2015/06/24

Бумбын ордны ээлтэй чулуу


БУМБА (1/20-2/18): СОДАЛИТ, БАРЫН НҮД, УСАН БОЛОР нь Бумбын ордны эрч хүчтэй, тогтвортой, шударга, нөхөрсөг, тусч занг бадрааж, шинийг эрэлхийлэгч, өвөрмөц байдлыг нь дэмждэг. Нөгөө талаас тооцоотой, хэт биеэ даасан, маргаанч зан чанарыг хянахад тустай. Эдгээр зан чанарууд хэтэрвэл хөндий хүйтэн, бусдад итгэлгүй болох хандлагатай байдаг. Мөн шаргуу хөдөлмөрлөдөг болоход ач тустай. 



СОДАЛИТ оюун санааг хурцалж, бүтээлч сэтгэлгээг сайжруулна. Хувийн зохион байгуулалт, ажлын бүтээмж нэмэгдүүлдэг. Мөн өөрийгөө танин мэдэхэд тустай. 


БАРЫН НҮД өөртөө итгэх итгэл, зориг, чадварыг хурцална. Эд баялаг, хүч чадал, овсгоо самбаа, мэргэн ухаан, бүтээлч сэтгэлгээний чулуу. Бизнес эрхлэгчдэд нэн ээлтэй. 


УСАН БОЛОР энергийг хүчирхэгжүүлж, цэвэрлэдэг. Энергийн эмчилгээ, засал хийх, бясалгал, зүүд сайжруулах, бодол хүсэл биелүүлэх, эд баялаг дуудах зэрэг бүхий л зорилгоор ашиглахад тохиромжтой.

Хэрэв та үхэрийн ордны багц чулуу, ээлтэй зүүлт авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт нэгдээрэйОнлайн дэлгүүр: Crystal Shop