2015/06/26

Хувилгаан чакраны засал


Хувилгаан хүрд буюу Свадистана чакра нь "мөн чанарын төв" гэгддэг. Энэ чакра хүйснээс доош 2 хуруу орчимд аарцагны дотор, ууцны харалдаа байралдаг. Дотоодын мөн чанарыг илэрхийлэх, үүрд мөнх дүрэлзэх галын дөл мэт улбар шар өнгөтэй, пирамид хэлбэртэй. Усан махбодьтой, амтлах мэдрэмжтэй холбогддог, эмэгтэй энергитэй. Хувилгаан чакра эрүүл мэнд, амьдралаас авах таашаал, мэдрэмж, бүтээлч хандлага, сэтгэл хангалуун байдалтай холбоотой. Уг чакраны тусламжтайгаар бид хүсэл тэмүүллээ биелүүлж, дэлхий ертөнцийг ид шидийн орон болгох боломжтой. Хувилгаан хүрд өөрийгөө үнэлэх үнэлэмж, харилцаа холбоог зохицуулдаг. Энэ хүрд нээлттэй, тэнцвэртэй бол таны мэдрэмж, сэтгэл хөдлөл ундран гарж, ямар ч асуудалгүйгээр өөрийгөө илэрхийлнэ. Та өөрийн хүч чадлыг бүрэн дүүрэн мэдэрч, амьдралд тохиох аливаа асуудлыг өөртөө итгэлтэйгээр даван туулна. Та амьдралыг бүрэн дүүрэн таашааж, өдөр бүрийг Бурханаас өгсөн бэлэг мэт аз жаргал дүүрэн өнгөрүүлэх болно. 


Хэт идэвхтэй чакра: хувилгаан хүрд хэт идэвхтэй байвал хүн хэтэрхий сэтгэлийн хөдөлгөөнтэй болж, аливаа асуудлыг сүр бадруулан хүлээж авдаг болно. Магадгүй хүмүүсээс хэт сэтгэл санааны хамааралтай болж, харилцаа холбоо сэвтэнэ. Жишээ нь хүмүүс цагтаа ирэхгүй буюу ажил хэрэг төлөвлөснөөр болохгүй бол зан чинь хувирдаг болох гэх мэт. Хэт дур хүсэлтэй болох нь бий. Сэтгэл санаа эмзэг болж, булчин зангирах зэрэг нь хувилгаан чакра хэт идэвхтэй байгаагийн илрэл юм. 

Идэвхгүй чакра: Хувилгаан чакра идэвхгүй бол та таашаал авахаас айж, таныг аз жаргалтай болгох зүйлсээс зайлсхийдэг болно. Бүтээлч байхаа болж, залхуу, хайхрамжгүй, дур хүсэлгүй болдог. Хэт ядаргаанд өртөх нь ч бий. Хүмүүстэй харилцахдаа өөрийн жинхэнэ мөн чанараа илэрхийлэхгүй, баг өмсөж, бусдын ааш аягт тааруулахыг хичээдэг болно. Өөрийгөө илэрхийлж, бусдаас өвөрмөц байхад хувилгаан хүрдний энерги зайлшгүй хэрэгтэй. Мөн бодол, мэдрэмж сөрөг болсноор хүссэн зүйлээ биелүүлэхэд хүндрэлтэй болдог. 

Чакраны тэнцвэр алдагдсаны шинж тэмдэг: Хэвлийн доод хэсгээр өвдөх, хатгах, шээс задрах, шээсний суваг үрэвсэх. Хэт хүндэрсэн тохиолдолд үргүйдэл, уйланхай, савны гадуурх жирэмслэл, өндгөвч, түрүү булчирхайн өвчлөл үүсдэг. 


ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГУУД

Үг: Би эрүүл энх, эрч хүчтэй, сайхан амьдарч байна. Би өөрийнхөөрөө байх дуртай. Би өөртэй итгэлтэй. Би хүсэл, зорилгоо биелүүлж чаддаг. 
Өнгө: Хувилгаан чакра улбар шар өнгөтэй. Иймээс улбар шар лаа асаах буюу улбар шар зүйл төсөөлөнгөө хувилгаан чакран дээр төвлөрөх нь уг чакраг баланжуулах ач холбогдолтой. 
Холбогдох эрхтэн: нөхөн үржихүйн эрхтэн, бүдүүд гэдэс, биеийн бүх шингэн, цусны эргэлт, сээр, нурууны доод хэсэг, ууц, бөөр.
Ээлтэй чулуунууд: Гематит, Улбар Карнель, Хув, Улбар Кальцит, Цитрин, Цэнхэр Хас, Улаан Хас, Молор. 
Хоол хүнс: бүйлсэн самар, шанцай, гүзээлзгэнэ, гуа, наргил модны самар, мандарин, ус. 
Үнэр: жасмин, сарнай, агар зандан.
Байгаль: хувилгаан чакра усан мах бодьтой. Иймээс гол, далай, тэнгисийн дэргэд сууж, энергийг нь балансжуулах боломжтой. 
Дуу хөгжим, тарни: хувилгаан чакраны нот нь До бөгөөд БА тарныг До ноотоор уншиж уг чакраг тэнцвэржүүлдэг. 

КРИСТАЛ АШИГЛАЖ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГА


Кристал чулуунууд маш цэгцтэй молекулын бүтэцтэй байдаг бөгөөд өөрийн энергийн давтамжийг хадгалж, орчны энергийг хувирган өөрчилдөг ид шидтэй. Кристал ашиглан чакра балансжуулах арга маш үр дүнтэй бөгөө ердөө 2-3 цагийн дотор чакра зөв эргэлтэнд орж, тэнцвэржсэн байдаг. Хувилгаан чакраны засал хийхэд улбар өнгийн лаа, суурь чакраны кристал чулуунууд, суурь чакраны хөгжим байхад л хангалттай. Хэрэв та дүүжин ашигладаг бол засал хийхээс өмнө чакраны эргэлтийн чиг, энерги алдагдлын хувийг өөрөө тодорхойлж болно. Заслын дараа дүүжингээр дахин шалгаж үр дүнг нь хэмжих боломжтой. 


Энэхүү заслыг хийхдээ нам гүм, тайван орчинд орон дээр эсвэл газар дээш харан хэвтэхэд бэлтгээрэй. Засал хамгийн багадаа 1-2 цаг үргэлжилнэ. Удаан хэвтэхэд даарч магадгүй тул хөнжил, нөмрөг бэлдээрэй. Хувилгаан чакра буюу сээрний харалдаа улаан өнгөтэй лааг асаан байршуулна. Эсвэл олон лаа асаагаад тойруулаад тавьж болно. Хувилгаан чакра идэвхжүүлэх кристал чулуунуудыг сээрэн дээр буюу тухайн чакратай ойролцоо газар биен дээрээ байрлуулна. Эсвэл биед ойр газар тавьсан ч болно. Мөн өмнө дурдсан суурь чакраны үнэртэй тосоор биеэ тослох буюу орчиндоо шүршиж болно. Тэгээд чакра идэвхжүүлэх хөгжим сонсох буюу чакраны идэвхжүүлэх тарни уншаад тайван хэвтээрэй. Засал хийх явцад хөгжмөө унтраагаад унтаж бас болно. Мөн заслын үеэр бие хүндрэх, нойр хүрэх, халуун, хүйтэн оргих, энерги мэдрэгдэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч болохыг анхаараарай. 

ЧАКРАНЫ ЗАСЛЫН ЧУЛУУНЫ БАГЦ: ГАРТААМ, ГАЛТ УУЛЫН ЧУЛУУ, КАРНЕЛЬ 

ГАРТААМ - ХАМГААЛАЛТ, ЭРҮҮЛ МЭНД

Гартаам бол хүн бүрт байх хэрэгтэй хамгаалалтын чулуу. Бага насны хүүхдийг элдэв осол, гэмтлээс сэргийлдэг. Гартаам муу зүүднээс сэргийлдэг. Дэрэн доороо гартаам хийж унтаснаар тод, сайхан зүүд зүүдэлнэ. Гартаам нь стресс, энергийн алдагдлаас сэргийлдэг. 

