2015/07/03

Индигогоос Кристал болох болон Кристал хүүхдийн асаргаа


Индиго байснаа Кристал болж хувирах нь гэнэт л өсч торнисон мэт болж, өмнө нь харж, сонсож, мэдэрч байгаагүй зүйлсээ мэдрэх шиг болно. Таны амьдрал эрс өөрчлөгдөх бөгөөд энэ бүхний дараа өмнө нь яаж амьдарч болоод байснаа гайхахад хүрнэ. Та шинээр олж авсан ур чадваруудаа ашиглан хүн төрөлхтнийг сэрээж, дэлхий ертөнцийг сэрээж буй Гэрлийн агуу тусгал болох юм. 

Индигогоос Кристал болж хувирах шинж тэмдгүүд: 
  1. Ямар нэг зүйл "болохгүй" байгаа мэт битүүлэг мэдрэмж төрнө. Дуу чимээ өмнөхөөсөө илүү тод сонсогдож, хурц үнэр хамар цоргим үнэртэх нь иймэрхүү зүйлсээс зайлсхийхэд хүргэнэ. Өмнө нь дэлгүүр хоршоо, олон нийтийн газруудаар орох дуртай байсан бол одоо энэ бүхэн зүглэхээс ч залхам газрууд болж хувирна. Бүх зүйлийг "хийгээд үзчихсэн", очих газрууддаа "очоод үзчихсэн" мэт санагдаж, ямар нэг зүйл сэтгэл татахаа болино. Өмнө нь дуртай байсан ихэнх зүйлс утгагүй, хөнгөлүүн санагдана.
  2. Таны сонирхол өөрчлөгдөж хувирснаар зарим нэг нөхөрлөл, харилцаа холбоо өөрчлөгдөн, дуусахад хүрэх нь бий. Таны гэр таны аврагдах ариун газар мэт болж ганцаараа байхдаа хамгийн таатай байдаг болно. Та ганцаараа байхын тулд зарим нэг чухал харилцаа холбооноос татгалзах хэдий ч ганцаардмал байдлыг огт мэдрэхгүй. ТВ, радио асаахаа больж, олны сонсдог дуу хөгжим утга учиргүй санагдахаас гадна дуу чимээ чихэнд чийртэй санагдаж эхэлнэ. Гэв гэнэт та ядаргаатай, ичгүүр сонжуургүй хүмүүст зайгаа барихыг бодох санах зүйлгүй хэлчихдэг болно. Таны зан ааш маш хувирамтгай болно. Гэв гэнэт асар бүтээлч болох хэдий ч гэв гэнэт юу ч хиймээргүй, сонирхолгүй санагдана.
  3. Хоол таны хувьд асуудал болно. Өмнө нь дуртай байсан төрөл бүрийн боловсруулсан, савалгаатай хоол хүнс таны биеийг хордуулж эхэлнэ. Бие загатнаж, өмнө нь зүгээр иддэг байсан зүйлсээс харшил авч, нойр хүрж, толгой эргэнэ. Учир нь олдохгүй өвдөлт, хөшилт, таталт, хорсолт биеэр дүүрнэ. Зүүд нойрны тогтсон хэв маяг алдагдаж, тод зүүдэлдэг болно.
  4. Шашин шүтлэг таны сэтгэлийн хэрэгцээг хангахаа болино. Өчнөөн жил дагаж мөрдсөн зан үйл таны хувьд утгагүй болно. Хэрэв та далд ертөнцтэй харьцдаг бол энэ бүхэн улам тэлэх буюу эсвэл байхгүй болно. Эсвэл та өөрийгөө далд ертөнцтэй үргэлж холбоотой байснаа мэдэрч, өмнө нь оролдоод болдоггүй байсан ур чадваруудаа амархан эзэмшиж, бясалгал хийх зэрэг нь ядах юмгүй хялбар болдог. Хамгийн гайхамшигтай нь таны сүнслэг холбоо төгс хүчтэй болно.
  5. Та гэрэл чийдэн их шатаах болж, их оролддог цахилгаан хэрэгслүүдээ гэмтээж эхэлнэ. Компьютерүүд тантай учир нь ойлгогдохгүй байдлаар харилцах больж, мэдрэг цахилгаан хэрэгслүүд таныг дөхмөгц ажиллахаа болино. Бага насны хүүхдүүд болон амьтад таныг хармагцаа догшрох буюу ердийнхөөс өөрөөр харьцаж эхлэх тул болгоомжтой байхад хүрнэ. 
Яагаад ийм зүйлс болоод байна вэ? гэвэл та Индиго байснаа Кристал болж хувирах үе шатандаа явж байна гэсэн үг юм. Таны амьдралын зорилго өөрчлөгдөн, дараагийн алхамаа хийхэд бэлэн болж байгаа хэрэг. 

