2015/06/29

Ажна чакраны засал


Билгийн мэлмий чакра нь бидний оюун санаатай холбоотой. Бидний хүсэл мөрөөдөл, зорилго, үнэ цэнэ, шинэ санаа, өөрийн талаарх үзэл бодол энэ чакратай холбоотой. Бид өөрсдийн бодлоор дамжуулан өөрийгөө илэрхийлж, мөрөөдлөө биелүүлдэг. Бид бясалгал хийх замаар дотоод мэдрэмжээ хөгжүүлснээр амьдралд тохиож буй бүх зүйлсийг өөрийн бодлоос тусгаарлан яг байгаагаар нь харж, хүлээн авч сурдаг. Бид өөрсдийн амьдралыг өөрсдийн бодлоор бүтээдэг болохыг ойлгоно. Билгийн мэлмий бол дээд ухамсарт хүрэх үүд хаалга юм. Бид бүрэн дүүрэн гэгээрэлд хүрснийхээ дараа бүх зүйл нэгдмэл цогц болохыг ойлгож, бие биенээсээ салангид тусдаа мэт байдал бол хий хоосон ойлголт болохыг олж мэддэг.  

Чакра баланстай байх шинж тэмдэг: ажна хүрд бусад хүрднүүдтэй баланстай байх үед та Ертөнцийн Мэдлэгийг хүлээн авч, өөрийн ертөнцийг өөрөө бүтээж буйгаа ойлгож эхлэнэ. Та дээд ухамсрын түвшнүүдэд хүрч, астрал аялал хийж, биенээсээ гарч, сахиус, сахиулсан тэнгэр болон бусад гэгээрсэн биетүүдтэй уулзах болно. Мөн зөн совин хөгжиж, ой тогтоолт сайжирч, аливаа зүйлийг хурдан хугацаанд сайтар сурдаг болдог. 
Хэт идэвхтэй чакра: хэрэв билгийн мэлмий хэт идэвхтэй байвал шанаа, дух хавьцаа үе үе өвдөлт мэдэрч, үүнтэй холбоотой стресст орох болно. Бодит байдлаас тасарч, хий хоосон зүйл төсөөлж, түүндээ итгэх буюу сэтгэц мэдрэлийн өвчлөл үүсдэг. Мөн аливаа зүйлийг хэт шүүмжилж, бусдыг ойлгохгүй, аливаа зүйлийн талаар хэтэрхий их бодох зэрэг хандлагатай болдог. 
Идэвхгүй чакра: билгийн мэлмий идэвхгүй байвал ертөнцийг сүнслэг талаас нь ойлгоход бэрхшээлтэй болж, дотоодтойгоо холбогдож чадахгүйд хүрнэ. Зөн билэг, амьдрах ухаан суларч, бусдыг ойлгож мэдрэхгүй болдог. Ой тогтоолт, сурах чадвар муудна. 
Чакраны тэнцвэр алдагдсаны шинж тэмдэг: тархины цулцан, хавдар, харвалт, хараа болон сонсгол муудах, таталт өгөх, нойргүйдэл, сурах чадвар муудах, сээр нугасны өвчлөл, сэтгэл гутрал, донтолт, тархиар хатгаж өвдөх, толгой өвдөх, толгой эргэх, үймрэх, гэдэс өвдөх, чихний өвчлөл, гормоны баланс алдагдах, хамрын самсаа өвлөх, тэнцвэр алдагдах. 

ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГУУД

Үг: Би бодит байдлыг байгаагаар нь хүлээн авч, саруул сэтгэж байна. Миний амьдрал сайн сайхан байна. Би амьдралд тулгарах асуудлуудыг шийдвэрлэж, эерэг өөрчлөлтийг хийж байна. Би амьдралдаа эзэн байж, хүсэл мөрөөдлөө биелүүлдэг. Би Ертөнцийн Хязгааргүй Боломжуудыг хүлээн авч, ашигладаг. 
Өнгө: Билгийн мэлмий индиго буюу гүн хөх өнгөтэй. Ийм өнгөтэй лаа асааж, чакран дээр төвлөрөх нь баланс бий болгодог. Мөн индиго өнгөтэй хувцас өмсөж, ийм өнгөтэй цэцэг тарих нь чакраг балансжуулна. 
Холбогдох эрхтэн: Тархи, мэдрэлийн систем, нүд, чих, боргоцой булчирхай, өнчин тархи. 
Ээлтэй чулуунууд: Нил Эрдэнэ, Саран Чулуу, Унакит, Ягаан Флюорит, Номин,  Акуамарин, Усан Болор, Хөх Ногоолин, Содалит, Хөх Ундрам, Цэнхэр Турмалин, Сугилит, Лолите, Акуа Аура Кристал, Дюмортирит, Аксинит
Хоол хүнс: Омега 3 тос өндөр агуулдаг тархинд сайн хоол хүнс болох самар, загас, хүнсний ногоонууд билгийн мэлмийд сайн нөлөөлтэй. Кафейн агуулдаг хар школад оюун санааг саруул болгоод зогсохгүй даралт бууруулж, тайвшрууладаг. Бид биеийн хэрэгцээ шаардлагыг сонсож, зөн совингынхоо дагуу хооллох хэрэгтэй. Нэрс, гүзээлзгэнэ гэх мэт жимсгэнүүд ой тогтоолт, сурах чадварыг сайжруулдаг. Учир нь жимсгэнэ хүчирхэг анти-оксидант буюу үл исэлдүүлэгч агуулдаг бөгөөд танин мэдэхүй, учир шалтгааны сэтгэлгээнд эерэг нөлөөтэй. 
Үнэр: арц, розмарин, агар, лаврын навч, зандан, гүгэл. 
Байгаль: Ажна чакра гэрэл махбодьтой. Наранд суух нь билгийн мэлмий төдийгүй хоолойн чакранд давхар сайнаар нөлөөлдөг. Мөн хөмсөгний голоос бага зэрэг дээр төвлөрснөөр нарны гэрэл нэвт тусахыг мэдэрч болно. 
Дуу хөгжим, тарни: А ноотоор ОМ тарийг уншиж ажна чакраг сэргээн балансжуулдаг. 

КРИСТАЛ АШИГЛАЖ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГА


Кристал чулуунууд маш цэгцтэй молекулын бүтэцтэй байдаг бөгөөд өөрийн энергийн давтамжийг хадгалж, орчны энергийг хувирган өөрчилдөг ид шидтэй. Кристал ашиглан чакра балансжуулах арга маш үр дүнтэй бөгөө ердөө 2-3 цагийн дотор чакра зөв эргэлтэнд орж, тэнцвэржсэн байдаг. Ажна чакраны засал хийхэд гүн хөх өнгийн лаа, суурь чакраны кристал чулуунууд, суурь чакраны хөгжим байхад л хангалттай. Хэрэв та дүүжин ашигладаг бол засал хийхээс өмнө чакраны эргэлтийн чиг, энерги алдагдлын хувийг өөрөө тодорхойлж болно. Заслын дараа дүүжингээр дахин шалгаж үр дүнг нь хэмжих боломжтой. 


Энэхүү заслыг хийхдээ нам гүм, тайван орчинд орон дээр эсвэл газар дээш харан хэвтэхэд бэлтгээрэй. Засал хамгийн багадаа 1-2 цаг үргэлжилнэ. Удаан хэвтэхэд даарч магадгүй тул хөнжил, нөмрөг бэлдээрэй. Ажна чакра буюу хөмсөгний голоос бага зэрэг дээд хэсгийн харалдаа улаан өнгөтэй лааг асаан байршуулна. Эсвэл олон лаа асаагаад тойруулаад тавьж болно. Ажна чакра идэвхжүүлэх кристал чулуунуудыг сээрэн дээр буюу тухайн чакратай ойролцоо газар биен дээрээ байрлуулна. Эсвэл биед ойр газар тавьсан ч болно. Мөн өмнө дурдсан ажна чакраны үнэртэй тосоор биеэ тослох буюу орчиндоо шүршиж болно. Тэгээд чакра идэвхжүүлэх хөгжим сонсох буюу чакраны идэвхжүүлэх тарни уншаад тайван хэвтээрэй. Засал хийх явцад хөгжмөө унтраагаад унтаж бас болно. Мөн заслын үеэр бие хүндрэх, нойр хүрэх, халуун, хүйтэн оргих, энерги мэдрэгдэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч болохыг анхаараарай. 

ЧАКРАНЫ ЗАСЛЫН ЧУЛУУНЫ БАГЦ: НИЛ ЭРДЭНЭ, САРАН ЧУЛУУ, УНАКИТ


НИЛ ЭРДЭНЭ - СҮНСЛЭГ ХӨГЖИЛ, АМАР АМГАЛАН, ХАМГААЛАЛТ


Нил эрдэнэ бол сүнслэг хөгжлийн чулуу. Маш хүчирхэг энергийг өөртөө агуулж байдаг. Зургаа дахь мэдрэмжийг сайжруулж, зөн совинг нэмэгдүүлдэг. Урд насны амьдралаа санахад  тустай. 

Нил эрдэнэ сөрөг энергиэс маш сайн хамгаална. Мөн тайвшруулж, стресс, бухимдлыг тайлдаг. Бясалгал хийхдээ төвлөрөх зорилгоор ашиглаж болно. 

