2015/06/28

Зүрхний чакраны засал


Зүрхний хүрд буюу Анахата чакра нь хайр, баяр хөөр, аз жаргал, энэрэл нигүүслийн төв юм. Энэ хүрд биднийг харуусал гуниг, уур, хүсэл тачаал гэх мэт мэдрэмжийг мэдрүүлдэг бөгөөд энэ нь Дэлхийн амьдралыг таньж улмаар үүнийг даван туулж дээд мэдрэмжүүдийг мэдрэн, хөгжихөд тустай байдаг. Зүрхний хүрд Янг буюу эерэг энергитэй бөгөөд доод чакрануудыг дээд чакрануудтай холбож өгдөг. Энэ ч утгаараа сүнслэг хөгжил, эдгэрэлд чухал ач холбогдолтой. Зүрхний хүрд бүрэн нээгдсэн үедээ Буддистуудын ярьдагаар Махакаруна буюу Ертөнцийн Энэрэн Нигүүсэл буюу Бидний Жинхэнэ Мөн Чанарыг нээн дамжуулах хүрд болдог. Зүрхний Чакрагаар дамжуулан бид Ертөнцийн Хязгааргүй Хайрыг дамжуулан өөрийгөө болон бусдыг эмчилж илааршуулдаг. Зүрхний Хүрдийг нээх чухал зарчим бол эхлээд өөр өөрийгөө хайрлаж сурснаар бусдыг хайрлаж сурах явдал юм. 

Зүрхний хүрд баланстай байхад та бүх амьд амьтныг энэрэн нигүүлсэх агуу их нигүүслийг мэдэрч, тэдний ухамсрыг танин мэдэх болно. Та сайхан сэтгэлтэй, бусдыг ойлгож, анхаарал тавьдаг, баяр хөөртэй, нээлттэй, өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрч, өөрийнхөөрөө байж чаддаг болно. Та бусдыг ойлголж, байгаагаар нь хүлээн авснаар шүүмжлэлээ бууруулах буюу огт шүүмжилж буруутгадаггүй болдог. Та ганцаараа байхдаа таатай байдаг болж, нэг харилцаа холбооноос нөгөөд шилжихийн оронд зөв цагт зөв хүнтэй учирна гэдгээ мэдэрдэг болдог. 

Хэт идэвхтэй чакра: Хэрэв таны зүрний хүрд хэт идэвхтэй байвал та сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүйд хүрнэ. Айдас, гуниг, гашуудал, цөхрөл, шунал, аз жаргал гэх мэт мэдрэмжүүд таныг бүрхэн авна. Та мөн бусдыг ашиглах дуртай байх төдийгүй өөрийгөө болон бусдыг хэт шүүмжлэх хандлагатай болдог. Мөн бусдыг тодорхой нөхцөл болзолтойгоор хайрлаж "чи ийм ийм байвал би чамайг хайрлана" гэсэн үүднээс харилцана. Мөн бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хүмүүсийн арга эвийг олох гэж их чармайлт гаргана. Бусадтай үүсгэх харилцаа холбоонд нөгөө хүн чинь хариу үйлдэл үзүүлэхгүй байхад дандаа санаа тавьж, уучилж, үүрэг хариуцлагыг өөр дээрээ үүрэгч болж хувирдаг. Улмаар бусдаас хамааралтай болж өөрт ашиг тусгүй харилцаа холбооноос салж хагацаж чадахгүй болдог.


Идэвхгүй чакра: Таны зүрхний чакра идэвхгүй болсон үед маш их сөрөг бодолд баригдаж улмаар амьдралыг өөдрөгөөр харахад их хэцүү болно. Та магадгүй өөрийгөө хэнд ч хэрэггүй, үнэ цэнэгүй хүн гэж бодож улмаар энэ бүхэн биеллээ олж, сөрөг итгэл үнэмшлийг чинь улам баталгаажуулж эхлэнэ. Улмаар та өөртөө хайргүй хүмүүсийг сонгож эхлэх нь бий. Мөн бусдад итгэхээ байж, бусдаас тусгаарлагдана. 

Чакраны тэнцвэр алдагдсаны шинж тэмдэг: зүрх давчдах, цээж өвдөх, цусны эргэлт удаашрах, даралт ихсэж багасгах, харвалт өгөх. 

ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГУУД

Үг: Би бол хайраар бялхсан хязгааргүй биет. Хайр бол бүх зүйлийн шийдэл. 
Өнгө: Зүрхний чакра ногоон өнгөтэй. Цээжний голд ногоон өнгө байгааг төсөөлөх замаар тэнцвэржүүлж болно. Мөн ногоон лаа асах, байгалийн ногоон өнгөтэй зураг өлгөх зэрэг нь зүрхний хүрдийг балансжуулдаг. 
Ээлтэй чулуунууд: Сарнайн Болор, Хаш, Ногоон Ундрам, Маргад, Ногоон Турмалин, Ногоолин, Родохрозит. 
Үнэр: Балнжингарам, Сарнай, Жасмин, Агар, Розмарин, Цоор, Майоран, Алтан Товч 
Байгаль: Зүрхний чакра агаар махбодьтой. Иймээс агаар салхинд гарж, зүрхээрээ мэдрэх нь их үр дүнтэй. Өвс, модтой газар байж, алхах, өвсөн дээр суух зэргээр зүрхний хүрдээ балансжуулж болно. 
Дуу хөгжим, тарни: ЯМ тарнийг В ноотоор унших нь сайн. 
Хоол хүнс: ногоо, ногоон өнгөтэй жимс


КРИСТАЛ АШИГЛАЖ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГА


Кристал чулуунууд маш цэгцтэй молекулын бүтэцтэй байдаг бөгөөд өөрийн энергийн давтамжийг хадгалж, орчны энергийг хувирган өөрчилдөг ид шидтэй. Кристал ашиглан чакра балансжуулах арга маш үр дүнтэй бөгөө ердөө 2-3 цагийн дотор чакра зөв эргэлтэнд орж, тэнцвэржсэн байдаг. Зүрхний чакраны засал хийхэд улбар өнгийн лаа, суурь чакраны кристал чулуунууд, суурь чакраны хөгжим байхад л хангалттай. Хэрэв та дүүжин ашигладаг бол засал хийхээс өмнө чакраны эргэлтийн чиг, энерги алдагдлын хувийг өөрөө тодорхойлж болно. Заслын дараа дүүжингээр дахин шалгаж үр дүнг нь хэмжих боломжтой. 


Энэхүү заслыг хийхдээ нам гүм, тайван орчинд орон дээр эсвэл газар дээш харан хэвтэхэд бэлтгээрэй. Засал хамгийн багадаа 1-2 цаг үргэлжилнэ. Удаан хэвтэхэд даарч магадгүй тул хөнжил, нөмрөг бэлдээрэй. Зүрхний чакра буюу цээжний харалдаа улаан өнгөтэй лааг асаан байршуулна. Эсвэл олон лаа асаагаад тойруулаад тавьж болно. Зүрхний чакра идэвхжүүлэх кристал чулуунуудыг сээрэн дээр буюу тухайн чакратай ойролцоо газар биен дээрээ байрлуулна. Эсвэл биед ойр газар тавьсан ч болно. Мөн өмнө дурдсан суурь чакраны үнэртэй тосоор биеэ тослох буюу орчиндоо шүршиж болно. Тэгээд чакра идэвхжүүлэх хөгжим сонсох буюу чакраны идэвхжүүлэх тарни уншаад тайван хэвтээрэй. Засал хийх явцад хөгжмөө унтраагаад унтаж бас болно. Мөн заслын үеэр бие хүндрэх, нойр хүрэх, халуун, хүйтэн оргих, энерги мэдрэгдэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч болохыг анхаараарай. 


ЧАКРАНЫ ЗАСЛЫН ЧУЛУУНЫ БАГЦ: УНДРАМ, САРНАЙН БОЛОР, РОДОНИТ

УНДРАМ - АЗ, ЭД БАЯЛАГ, СЭТГЭЛ САНАА, МАНЛАЙЛАЛ, ЭРҮҮЛ МЭНД

Ундрам бол азын чулуу. Та сугалаа сугалах буюу аз туршсан үйлдэл хийж, бизнест хүчээ сорьдог бол ундрамыг өөртөө байлгаарай. Учир нь Ундрам чулуу зүрхний чакраг нээж, аз, эд баялаг, шинэ боломжуудыг дууддаг. 

Ундрам зүрх сэтгэлийг хамгаалж, сэтгэл санааг сайжруулдаг. Ундрам сөрөг нөхцөл байдлыг зөөлрүүлэн, эерэг энерги бүрдүүлдэг. Мөн уур, бухимдал, сэтгэцийн асуудлыг бууруулна. Улмаар асуудлын мөн чанарыг олоход тустай. Ундрам орчноос цахилгаан соронзон долгионы бохирдлыг шингээн авч, цэвэршүүлдэг.  