Яагаад Индигочууд Кристал болж хувирч байна вэ? 


Хүн төрөлхтөн, дэлхий ертөнцийн түвшинд асар олон гайхамшигтай өөрчлөлтүүд явагдаж байгаа учраас сүнслэг мэдрэмжтэй хүмүүс энэ өөрчлөлтийг дэлхийд дамжуулж, хүн төрөлхтний өсөлт хөгжлийг хурдасгаж, энэ цаг үеийн чиглүүлэгч болон ажиллах шаардлагатай байна. Яг одоо үед Кристал болж төрсөн олон хүүхдүүд аутизм, анхаарал сулрах бэрхшээл зэрэг өвчнөөр оношлогдохоос авахуулаад олон хүндрэлтэй учраад байгаа юм. Учир нь байгаль орчны бохирдол, нүдэнд үл үзэгдэх туяа, энергийн бохирдлын улмаас асар мэдрэг Кристал хүүхдүүд төрөхөөсөө өмнө буцаад явах буюу, дэлхийд мэндэлсэн Кристалчууд гадны дарамтыг дааж чадахгүй, чадвараа алдах буюу өвчин бэршлээд өртөж байна. Шинээр төрсөн индиго, кристалуудад төрөл бүрийн онош тавьж, бага наснаас нь авахуулаад биеэ даасан, өвөрмөц байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, нийгмийн тогтсон уламжлалыг тулган төлөвшүүлж байна. Улмаар цахилгаан хэрэгсэл болон төрөл бүрийн цахилгаан соронзон долгионы бохирдолд амьдарч байгаа нь цахилгааны мэдрэмжтэй хүмүүсийн хувьд төдийлөн таатай биш. Ийм ч учраас индиго болон кристал хүүхдүүд бүрэн чадвараа агуулах замаар өсөж бойжих боломж тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байна. Энэ мэтчилэн алдагдал ихтэй байгаа учраас Индиго хүмүүсийг Кристал болгох замаар асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ явагдаж байна. Индигогоос кристал болох хувирал нь кристалчуудын үүргийг биелүүлэх дохио даалгавар юм. Индигочуудыг Кристал болгон "хувиргах" замаар Кристал хүүхдүүдийн үүргийг дамжуулж байна. Кристал болж хувирсан хүмүүсийн зарим нь Кристал болон Солонгон хүүхэд төрүүлэх замаар энэ ажлыг үргэлжлүүлэх юм. 

Индигогоос Кристал болж хувирахад юу болох вэ? 


Индиго байснаа Кристал болж хувирах нь мах, цус, яс, энергийн түвшинд хувиралд орохтой адил. Орчин нөхцөлдөө дасан дадаж, амьдрах учраа олсон хүний хувьд ч энэ процесс маш хүндээр тусдаг. Нээлттэй, гадагшаа чиглэсэн Индигочууд даяанч болох дөхдөг бол ичимхий дотогшоо чиглэсэн нь бүр чимээгүй болно. Энэ өөрчлөлтийг даван туулахын тулд Кристалчуудын мөн чанарт нийцүүлэн амьдралаа болгоомжтойгоор өөрчлөх нь чухал. Үймээн, дуу чимээ аюултай. Хүмүүс харгис, ширүүн санагдана. Утсаар ярихаас дургүй хүрэх ба интернетээр хүмүүстэй харилцсан нь илүү дээр санагдана. Баярын үеэр дэлгүүр хэсэхээс зайлсхийж, ер нь чимээ шуугиан ихтэй, олон хүн хөлхсөн газраас зайлсхийнэ. Улмаар интернетээр юм захиалж, гэртээ хүргүүлдэг болох нь бий. Ганцаараа байхдаа дуу чимээгүй байхыг хичээнэ. Энэ бүхний эцэст өөр өөрийн амьдралаа удирдан зохицуулж, бүтээлч шинэлэг санаагаар дүүрнэ. Чимээгүй удирдагч болно.

