2015/06/29

Кристалаар чакрагаа идэвхжүүлэх тухай


Байгалийн чулуу, кристал, үнэт эрдэнийн чулуунууд энергийн эмчилгээ, рейки зэрэгт түгээмэл ашигладаг. Кристал чулуу нь өөрийн энергийг алддаггүй бөгөөд, орчныхоо энергийг хувирган, тэнцвэржүүлдэг ач холбогдолтой. Кристал чулууг биедээ байлгах буюу эмчилгээнд ашигласнаар хүний энергийн бие болон үүнээс ялгарах цахилгаан соронзон долгионтой холбогдон тэнцвэржүүлэн, хүчирхэгжүүлдэг. Мөн кристалын бүтцээс хамаараад энергийн давтамж, үйлчлэл нь ялгаатай байдаг. Энэ ч утгаараа нээж, балансжуулах чакрандаа нийцсэн кристалыг сонгон авч ашиглах нь онцгой үр дүнтэй. 

Титэм чакраны засал


Титэм чакра буюу Сахасрара гэдэг санскрит үг нь "1000 дэлбээт бадам лянхуа" гэсэн утгатай. Энэ чакра толгойны оройд байралдаг. Суурь чакра биднийг Эх Дэлхийтэй холбодог шиг уг хүрдээр дамжуулан бид Бурхан буюу Ертөнцтэй холбогддог. Энэ хүрд бол биднийг материаллаг болон материаллаг бус ертөнцүүдтэй холбох гарц юм. Уг хүрдээр дамжуулан бид өөрийн хязгааргүй ариун мөн чанарыг таньж гэгээрэлд хүрдэг. Титэм чакрагаар дамжуулан бид бүх зүйлтэй холбогдож, бүх зүйлийг энэрэн нигүүлсэж, мөнхийн амар цэнгэл, хязгааргүй билэг ухааныг олж авдаг. Бид амьдрал бол бидний ухамсрын нэг хэсэг бөгөөд бид амьдрал хэмээх зүүдийг зүүдэлж буй зүүдлэгчид болохыг ухаарна. Бүх зүйл бидний давтагдах бодлоос үүсэх далд ухамсрын итгэл үнэмшлээс үүдэлтэй болохыг ухаарснаар амьдрал хэмээх зүүдээ удирдаж эхэлдэг. 

Ажна чакраны засал


Билгийн мэлмий чакра нь бидний оюун санаатай холбоотой. Бидний хүсэл мөрөөдөл, зорилго, үнэ цэнэ, шинэ санаа, өөрийн талаарх үзэл бодол энэ чакратай холбоотой. Бид өөрсдийн бодлоор дамжуулан өөрийгөө илэрхийлж, мөрөөдлөө биелүүлдэг. Бид бясалгал хийх замаар дотоод мэдрэмжээ хөгжүүлснээр амьдралд тохиож буй бүх зүйлсийг өөрийн бодлоос тусгаарлан яг байгаагаар нь харж, хүлээн авч сурдаг. Бид өөрсдийн амьдралыг өөрсдийн бодлоор бүтээдэг болохыг ойлгоно. Билгийн мэлмий бол дээд ухамсарт хүрэх үүд хаалга юм. Бид бүрэн дүүрэн гэгээрэлд хүрснийхээ дараа бүх зүйл нэгдмэл цогц болохыг ойлгож, бие биенээсээ салангид тусдаа мэт байдал бол хий хоосон ойлголт болохыг олж мэддэг.  

