2015/06/11

Биеийн өвдөлт сэтгэл санаатай хэрхэн холбогддог вэ?

Амьдрал заримдаа хүнд хэцүү санагдах үе бий. Энэ үед бидний сэтгэл санаа яг л галзуу хулганад суусан мэт тогтворгүй байдаг.  Эдгээр сэтгэлийн хөдөлгөөн эрүүл мэндийн асуудал үүсгэдэгийг та мэдэх үү? Гэмтэлээс үүдэлтэй сэтгэл гутралын чиглэлээр мэргэшсэн сэтгэл судлаач, доктор  Сюзан Бэбел Psychology Today хэмээх сайтад “Архагшсан өвчин нь  зөвхөн бие махбодийн гэмтлээр зогсохгүй стресс, сэтгэл санааны асуудалтай холбоотой байж болохыг судалгаанаас харж болно” гэж бичжээ. Их стресстддэг, сэтгэл зовомтгой хүмүүсийн булчин хатуурч чангаран шахагдаж  яваандаа сулран сульдаж чөлөөтэй хөдөлгөөн хийх чадваргүй болдог байна.


“Шийдвэрлэж чадаагүй сэтгэл санааны асуудлаас улбаалан сэтгэлзүйн асуудал, улмаар биеийн өвчин зовиур үүсдэг. Ихэнх тохиолдолд, бие махбодийн өвдөлт нь тухайн хүнд шийдвэрлэх ёстой сэтгэл санааны асуудал байгааг сануулдаг. Нөгөөтэйгүүр мэдрэлийн систем дэх шийдвэрлэгдээгүй сэтгэлзүйн шок байгааг илэрхийлдэг.” 


1) Толгой өвдөх
Head
Тархиар хатгаж байгаа юм шиг толгой өвдөх нь таны амьдралын өдөр бүрийн стрессүүдээс үүдэлтэй байж болно. Өөртөө өдөр бүр амрах цаг заавал гарга. Хэт их хүчин чармайлтыг хялбарчлах ямар нэг зүйл хийх хэрэгтэй. 

2) Хүзүү өвдөх
Neck
Хүзүү чинь өвдөж байна уу? Хүзүү өвдөх нь бусад хэн нэгэнтэй холбоотой уучлалт эсвэл бүр магадгүй өөрийгөө уучлахтай холбоотой байж болдог. Хэрвээ хүзүү чинь өвдсөн тохиолдолд өөрийгөө болон бусдыг уучилж, хайрла. Ажлаа хийхдээ илүү ухамсартайгаар, өршөөл энэрэнгүйгээр хийх хэрэгтэй.

3) Мөр өвдөх
Shoulders
Таны мөрнүүд өвдөж байвал энэ нь та их ачаалалтай байгааг илэрхийлж байгаа хэрэг. Зарим асуудлыг шийдвэрлэх, өөрийн амьдралын ачааллаа ганцаараа үүрээд байлгүй бусад хүмүүстэй хуваалц.

4) Нурууны дээд хэсгээр өвдөх 
Upper Back
Хэрэв таны нурууны дээд хэсгээр өвдөж байвал, танд магадгүй сэтгэл санааны ямар нэг дэмжлэг, тусламж хэрэгтэй болсоны шинж. Магадгүй таныг хүмүүс хайрлахгүй байгаа мэт санагдах эсвэл өөрийгөө бариад, хайр сэтгэлээ илэрхийлэхгүй байгааг илэрхийлж байгаа хэрэг. Хэрвээ та ганц бие нэгэн бол энэ магадгүй болзоонд явах цаг ирсэнийг харуулж байна. 

5) Нурууны доод хэсгээр өвдөх 
Lower Back
Нурууны доод хэсгээр өвдөх нь мөнгөн санхүүгийн хувьд ачаалалтай байгааг эсвэл сэтгэл санааны тусламж хэрэгтэй байгааг илэрхийлдэг. Бусдаас туслалцаа дэмжлэг авах буюу орлогоо нэмэгдүүлэх, зарлагаа бууруулах арга хэмжээг аваарай.

