2015/06/24

Мэлхийн ордны ээлтэй чулуунууд


МЭЛХИЙ (6/21-7/22): САРНАЙН БОЛОР, ГАРТААМ, УСАН БОЛОР чулууны хослол нь Мэлхийн ордны сэтгэлийн хөдөлгөөнтэй, бусдыг өөртөө татдаг, нээлттэй чан чанарыг идэвхжүүлдэг. Эдгээр чулуу Мэлхийн ордны сайхан сэтгэл, үнэнч байдал, оюун ухаан, уран төсөөллийг бадраана. Нөгөө талаас эмзэг, нууцлаг талыг хянахад тустай. Энэ зан чанаруудыг хянаагүй тохиолдолд өөртөө итгэлгүй, өмчлөх, харамлах дуртай болох нь бий. Мөн дээрх ивээл чулуу нь Мэлхийн ордны ууртай цухалдуу занг багасгаж, өнгөрсөн, ирээдүйг бодон сэтгэлээ зовоохыг болиход нь тусална. 

САРНАЙН БОЛОР хайр сэтгэл, харилцаа холбоог сайжруулдаг. Зүрх сэтгэлээ нээж, өөрийгөө болон бусдыг хайрлах, уучлах, хүлээн зөвшөөрөхөд тустай. Стресс, айдас, эргэлзээг бууруулж итгэл найдвар авчирна. 

ЭНЭТХЭГ ГАРТААМ бол маш сайн хамгаалалтын чулуу бөгөөд тайвшруулах нөлөөтэй. Өөдрөг сэтгэлгээг бадруулж, айдсыг даван туулж, асуудлыг оновчтой шийдвэрлэхэд тустай. 

УСАН БОЛОР энергийг хүчирхэгжүүлж, цэвэрлэдэг. Энергийн эмчилгээ, засал хийх, бясалгал, зүүд сайжруулах, бодол хүсэл биелүүлэх, эд баялаг дуудах зэрэг бүхий л зорилгоор ашиглахад тохиромжтой.

Хэрэв та энэ зурагнууд дээр байгаа ордны багц чулуунуудыг авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт нэгдээрэйОнлайн дэлгүүр: Crystal Shop