Хоолойн чакраны засал

Хоолойн хүрд буюу Вишуддха чакра нь бидний хэл  яриа, бүтээлч илэрхийллийг зохицуулдаг. Энэ хүрд хүний үнэнч шударга байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар зэргийг тодорхойлдог. Энэ хүрдээр дамжуулан бид өөрсдийн сонголтыг илэрхийлж, улмаар бидний сонголт том, жижиг байхаас үл хамааран үр дагавартай болохыг ухаардаг. Уг хүрд хүзүүний суурь хэсэгт, эгэмний хооронд байрлана. Хоолойн чакраг ариуслын төв гэж үздэг бөгөөд учир нь энерги уг хүрдээр дамжин материаллаг ертөнцөд шилжин хувирдаг. Бидний амьдралын амжилт, доройтол нь уг чакраны ариуслын түвшнээс хамаарна. Гэмшил, харууслын мэдрэмж энэ хүрдийг амархан бөглөж орхидог тул бид үнэн сэтгэлээ илэрхийлж сурах нь  чухал байдаг. Бусдад хүмүүст дургүйцэх, үүнийгээ үгээр илэрхийлэх нь бүхий л чакрануудын тэнцвэрийг алдагдуулж байдаг. Иймээс хүмүүсийн талаарх харах өнцгөө өөрчилж, бусад хүмүүсийн сөрөг талуудыг харахын оронд эерэг талуудад анхаарал хандуулах хэрэгтэй. Бид бусад хүмүүсийн алдаа дутагдлыг чичлэхийн оронд оруулж буй хувь нэмрийг үнэлж, талархах нь чухал. 

Чакра тэмплэйт

Чакра баланстай байх шинж тэмдэг: 
Хэт идэвхтэй чакра: 
Идэвхгүй чакра: 
Чакраны тэнцвэр алдагдсаны шинж тэмдэг: 


ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГУУД


Үг: 
Өнгө: 
Холбогдох эрхтэн: 
Ээлтэй чулуунууд: 
Хоол хүнс:  
Үнэр: 
Байгаль: 
Дуу хөгжим, тарни: 

КРИСТАЛ АШИГЛАЖ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ АРГА


Кристал чулуунууд маш цэгцтэй молекулын бүтэцтэй байдаг бөгөөд өөрийн энергийн давтамжийг хадгалж, орчны энергийг хувирган өөрчилдөг ид шидтэй. Кристал ашиглан чакра балансжуулах арга маш үр дүнтэй бөгөө ердөө 2-3 цагийн дотор чакра зөв эргэлтэнд орж, тэнцвэржсэн байдаг. Хувилгаан чакраны засал хийхэд улбар өнгийн лаа, суурь чакраны кристал чулуунууд, суурь чакраны хөгжим байхад л хангалттай. Хэрэв та дүүжин ашигладаг бол засал хийхээс өмнө чакраны эргэлтийн чиг, энерги алдагдлын хувийг өөрөө тодорхойлж болно. Заслын дараа дүүжингээр дахин шалгаж үр дүнг нь хэмжих боломжтой. 


Энэхүү заслыг хийхдээ нам гүм, тайван орчинд орон дээр эсвэл газар дээш харан хэвтэхэд бэлтгээрэй. Засал хамгийн багадаа 1-2 цаг үргэлжилнэ. Удаан хэвтэхэд даарч магадгүй тул хөнжил, нөмрөг бэлдээрэй. Хувилгаан чакра буюу сээрний харалдаа улаан өнгөтэй лааг асаан байршуулна. Эсвэл олон лаа асаагаад тойруулаад тавьж болно. Хувилгаан чакра идэвхжүүлэх кристал чулуунуудыг сээрэн дээр буюу тухайн чакратай ойролцоо газар биен дээрээ байрлуулна. Эсвэл биед ойр газар тавьсан ч болно. Мөн өмнө дурдсан суурь чакраны үнэртэй тосоор биеэ тослох буюу орчиндоо шүршиж болно. Тэгээд чакра идэвхжүүлэх хөгжим сонсох буюу чакраны идэвхжүүлэх тарни уншаад тайван хэвтээрэй. Засал хийх явцад хөгжмөө унтраагаад унтаж бас болно. Мөн заслын үеэр бие хүндрэх, нойр хүрэх, халуун, хүйтэн оргих, энерги мэдрэгдэх гэх мэт шинж тэмдгүүд илэрч болохыг анхаараарай. 