Индигочууд үгийн баялагтай, наргианч байдаг бол Кристалууд үгийг гүн гүнзгий утга санаатай холбож, үгээр шидийг бүтээдэг болно. Кристалууд өөрийн хүчтэй мэдрэмжийг эмчилгээ, далдыг мэдрэх, ирээдүйг харах, энергийн бүтэц үүсгэх, сөрөг энергийг зайлуулах, үнэн худлыг ялгаж мэдрэх гэхчилэн маш олон төрлөөр ашигладаг болно. Индигочуудын ур чадварыг бүрэн эзэмшээд дээрээс нь Кристал зан төлвийг суулгаснаар гайхалтай үр дүн бий болно. Кристалууд хүмүүстэй муудалцахын оронд хүнд буй асуудлыг мэдрээд, энергийг өөрчлөн ариусгаж, эдгээн илааршуулдаг. 

Кристалчуудад далд зөн мэдрэмжээ хөгжүүлэх боломж олонтаа таарна. Энэ ч утгаараа бусад хүмүүсийн олж хараагүй нөхцөл байдлыг урьдчилан хараад хүндрэлтэй асуудлуудаас зайлсхийдэг. Энэхүү алсын хараатай, далдыг мэдрэх чадвар нь хүн төрөлхтний өмнө тулгараад буй асуудлуудыг олж харан, тойрч гарах буюу шийдвэрлэхэд асар их тустай. 

Ирээдүйд болох зүйлс юуны өмнө зүүд, тод зураг хэлбэрээр буудаг. Кристалууд сүйрлийн кино найруулагчдыг ч атаархуулам байдлаар ирээдүйн гамшгийг зөгнөн хэлэх чадвартай. Учир нь тэд өчүүхэн төдий алдаанаас гарч болох асар их уршгийг зөгнөн харуулдаг. Кристалууд энэ бүхнээс зайлсхийхэд тустай үг, бяцхан өөрчлөлт, санааг олгох замаар асуудлыг зайлуулдгаараа хаосыг амилуулдаг.


Шинэхэн Кристалуудын сүнслэг чадвар, алсын хараа нь гэр бүлийнхэн болон найз нөхдөд нь дургүйцэл төрүүлэх нь бий. Учир нь тэд гэнэт харилцаа холбоогоо таслах буюу дотогшоогоо чиглэх нь олонтаа. Хувийн нууцлал, ганцаараа байх хэрэгцээ нь харилцаа холбоонд асуудал учруулдаг. Кристалууд ажил, амьдралын холбоонд үүсээд буй авах, гээхийн харилцааны мөн чанарыг олж харсан байх нь бий. Бас ирээдүйг тодорхой хэмжээнд мэдэрдэг тул эртнээс зайлсхийж буй хэрэг байж болно. Хэрэв Кристал хүн танд эрүүл мэнд, амьдралын зөвөлгөө өгвөл нухацтай сонсож үзээрэй. 

Өөрчлөгдөх явцад болон өөрчлөгдсөний дараа эрүүл мэнд эмзэг байдаг. Дархлалын систем өмнөхөөс илүү дээрдсэн ч гэнэт зарим зүйлсэд харшилтай, хэт мэдрэг болсон байх нь бий. Эсвэл өмнө нь байсан харшлууд үгүй болно. Өөрийн мэдрэмжид тулгуурлан асуудлыг шийдэж, харшил олгож буй зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Угаалга цэвэрлэгээнд аль болох байгалийн гаралтай зүйлс хэрэглэж, ионжуулсан үнэртэн ашиглаж төрөл бүрийн үнэрүүдийг дараарай. 

Эрүүл мэндийн хувьд аль болох байгалийн гаралтай, уламжлалт анагаах ухааныг ашиглаарай. Тамхи татдаг бол тамхиа хаяж, архины хэрэглээг хянаж, хязгаарлах хэрэгтэй. Өмнө нь ямар нэг донтуулах бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан ба шилжилтийн үеэр түүнийгээ дахиж хэрэглэмээр санагдаад байвал тэвчих л хэрэгтэй. Сэргээх зориулалттай эм бэлдмэл хэрэглэж болохгүй. Энэ бүхэн таны амь насанд аюултай. Алхах гэх мэт хэт дундаж хүч зарцуулагдах дасгал хийгээрэй. 


