2015/06/22

Үхрийн ордны ээлтэй чулуунууд


ҮХЭР (4/20-5/20): САРНАЙН БОЛОР, БАРЫН НҮД, УСАН БОЛОР чулууг хослуулан ашигласнаар Үхрийн ордны туршлагатай, нээлттэй, нямбай зан чанар улам бадардаг. Халамжтай, тэвчээртэй, найдвартай, бүтээлч зан чанарыг мөн дэмжинэ. Эдгээр чулуунууд нь Үхэрийн ордны зөрүүд, шүүмжлэгч, өмчлөгч, өөрийнхөөрөө зүтгэдэг талуудыг хянахад тустай.


САРНАЙН БОЛОР хайр сэтгэл, харилцаа холбоог сайжруулдаг. Зүрх сэтгэлээ нээж, өөрийгөө болон бусдыг хайрлах, уучлах, хүлээн зөвшөөрөхөд тустай. Стресс, айдас, эргэлзээг бууруулж итгэл найдвар авчирна. 



БАРЫН НҮД өөртөө итгэх итгэл, зориг, чадварыг хурцална. Эд баялаг, хүч чадал, овсгоо самбаа, мэргэн ухаан, бүтээлч сэтгэлгээний чулуу. Бизнес эрхлэгчдэд нэн ээлтэй. 


УСАН БОЛОР энергийг хүчирхэгжүүлж, цэвэрлэдэг. Энергийн эмчилгээ, засал хийх, бясалгал, зүүд сайжруулах, бодол хүсэл биелүүлэх, эд баялаг дуудах зэрэг бүхий л зорилгоор ашиглахад тохиромжтой.

Хэрэв та үхэрийн ордны багц чулуу, ээлтэй зүүлт авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт нэгдээрэйОнлайн дэлгүүр: Crystal Shop