ЧАКРАНЫ ЗАСЛЫН ЧУЛУУНЫ БАГЦ


СУУРЬ ЧАКРА БАЛАНСЖУУЛАХ ХӨГЖИМНҮҮД



тарнитай ая



Дан ая


Хэрэв та дээрх зурагнууд дээр дурдсан чакраны багц чулуунууд болон 7 чакраны багц чулуу авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт хандаарай. Онлайн дэлгүүр: Crystal Shop 

2015/06/28

Зүрхний чакраны засал


Зүрхний хүрд буюу Анахата чакра нь хайр, баяр хөөр, аз жаргал, энэрэл нигүүслийн төв юм. Энэ хүрд биднийг харуусал гуниг, уур, хүсэл тачаал гэх мэт мэдрэмжийг мэдрүүлдэг бөгөөд энэ нь Дэлхийн амьдралыг таньж улмаар үүнийг даван туулж дээд мэдрэмжүүдийг мэдрэн, хөгжихөд тустай байдаг. Зүрхний хүрд Янг буюу эерэг энергитэй бөгөөд доод чакрануудыг дээд чакрануудтай холбож өгдөг. Энэ ч утгаараа сүнслэг хөгжил, эдгэрэлд чухал ач холбогдолтой. Зүрхний хүрд бүрэн нээгдсэн үедээ Буддистуудын ярьдагаар Махакаруна буюу Ертөнцийн Энэрэн Нигүүсэл буюу Бидний Жинхэнэ Мөн Чанарыг нээн дамжуулах хүрд болдог. Зүрхний Чакрагаар дамжуулан бид Ертөнцийн Хязгааргүй Хайрыг дамжуулан өөрийгөө болон бусдыг эмчилж илааршуулдаг. Зүрхний Хүрдийг нээх чухал зарчим бол эхлээд өөр өөрийгөө хайрлаж сурснаар бусдыг хайрлаж сурах явдал юм. 

Наран сүлжээ хүрдний засал


Наран сүлжээ буюу Манипура чакра нь хүйс ба өвчүүний төгсгөлийн дунд байралдаг. Наран сүлжээ бол хүний биеийн энергийн төв бөгөөд амин эрчим буюу прана энергийг цацруулан бүх биеэр дамжуулж байдаг. Энэ хүрднээс хүний чадал ундран гардаг. Зорьсон зүйлээ бүтээх, өөрийгөө үнэлэх үнэлэмж, жинхэнэ сэтгэл хөдлөл, тэвчээртэй, тууштай зан зэрэг нь бүгд наран сүлжээ хүрдтэй холбоотой. Сэтгэл хөдлөлийг оюун ухаанаараа ойлгож, удирдан залах боломжийг энэ хүрд нээдэг. Наран сүлжээ хүний сэтгэл хөдлөл, оюун санааг зохицуулаад зогсохгүй далд мэдрэмжийг давхар зохицуулдаг. Зөн билэг, дотоод мэдрэмж үүнтэй холбоотой.

2015/06/26

Хувилгаан чакраны засал


Хувилгаан хүрд буюу Свадистана чакра нь "мөн чанарын төв" гэгддэг. Энэ чакра хүйснээс доош 2 хуруу орчимд аарцагны дотор, ууцны харалдаа байралдаг. Дотоодын мөн чанарыг илэрхийлэх, үүрд мөнх дүрэлзэх галын дөл мэт улбар шар өнгөтэй, пирамид хэлбэртэй. Усан махбодьтой, амтлах мэдрэмжтэй холбогддог, эмэгтэй энергитэй. Хувилгаан чакра эрүүл мэнд, амьдралаас авах таашаал, мэдрэмж, бүтээлч хандлага, сэтгэл хангалуун байдалтай холбоотой. Уг чакраны тусламжтайгаар бид хүсэл тэмүүллээ биелүүлж, дэлхий ертөнцийг ид шидийн орон болгох боломжтой. Хувилгаан хүрд өөрийгөө үнэлэх үнэлэмж, харилцаа холбоог зохицуулдаг. Энэ хүрд нээлттэй, тэнцвэртэй бол таны мэдрэмж, сэтгэл хөдлөл ундран гарж, ямар ч асуудалгүйгээр өөрийгөө илэрхийлнэ. Та өөрийн хүч чадлыг бүрэн дүүрэн мэдэрч, амьдралд тохиох аливаа асуудлыг өөртөө итгэлтэйгээр даван туулна. Та амьдралыг бүрэн дүүрэн таашааж, өдөр бүрийг Бурханаас өгсөн бэлэг мэт аз жаргал дүүрэн өнгөрүүлэх болно. 