Индигогоос Кристал болж хувирсан хүмүүс гэнэт маш мэдрэг болдог. Энэ ч утгаараа гадуур гарч, ууж идэх нь цөөрнө. Хоол хүнс болон эдгээрийг бэлтгэх үйл явцад орсон энегийг мэдэрснээр хооллох зуршилд өөрчлөлт ордог. Иймээс хоолоо урьдаас төлөвлөн, бэлдэж, хийж, авч явах нь чухал болдог. Эсвэл өмнө нь дургүй байсан хоолонд гэнэт дуртай болох буюу цагаан болон ногоон хоолтон болох гэх мэт өөрчлөлтүүд явагдана.

Эмэгтэйчүүдийн хувьд Кристал болж хувирсны дараа хүүхэдтэй болно гэдэг маш асуудалтай. Индигогоос Кристал болж хувирах хувирал голдуу 30 нэлээн гарсан буюу 40-өөд насны эхээр явагддаг. Мөн бүх зүйлд мэдрэг болсон байх тул жирэмслэлт бие махбодь, далд мэдрэмжийн хүнд хүндрэлтэй байх магадлалтай. Жирэмсний хүндрэл болох магадлал өндөр. Хамаатныхаа хүүхдүүдэд ойр байх нь магадгүй илүү дээр байж болох юм. Ялангуяа бага насны Индиго хүүхдүүд танд тайвшрал, амар амгаланг өгөх болно. Хүүхэд төрүүлэхийг хориглохгүй хэдий ч болгоомжтой няхуур хандахыг зөвлөж байна. 

Кристал байх нь зарим талаар хүндрэлтэй байх хэдий ч олон талаар ашиг тустай. Та гэнэт л өсч торнисон мэт болж, өмнө нь харж, сонсож, мэдэрч байгаагүй зүйлсээ мэдрэх шиг болно. Таны амьдрал эрс өөрчлөгдөх бөгөөд энэ бүхний дараа өмнө нь яаж амьдарч болоод байснаа гайхахад хүрнэ. Та шинээр олж авсан ур чадваруудаа ашиглан хүн төрөлхтнийг сэрээж, дэлхий ертөнцийг сэрээж буй Гэрлийн агуу тусгал болох юм. 

Кристал болох хувирал болон Кристал хүүхдийн асаргаа:


Кристал шинж чанар нь хүний физик болон сүнслэг хамгаалалтыг үгүй болгодог. Үүний дараа хүмүүс эргэн тойрныхоо энерги, мэдрэмж, сэтгэл хөдөлгөөн, өвчин, цахилгаан соронзон долгион зэрэг бүх зүйлийг хүлээн авч дамжуулдаг антен болж хувирдаг. Төрөл бүрийн бохирдолд орсон өнөө үед хүлээн авагч антен байх нь хүндрэлтэй. 

Үнэр, үнэртэн, эм, боловсруулсан хоол хүнс, дуу чимээ, температур, нарны цацрал, газарзүйн байршил, өөрчлөлт зэргийн долгион Кристалуудад нөлөөлдөг. Иймээс бага насны Кристал хүүхдүүдийг төрөл бүрийн дуу чимээ, цахилгаан хэрэгсэл, олон хүнтэй газар, янз бүрийн хоол хүнс, үнэр гэх мэтээс хамгаалах хэрэгтэй. Насанд хүрсэн Кристалууд өөрсдөө энэ бүхнээс зайлсхийх боломжтой байдаг бол бага насны хүүхдүүд ийм чадваргүй. Эцэг, эх, асран хамгаалагчид нь эдгээр зүйлсийг мэдэж, хүүхдээ хамгаалж, бохирдолгүй, тайван, ариун орчинд өсгөх нь чухал. 



Кристалууд ганцаараа байж өөртөө цаг гаргах ёстой. Олон тооны Кристалууд ганцаараа амьдардаг. Ганцаараа үе үе байх нь Индигочуудад ч хэрэгтэй. Кристалууд болон зарим Индигочуудад бэрхшээлтэй санагддаг зүйл бол утас дуугарах. За тэгээд Кристалчуудын ганцаараа, амар тайван байх хэрэгцээг ойлгохгүй бол харилцаа холбоог удаан хугацаанд хадгалахад бэрхшээл үүснэ. Улмаар Кристалуудын хүүхэд өсгөх нь маш бэрхшээлтэй. Хүнээр харуулаад үе үе харилцаа холбоо үүсгэх нь тэдний хувьд дээр байх нь бий. Кристал, Индигочуудтай богино хугацаанд хамт байхад л хэдэн сар, жилээр хамт байсан мэт мэдрэмж төрүүлэх нь бий. 

