2015/06/22

Ихрийн ордны ээлтэй чулуунууд


ИХЭР (5/20-6/21): БАРЫН НҮД, ГАРТААМ, УСАН БОЛОР чулуунууд нь Ихрийн ордны эрч хүчтэй, уян хатан, ухаалаг зан чанарыг дэмжиж, тусч, хүмүүнлэг талуудыг бадраана. Эдгээр чулуу нь Ихрийн ордны хоёрдмол, хэт итгэлтэй, эрх чөлөөтэй байдлыг хянахад тустай. Энэ зан чанарууд хэтэрсэн тохиолдолд Ихрийн ордныхон бухимдангуй, цухалдуу облж эхэлсэн ажлуудаа дуусгахгүйд хүрдэг талтай.  

БАРЫН НҮД өөртөө итгэх итгэл, зориг, чадварыг хурцална. Эд баялаг, хүч чадал, овсгоо самбаа, мэргэн ухаан, бүтээлч сэтгэлгээний чулуу. Бизнес эрхлэгчдэд нэн ээлтэй. 


ЭНЭТХЭГ ГАРТААМ бол маш сайн хамгаалалтын чулуу бөгөөд тайвшруулах нөлөөтэй. Өөдрөг сэтгэлгээг бадруулж, айдсыг даван туулж, асуудлыг оновчтой шийдвэрлэхэд тустай. 

УСАН БОЛОР энергийг хүчирхэгжүүлж, цэвэрлэдэг. Энергийн эмчилгээ, засал хийх, бясалгал, зүүд сайжруулах, бодол хүсэл биелүүлэх, эд баялаг дуудах зэрэг бүхий л зорилгоор ашиглахад тохиромжтой.


Хэрэв та энэ зурагнууд дээр байгаа ордны багц чулуунууд болон ээлтэй зүүлт авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт нэгдээрэйОнлайн дэлгүүр: Crystal Shop