6) Тохойгоор өвдөх
Elbows
Тохойгоор өвдөж байвал амьдралаа өөрчлөх, шинэ зүйлс хийх цаг болсныг харуулж байна. Хэрэв таны гар хөшиж өвдөөд байвал, энэ нь та амьдралд хэтэрхий хатуу хандаж, хэт өөрийнхөөрөө зүтгээд байгааг илэрхийлдэг. Магадгүй зарим зүйл дээр буулт хийж, нөхцөл байдалтай бага багаар эвлэрэх цаг болсоныг харуулдаг.  

7) Гар өвдөх
Hands
Та гараараа бусад хүмүүст хүрч, холбогддог. Хэрэв таны гар өвдөөд байвал хүмүүстэй холбогдож, харилцаа холбоо үүсгэх, батжуулах шаардлагатайг илэрхийлж байна. Шинэ найзуудтай болох гээд оролдоод үз. Хамт олон, найз нөхөдтэйгээ хамт хоолонд ор. Харилцаа холбоо үүсгэ. 

8) Ташаагаар өвдөх
Hips
Ташааны хэсгээр өвдөх нь өөрчлөлт шинэчлэлт хийхэд хэтэрхий хашир хандаж байгааг илтгэнэ. Мөн хийж буй шийдвэртээ анхааралтай хандахыг сануулсан дохиог илэрхийлнэ. Хэрвээ та ямар нэг том санаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол, тэдгээрийг хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг болоод байгаа хэрэг.

9) Өвдөгөөр өвдөх
Knees
Өвдөгөөр өвдөх нь маш том эго-г илэрхийлж болдог.  Та магадгүй өөрийгөө гайхалтай хүн гэж бага зэрэг хэтрүүлэн бодож байж болох юм. Даруу төлөв бай. Сайн үйлс бүтээж, бусдад туслахад цаг гарга. Эгэл хүн гэдгээ  сана. 

10) Хөлийн булчингаар өвдөх
Calves
Булчингаар өвдөх нь ямар нэгэн сэтгэл санааны хурцадмал байдалаас үүдэлтэй байж болдог. Атаархал, өш хорсол бас булчингийн өвчлөлийн шалтгаан болж болно. Өөртөө байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байж шунал хүслээсээ хагац.

11) Шагайгаар өвдөх
Ankles
Шагайгаар өвдөх нь таныг өөрийгөө зугаа цэнгэлээс хэтэрхий холдуулсаныг харуулж болдог. Магадгүй одоо таны өөрийгөө бага зэрэг өөгшүүлэх цаг иржээ. Дуртай хоолоо идэж, болзоонд явах, салхинд гарах зэргээр амьдралаас баяр хөөрийг амтал.

12) Өсгий, хөлний улаар өвдөх 
Feet
Сэтгэл санаагаар гутарсан үед хөл өвдөх тохиолдол бий. Хэтэрхий их сөрөг зүйлс таны хөлөнд тухгүй мэдрэмжийг төрүүлдэг байна. Амьдралаас арай илүү сайхныг нь олж харах гээд хичээгээд үз. Сөрөг бодол, итгэл үнэмшлээсээ сал. Гэрийн тэжээмэл амьтантай болох эсвэл шинэ хоббитой бол. Хөгжил цэнгэлийг эрж хай.  

Доктор Сюзан Бэбел “Ихэнх гэмтэлийн уг шалтгаан шийдвэрлэгдэж чадаагүй асуудлаас үүссэн сэтгэлзүйн асуудлуудтай холбоотой” гэж  хэлсэн байна. Дараагийн удаа магадгүй таны биеийн аль нэг хэсэгт өвдвөл, өөрийнхөө юу бодож байгаад, ямар асуудалтай байгаагаа, сэтгэл санаа чинь ямар байгааг нэг анхаараад үзээрэй. Ямар нэг өвдөлт нь зарим нэг эдгээх, шийдвэрлэх ёстой зүйл байгааг анхааруулсан сүнслэг анхааруулга байж болдог байна. 

Хэрэв танд энэ нийтлэл таалагдсан бол SHARE хийж бусадтай хуваалцаарай. 
Орчуулсан: Ариук Санаа
Эх үүсвэр: http://www.spiritscienceandmetaphysics.com/studies-find-body-pain-correlates-with-spiritual-emotional-pain/, http://incredible.littlethings.com/emotions-effect-on-pain/