Хоол хүнсний хувьд өмнө дурдсанчлан Кристалууд химийн бодис, боловсруулсан, хадгалсан хоол хүнсэнд мэдрэг. Иймээс аль болох байгалийн, органик, боловсруулаагүй хоол хүнс буюу жимс, ногоо идэж байвал сайн. Уух зүйлсийн хувьд яг адил. Кафейн, чихэр, алкохол буюу спирт агуулсан уух зүйлс, архи, шар айраг, дарснаас хол байсан нь дээр. Өвчин намдаах эмнүүд аюултай. Хагалгаанд орох бол эмчдээ анхааруулсан нь дээр. Өчүүхэн төдий мэдээ алдуулах эм маш сөрөг нөлөөлөл учруулж болно. 



За тэгээд Кристал нярай хүүхэд асарч байгаа бол үнэртэй саван, тос зэрэг хэрэглэхгүй, вакцин эмнүүдээс болгоомжлрх хэрэгтэй. Тэд төрөл бүрийн үнэр, самар, мах, нэмэлт бодис, тоглоомны дуу чимээ, будагч бодис, хүүхдийн хоолонд агуулагдах химийн бодис зэргээс мэдрэг. Чухам энэ мэтчилэнгийн гадны нөлөөллийн улмаас Кристал хүүхдүүд чадвараа алдаж, одоо байгаа Индиго хүмүүс олноороо Кристал болж хувирахад хүрээд байна. Нэмж зөвлөхөд Кристал хүүхдийг 6 сар хүрэхээс өмнө олон хүнтэй газар болон хамаатан садан болон өөр айлуудад аваачсаны хэрэггүй. 6 сартай болсны дараа аажмаар гадаад орчинд дасгаж эхлэх хэрэгтэй. Гэр орноо хэт дуу чимээ, үнэр, өнгө зэрэггүй байлгаж аль болох ариун байлга. Телевиз бага асааж, цахилгаан хэрэгслээ аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Гэртээ wi-fi байлгахгүйг хичээгээрэй. Хүүхдийн өрөөнд цахилгаан хэрэгсэл байлгаж болохгүй. Пэйч буюу халаагч ашиглахаас зайлсхийгээрэй. Хоол хүнсийг аль болох цэвэр ариун байлга. Тайван зөөлөн хөгжим тавьж болно. Тоглоомнууд даавуу, мод, метал гэх мэт байгалийн зүйлсээр хийгдсэн цахилгаан дуу, гэрэл, хөгжим зэргийг агуулаагүй байх ёстой. Дуугардаг тоглоом маш зөөлөн чимээтэй байх ёстой. Орчин үеийн пийвор буюу хуванцар тоглоомноос зайлсхийх хэрэгтэй. Хуванцар хүний биед сөрөг нөлөөтэй төдийгүй тоглоомнуудыг бактерын эсрэг бодисоор бүрхсэн байдаг. Эдгээр нь дархлааны системийг муутгадаг. Иймээс тоглоомыг уксустай ус, үнэргүй савантай усаар цэвэрлэх хэрэгтэй. Хүүхдийн үс, бие болон хувцас, орны даавуу, хэрэгслийг үнэргүй эсвэл үнэр маш багатай зөөлөн саван, угаалгын хэрэгслээр цэвэрлээрэй. Лосьон тос сонгохдоо үнэргүйг сонгох хэрэгтэй. Гэртээ төрөл бүрийн үнэртүүлэгч ашиглахаас татгалзаж оронд нь агаар цэвэршүүлэгч тавьж болно. 



Дээр дурдсан зөвөлгөөнүүдийг насанд хүрсэн Кристалууд өөрийн гэр орондоо ашиглах хэрэгтэй. Нэг ёсондоо гэр орондоо элдэв үнэргүй, тайван орчин бүрдүүлэх нь зүйтэй. Мөн дуу чимээтэй цаг, цахилгаан хэрэгсэл, төхөөрөмжөөс татгалзаарай. Хувцас хунар, аяга таваг, гар, үс, биеэ үнэргүй буюу үнэр багатай зүйлсээр угааж цэвэрлээрэй. Телевиз үзэхээс татгалзаж, чимээгүй буюу намуухан дуу хөгжимтэй орчинд байх хэрэгтэй. 