Ундрам бол лидерүүдийн чулуу. Ундрам урам зоригийг сэргээж, бүтээлч чанарыг сэдэлжүүлдэг байна. Мөн оюун ухаан, сэтгэл санааг тэнцвэржүүлснээр сэтгэлийг амирлуулж, сайхан сэтгэл, энэрэнгүй үйлсийг бадраана. Зорьсон зорилгынхоо төлөө тууштай, тэвчээртэй ажиллаж, бусдыг манлайлахад тустай. 

Ундрам эрүүл мэндэд сайн. 0-7 насны хүүхдийн өсөлтийг сайжруулдаг. Мөн зүрхний нөхөн төлжилтийг сайжруулж, хлостериныг бууруулж, цусны даралтыг тэнцвэржүүлж, цус харвалтаас сэргийлдэг. Мэдрэл, булчингийн систем, уушгинд сайн. Хоол боловсруулах системийг сайжруулж, толгой өвдөлтийг бууруулж, ойрын харааг сайжруулдаг. Мөн арьсны харшил, загатналыг багасгадаг. 


САРНАЙН БОЛОР - ХАЙР, ЗҮРХ СЭТГЭЛ, ЭРҮҮЛ МЭНД

Сарнайн болор бол хайрын чулуу. Сарнайн болорыг дэр, гудсан дороо хийж унтах буюу гэрийнхээ баруун өмнө зүгт байрлуулж хайр дуудаарай. Сарнайн болор харилцаа холбоо, үерхэл нөхөрлөлийг бадрааж, итгэл найдвар, эвтэй тухтай байдлыг авчирдаг. 

Сарнайн болор бол зүрхний хүрдийг нээх хамгийн чухал чулуу. Сарнайн болор нь нөхцөл болзолгүй хайр, хязгааргүй амар амгаланг бэлгэддэг. Хайрын жинхэнэ мөн чанарыг нээж, зүрх сэтгэлийг ариусган эмчилж, зүрхний хүрдийг нээдэг. Улмаар өөрийгөө хайрлах хайр, өөртөө итгэх итгэл, үнэлэмжийг дээшлүүлдэг.  

Сарнайн болор бол хамгийн хүчирхэг эмчлэгч чулуу юм. Энэ чулуу тайвшрал, итгэлийг авчирдаг. Иймээс хямрал, харуусал, гутралын үед онцгой ач тустай. Мөн нигүүсэл, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлдэг. Сарнайн болор орчноос сөрөг энергийг шингээж эерэг, таатай мэдрэмжийг төрүүлдэг. Мөн үзэл бодол, сэтгэл санаагаа илэрхийлж, зүрх сэтгэлээ илааршуулан, сөрөг нөхцөл байдлаас салахад тустай. 

Сарнайн болор зүрх, судасны системд сайн. Өвчүүний голд тависнаар зүрх, уушигны өвчнөөс салахад тустай. Мөн цус, адреналин гэх мэт биеийн шингэнүүдийг цэвэрлэдэг. Сарнайн болортой усаар нүүрээ угааснаар арьсаа эрүүл, залуу байлгах боломжтой. Мөн хүүхэдтэй болоход тустай. Алзхеймер, Паркинсоны өвчнүүдэд ээлтэй байдаг.


РОДОНИТ - ХАЙР,  ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ, ЭРҮҮЛ МЭНД

Родонит хайр авчирдаг. Энэ чулуу нь суурь болон зүрхний чакраг тэнцвэржүүлэх замаар хайр сэтгэл дууддаг. Мөн тайвшрал, ариуслыг авчирна.

Родонит өөртөө итгэх итгэлийг дээшлүүлнэ. Эргэлзээ, төөрөгдөл, бухимдлаас ангижруулж өөрийн үнэлэмжийг сайжршуулдаг.ливаа зүйлсийг эерэгээр харж, сөрөг бодлуудаас хагацахад тустай. Мөн эфирийн давхаргын сөрөг нөлөөллөөс хамгаална. 

Родонит ясны нөхөн төлжилтөнд маш сайн. Өсөлтийг дээшлүүлнэ. Сонсгол сайжруулж, дуу хоолойд эерэгээр нөлөөлнө. Мөн мэдрэлийн төв системийг дэмжиж, бамбай булчирхай, өнчин тархи, биеийн рефлексийг дэмжинэ. Дархлал нэмэгдүүлж, ой тогтоолт сайжруулна.

СУУРЬ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ ХӨГЖИМНҮҮД

ЯМ тарнитай ая


Дан ая

Хэрэв та дээрх зурагнууд дээр дурдсан чакраны багц чулуунууд болон 7 чакраны багц чулуу авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт хандаарай. Онлайн дэлгүүр: Crystal Shop