Чакраны засал


Кристал ашиглан маш амархан аргаар, хурдан хугацаанд чакра нээж, идэвхжүүлэх боломжтой. Тэгш гадарга дээр буюу газар дээш харан хэвтээрэй. Хэрэв нуруу өвддөг бол доош хараад хэвтсэн ч болно. Дэр болон зөөлөвч ашиглаж болно. Аль болох биед тав тухтай байрлал сонгоорой. Байрлалаа олсны дараа кристалуудаа харгалзах Чакранууд дээр байршуулна. Хэрэв кристалууд гулсаад байвал тэр байрлалд нь байлгаарай. Учир нь кристалууд энергийн хувьд оновчтой байршлаа өөрсдөө сонгодог юм.

2015/06/24

Суурь чакраны засал


Суурь чакра буюу Муладхара чакра нь маш чухал энергийн хүрд юм. Учир нь суурь чакра биднийг газар дэлхий, физик амьдралтай холбож, түшиг тулгуур болж байдаг билээ. Ахар сүүлний харалдаа байрлах энэхүү энергийн хүрд биеийн эрч хүчийг зохицуулж, элбэг дэлбэг, амар тайван амьдралыг бүрдүүлэхэд нөлөөлдөг. Энэ чакра улаан өнгөтэй бөгөөд куб хэлбэртэй, үнэрлэх мэдрэмжтэй холбоотой. Шороон махбодьтой, эрэгтэй энерги бүхий чакра юм. Биеийн энергийн хүрд буюу чакрануудыг тэнцвэржүүлэхийн тулд суурь чакранаас эхлэх нь зүйтэй. Учир нь кундалини буюу амин энерги энэхүү чакранаас эхлэн дээш өгсдөг. Суурь чакраг балансжуулж, газардуулга хийгээгүй тохиолдолд бусад чакрануудыг балансжуулах боломжгүй байдаг. Хэрэв таны суурь чакра нээлттэй, тэнцвэртэй байвал та амьдралдаа сэтгэл хангалуун байж ажил хэргээ амархан бүтээнэ. Амьдралд эргэлзэх эргэлзээ үгүй болж, харилцаа холбоо, мөнгө санхүү, ажил карьерын бүх зүйл сэтгэлчлэн бүтдэг болно.  

Загасны ордны ээлтэй чулуу


ЗАГАС (2/19-3/20): НИЛ ЭРДЭНЭ, СОДАЛИТ, УСАН БОЛОР нь Загасны ордны авхаалжтай, мэдрэмжтэй, олон талт чанарыг дэмжиж, далд мэдрэмж, зөн совин, бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг. Мөн үнэнч, өгөөмөр, сайхан сэтгэлийг нь дэмжинэ. Нөгөө талаас ер бусын мэдрэг байдлыг нь хянаж, сэтгэл санаагаа хянан, тэнцвэртэй, хүчтэй байхад тустай. Мөн залхуу, хойрго байдалд өртөхөөс сэргийлж тууштай, тэнцвэртэй, зорилготой байхад тусалдаг. 

Бумбын ордны ээлтэй чулуу


БУМБА (1/20-2/18): СОДАЛИТ, БАРЫН НҮД, УСАН БОЛОР нь Бумбын ордны эрч хүчтэй, тогтвортой, шударга, нөхөрсөг, тусч занг бадрааж, шинийг эрэлхийлэгч, өвөрмөц байдлыг нь дэмждэг. Нөгөө талаас тооцоотой, хэт биеэ даасан, маргаанч зан чанарыг хянахад тустай. Эдгээр зан чанарууд хэтэрвэл хөндий хүйтэн, бусдад итгэлгүй болох хандлагатай байдаг. Мөн шаргуу хөдөлмөрлөдөг болоход ач тустай. 

Матрын ордны ээлтэй чулуунууд


МАТАР (12/22-1/19): НИЛ ЭРДЭНЭ, ГАРТААМ, УСАН БОЛОР хослуулснаар Матрын ордны сэтгэл татам, тэнцвэртэй, зохион байгуулах ур чадварыг дэмждэг. Мөн амбицтай, тууштай, тэвчээртэй, хариуцлагатай, эмх цэгцтэй, зорилготой зан чанарыг бадраана. Мөн манлайлагч, хүчирхэг, урам зоригтой, шударга занд нь тустай. Нөгөө талаас Матрын ордны хэт биеэ даасан, бардам занг хянаж, хүйтэн хөндий, ганцаардмал болохоос нь сэргийлдэг. 