Тоос шорооны хувьд бага зэргийн тоос шороо дархлааны системд сайн. Хүүхдийг цэвэрхэн газар тоглуулах буюу шороо, чулуугаар тоглуулж, амьтадтай ойр байлгаж болно. Хүүхдэд боловсруулсан хоол хүнс, фруктоз, MSG болон бусад хордуулагч бодис хийсэн бүтээгдэхүүн өгч болохгүй. Сүү болон сүүн бүтээгдэхүүн, сир буюу бяслаг өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Шинэ хоол хүнс идүүлэх гэж байгаа бол бага багаар өгч, хариу үйлдлийг нь шинжээрэй. 

Кристал хүүхдийг дасгалгүйгээр шинэ орчин, нөхцөлд оруулах хэрэггүй. Аль болох аюулгүй, тайван мэдрэмж төрүүлэх хэрэгтэй. Олон хүнтэй найр наадам, баяр цэнгээнээс хол байлгах нь зүйтэй. Алгуур байдлаар дотно байх нь чухал. Хүүхэддээ бүх зүйлийг нарийн дэлгэрэнгүй тайлбарлаж, насанд хүрсэн хүнтэй харьцаж буй мэт ярилцаарай. Учир нь Индиго, Кристалууд эртний цаг хугацаагаар аялагчид бөгөөд илүү өндөр хөгжилтэй, өндөр ухамсартай газраас ирсэн байдага бөгөөд дэлхий дээр ирэхэд ихэнх зүйл бүдүүлэг, хурц шокинд орсон мэт мэдрэмж төрүүлдэг. Хүүхдийн тархи дэлхийн энэ нөхцөл байдлыг бүрэн ойлгохгүй байж болох ч хөгшин сүнстэй байдаг тул энэ бүгдийг цаагуураа бүрэн ойлгож, хүлээж авч байдаг. Хүндэвтэр асуулт асуусан ч үнэнч шударгаар хариулж, хариултыг нь мэдэхгүй бол мэдэхгүй байна гэдгээ хэлэх хэрэгтэй. Бяхан Кристал, Индигочууд хүртэл хүний худлаа хэлж буйг андахгүй бөгөөд нэг л итгэл алдарсан бол дахиж итгэл олгохгүйд хүрдэг. 


Хүүхдүүддээ ном уншиж өг. Ном тоглоом хоёрын харьцааг 10:1 байлгаарай. Насанд хүрсэн Кристалуудын гэр номоор дүүрэн байх нь түгээмэл. Хүүхдээ ТВ болон видео тоглоомноос хол байлга. Эдгээр нь хүүхдийн сониуч байдал, ухааныг бууруулдаг. Зураг зурах хэрэгслээр хангаж, зураг зурж, өөрийгөө илэрхийлэх боломжуудыг нь бүрдүүлээрэй. 

Өмнө хэлсэнчлэн хүүхдүүдийг цахилгаан хэрэгслээс хол байлгаж аажмаар дасгах хэрэгтэй. Индиго болон Кристалууд компьютер гэх мэт төвөгтэй цахилгаан хэрэгслүүдэд татагдаж, хүмүүсээс илүү эдгээр төхөөрөмжтэй харьцах сонирхолтой байх нь бий. 

Индиго, Кристалуудад дэлхий ертөнц маш их дуу чимээтэй, хатуу ширүүн газар мэт санагддаг ч өсч томрох тусмаа дэлхий ертөнцийг өөрчлөгдөхийг хүлээхийн оронд өөрсдөө эхлээд өөрчлөгдөх ёстойг ухаардаг. Энэ ч утгаараа амьдралдаа багахан эерэг өөрчлөлтүүдийг оруулж эхэлдэг, улмаар энэ өөрчлөлт нь эргэн тойрны хүмүүст нөлөөлдөг. 

Индигочууд Кристал болж хувирч, дасч өөрчлөгдсөний дараа дэлхий ертөнцөд болж буй өөрчлөлтөд дасч ядаж буй хүмүүсийн Чиглүүлэгч болдог. Энэ өөрчлөлт дотоодод болоод зогсохгүй хүрээлэн буй орчин, бусад хэмжээстүүд болон цаашлаад бүх цогц Нэгдмэл ертөнцөд нөлөөлдөг.