах шаардлагатай. 

4) Далдыг харах, өөрийн дээд бий болон дээд ертөнцийн биетүүдийг дамжуулах, алсыг сонсох болон бүх төрлийн эмчилгээний чадварууд гэх мэт сүнслэг ур чадвар, увидасууд нэмэгдэн, асар хүчирхэгжинэ. 

5) Сэтгэл санаа, оюун санаа, бие махбодийн энерги асар их нэмэгдэх хэдий ч ажил амьдралд төдийлөн хүндрэл учруулахгүй. Нэг л мэдэхэд та бага унтаж, бага идэж, цөөн цагаар бясалгах, газардуулга хийх шаардлагатай болно. Амьдралын бүхий л зүйлд маш их тэсвэр тэвчээртэй болдог. 

6) Амгалан тайван байдал. Гэнэт бүх зүйл тэр чигээрээ ямар ч аюулгүй, тайван мэт санагдах болно. Улмаар Эх Үүсвэр, Ертөнц, Бурханд илүү хүчтэй итгэх болсноор ихэнх нөхцөлд жинхэнэ амар амгалан байдалтай байдаг болно. Гэсэн хэдий ч бусад хүмүүс танд "Чи нэг л өөр болчихжээ. Нэг тийм уйтгартай ч юм шиг. Гэхдээ маш сэтгэл татам. Би яагаад ч юм татагдаад байдаг болж" гэсэн утгатай үгсийг хэлэх болно. Та яг л асар том хайрын соронзон мэт бусад хүмүүсийг ямар нэг шалтгаангүйгээр өөртөө татна. 

7) Стрестэй үед маш ТАЙВАН байна. Дотоодын гэрэл гэгээгээ нээсний дараа ихэнх хүмүүсийн хувьд хүнд цохилт болох стрессийг давж чаддаг болно. Стрессийн дараа та хэвийн тааламжтай нөхцөлд байдалд хурдан шилжин орно. 

8) Та хэдэн мянган хүнийг нэгэн зэрэг эмчилж чадна. Та дуу хоолойны давтамж л гэхэд маш олон хүнийг эдгээн илааршуулна. 

9) Та гэв гэнэт маш хүчирхэг том ЗОРИЛГОТОЙ болох үүнийхээ төлөө үхэн үхэтлээ тууштай байх болно гэдгээ мэдэрдэг. Энэ зорилгоо та тодорхойлж чадахгүй ч байж магадгүй. Энэ зорилго нь голдуу хүн төрөлхтнийг эдгээн илааршуулж, хайрыг түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой байдаг. 

10) Та "Бурхан ивээг" буюу үүнтэй төстэй ерөөл үг үнэн сэтгэлээсээ хэлэх нь түгээмэл болдог. Бүх зүйл, бүх хүнийг адислах нь бүх зүйлсэд орших Бурхан чанарыг таньж буйн илрэх юм. 

Та бүхний сүнсний хөгжил дэвшил амжилт хүсье. Хайртай шүү. Памела Ааралин. 

Эх сурвалж: http://www.aurareader.com/1/post/2015/05/the-rainbow-aura-the-journey-out-of-duality.html