Нил эрдэнэ Титэм чакраг идэвхжүүлэх гол чулуу. Титэм чакра нь далд мэдрэмж, ухаарал, гэгээрэлтэй холбоотой. Мөн тархи, мэдрэлд сайнаар нөлөөлнө. Нил эрдэнэ тархины баруун тал буюу оюун санааны үйл ажиллагааг идэвхжүүлпдэг. 

Нил эрдэнэ нойргүйдлыг эмчилнэ. Дэрэн доор хийгээд унтахад тайван амарч, учир утгатай зүүд зүүдэлдэг. Бага зэргийн сэтгэл гутралд сайнаар нөлөөлөх бөгөөд төрөл бүрийн донтолтоос салахад тустай. Мөн цусны өвчнөөс сэргийлж, ясны өвчинд сайнаар нөлөөлнө. Сонсгол сайжруулах, батга, тууралтыг багасгах ач холбогдолтой. 


САРАН ЧУЛУУ - ХАЙР, ЗӨН СОВИН, ГОО САЙХАН

Саран чулуу хайр сэтгэлийн бат бөх байдлыг хадгалдаг. Бүтэн сартай шөнө хайртай хүндээ саран чулуу өгснөөр бие биедээ тэмүүлэх тэмүүллийг урт удаан хугацаанд бадраадаг гэдэг. Мөн харилцаанд гарсан ан цавыг нөхөж, буцаж нийлэхэд тустай. Саран чулуу хайр сэтгэлд аз жаргал авчирдаг. 

Саран чулуу зөн билэг, далд мэдрэмжийг дээшлүүлдэг. Мэргэ төлөг хийхэд тустай. Мөн оюун санааг саруул болгож, шийдвэр гаргахад нэмэр болно. Саран чулуу сэтгэл санааг дээшлүүлж, зан төлөвийг тогтворжуулдаг. Зүүсэн хүнийхээ мэдрэмж, зан ааш, сэтгэл хөдлөлийг даган өнгө нь хувирдаг талтай. Бас сарны хэлбэрийг даган өнгө нь өөрчлөгддөг. 

Саран чулуу эмэгтэй хүн бүрт байх ёстой чулуу. Учир нь эмэгтэй хүний мөн чанарыг тодотгож, эрүүл мэндийг сайжруулдаг. Төрөх үед тустай. Мөн залуу насыг хадгалж, гоо сайхныг тодотгон, дур булаам болоход нөлөөлнө. 

Саран чулуу жин хасахад тустай. Биеийн илүүдэл жинтэй хэсгийг саран чулуугаар үрэхэд хангалттай. Саран чулуу булчирхай, гэдэс дотор, өнчин тархины үйл ажиллагааг дэмждэг. 


УНАКИТ - СҮНСЛЭГ ХӨГЖИЛ, ЗӨН СОВИН, ЭНЕРГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ


Унакит нь хамтдаа өсөн дэвших гэсэн утгатай. Улаан хас, ногоон эпидот гэдэг хоёр чулууны нийлбэр юм. Уг чулуу Зүрхний Чакраны сөрөг энерги, блокыг гаргадаг. Сэтгэлээр гутарсан үед сэтгэл сэргээж, амьдралаас сайн сайхныг олж харахад тустай. Мөн бусдын хууран мэхлэлтийг илрүүлэхэд ашиглагддаг. Мөн бясалгал, тарнийн хүчийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой. 

Унакит зөн совин, алсын харааг хөгжүүлдэг. Сэтгэл санааг сүнслэг ойлголт, энергитэй холбож тэнцвэржүүлдэг. Билгийн мэлмий дээр байршуулснаар уран төсөөлөл, зөн мэдрэмжийг сайжруулдаг. Бясалгал болон зан үйл хийсний дараа газардуулга хийхэд ашиглаж болно. Урд насны амьдралыг сэргээж, асуудлыг шийдвэрлэх, эмчилгээ хийхэд тустай. Унакит асуудлы мөн чанар, ул суурийг олж, шийдвэрлэхэд тусална. 

Унакит орчны энергийг сайжруулдаг. Телевиз болон цахилгаан хэрэгслээс үүссэн цахилгаан соронзон долгионы бохирдлыг цэвэрлэдэг. 

Унакит нөхөн үржихүйн эрхтнийг эмчилдэг. Жирэмсний үед тустай. Арьс, үснийн нөхөн төлжилтийг сайжруулдаг. Шаардлагатай үед жингээ нэмэхэд тустай. Мөн хүнд өвчнөөс эдгэрэхэд нэмэр болно. 

СУУРЬ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ ХӨГЖИМНҮҮД

тарнитай ая

Дан ая

Хэрэв та дээрх зурагнууд дээр дурдсан чакраны багц чулуунууд болон 7 чакраны багц чулуу авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт хандаарай. Онлайн дэлгүүр: Crystal Shop