Гартаам гэдэсний өвчинд сайн. Мөн наран сүлжээ буюу хэвлийн дээд хэсэгт байрлуулснаар гэдэс доторт сайнаар нөлөөлдөг. Мөн сэтгэл хөдлөлийг тэнцвэржүүлэх, сэтгэлээ сэргээхэд сайн. Гартаам хүч чадлыг бадраадаг. Иймээс чухал шийдвэр гаргах үед гартаамыг биедээ авч явах нь зүйтэй. 


ГАЛТ УУЛЫН ЧУЛУУ - ХАМГААЛАЛТ, ЭМЧИЛГЭЭ, ҮНЭНИЙГ ТАНИХ

Галт уулын чулуу бол үнэний чулуу. Уг чулуу нь галт уулын халуун хайлмагаас үүсдэг. Галт уулын чулуу далд ухамсрын гүнд нэвтрэн дотоодын үнэнийг таньж мэдэхэд тустай. Хүний дотор буй сөрөг бүхнийг тодруулан, зайлуулдаг. Урд насны амьдрал болон олон хэмжээстийн оршихуйн түвшинд хүртэл эмчилж, цэвэрлэнэ. 

Галт уулын чулуу энергийг биежүүлдэг. Нэг ёсондоо нүдэнд үл үзэгдэх энергийг биежүүлэх, ашиглахад тустай. 

Галт уулсын чулуу бол хамгаалагч чулуу. Гадны сөрөг нөлөөллийг хааж, орчны муу энергийг өөртөө шингээн өөрчилдөг. Мөн сөрөг хүчийг дардаг. 

Галт уулын чулуу өвчний үндэс гарлыг дардаг. Физик болон сүнслэг биеийг хоргүйжүүлэн, блок гаргана. Хатуурсан судсыг зөөлрүүлж, хоол боловсруулалтыг сайжруулна. Судас, үе мөчний өвдөлтийг бууруулж, гэнэтийн осол гэмтлээс сэргийлдэг. 

КАРНЕЛЬ - ГАЗАРДУУЛГА, ЗОРИГ, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ


Карнель бол хүчирхэг газардуулагч. Энэ чулуу амар амгаланг авчирдаг. Шороон махбод буюу Байгаль дэлхийтэй холбогдож халуун дулаан сэтгэл, бүтээлч байдал, дур хүслийг бадраадаг. 

Карнель бол урам зоригийн чулуу. Карнель хүний сониуч занг идэвхжүүлж, ертөнцийг үзэх үзлийг дээшлүүлж, хөгжилтэй, бадрангуй зан ааштай болгодог. 


Карнель айдсыг дардаг. Муу зүүд, элдэв айдас, тэр дундаа үхлээс айх айдсыг багасгана. Карнель хүний хойд, урд нас байдаг гэдэгт итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Энэ ч утгаараа урд насаа санахад тустай. 

Карнель бүтээлч байдлыг дэмжинэ. Оюун санааг сайжруулж, авьяас чадварыг нэмэгдүүлнэ. Карнель бол энергийн хувьд баланстай, мэдрэг чулуу юм. Карнель бизнес, ажил үйлс, амьдралд урам зориг, өөдрөг итгэлийг авчирдаг. 

Карнель цус цэвэршүүлдэг. Мөн хамраас цус гарахыг зогсооход тустай. Карнель үргүйдлийг эдгээхэд нөлөөлнө. Яс, ууц, нурууны өвчнийг намтгаж, халуурал, харшил, халдвар, мэдрэлийн өвчинд ээлтэй байдаг. 


СУУРЬ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ ХӨГЖИМНҮҮД

ВАМ тарнитай ая

Дан ая

Хэрэв та дээрх зурагнууд дээр дурдсан чакраны багц чулуунууд болон 7 чакраны багц чулуу авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт хандаарай. Онлайн дэлгүүр: Crystal Shop