Нумын ордны ээлтэй чулуу


НУМ (11/22-12/21): НИЛ ЭРДЭНЭ, ЦИТРИН, УСАН БОЛОР хослол нь Нумын ордны уян хатан, эрч хүчтэй, урам зоригтой занг дэмжиж, үнэнч, сайхан сэтгэл, зорилготой, өөдрөг байдал, өгөөмөр, уран төсөөлөгч зан чанаруудыг бадраана. Нөгөө талаас Нумын ордны хэт биеэ даасан, эрх чөлөөтэй, эмзэг мэдрэмтгий зангуудыг хянахад тустай. Эдгээр занг хянаагүй тохиолдолд амалсандаа хүрч, хариуцлагатай, тууштай байж чадахгүйд хүрдэг талтай. 

Хилэнцийн ордны ээлтэй чулуунууд


ХИЛЭНЦ (10/23-11/21): НИЛ ЭРДЭНЭ, ДӨШ, УСАН БОЛОР нь Хилэнцийн ордны мэдрэмжтэй, авхаалжтай, нямбай занг дэмжиж, хөрвөх чадвар, эрч хүч, тэвчээр, уран төсөөлөл, хүсэл тэмүүллийг бадраана. Мөн зорилготой, тууштай, анхааралтай зан төлөвийг нь сайжруулна. Нөгөө талаас сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж, хартай, өмчлөгч, түрэмгий зангаа хянаж, хэт нууцлаг, зөрүүд болохоос сэргийлдэг.

Жинлүүрийн ордны ээлтэй чулуунууд


ЖИНЛҮҮР (9/23-10/22): ХАР ГАРТААМ, САРНАЙН БОЛОР, УСАН БОЛОР нь Жинлүүрийн ордны нээлтэй, эрч хүчтэй, ухаалагч зан төлөвийг бадраамж, урлагийн мэдрэмжтэй, өөдрөг, хөнгөлүүн занг бадраана. Тэд жинлүүрийн ордны ажил хэрэгч, тэнцвэртэй байдлыг дэмждэг. Жинлүүрийн ордныхон сайхан сэтгэлтэй, халамжтай, бусадтай таатай харилцаа холбоо үүсгэж чаддаг хэдий ч ганцаараа байж чаддаггүй талтай. Харин дээрх чулуунууд нь Жинлүүрийн бие даасан байдлыг сайжруулдаг. Мөн шийдвэртээ эргэлздэг, олон ааштай, зөрүүд, шүүжлэгч, биеэ тоосон, залхуурдаг занг хянахад тусална. 

Охины ордны ээлтэй чулуунууд


ОХИН (8/23-9/22): НИЛ ЭРДЭНЭ, ГАРТААМ, УСАН БОЛОР нь Охины ордны авхаалжтай, тогтвортой, уян хатан занг дэмжиж ухаалаг, шударга, эмх цэгцтэй зан идэвхжүүлдэг. Мөн өөртөө арчаатай зан чанарыг нь сайжруулдаг. Нөгөө талаас хэт нямбай, хашир, мэдрэмтгий занг хянаснаар шүүмжлэлд гомдомхой, хүйтэн хөндий болохоос сэргийлдэг. 

Арслангийн ордны ээлтэй чулуунууд



АРСЛАН (7/23-8/22): НИЛ ЭРДЭНЭ, ГАРТААМ, УСАН БОЛОР чулуу нь Арслангийн ордны хөгжилтэй, эрч хүчтэй, нямбай занг идэвхжүүлж бүтээлч, өглөгч, халамжтай, зорилготой занг дэмждэг. Нөгөө талаас Арслангийн ордны хүчирхэг, өөртөө итгэлтэй, сэтгэл татам зан чанаруудыг эзэрхэг, зөрүүд зан болж хувирахаас сэргийлнэ. 

Мэлхийн ордны ээлтэй чулуунууд


МЭЛХИЙ (6/21-7/22): САРНАЙН БОЛОР, ГАРТААМ, УСАН БОЛОР чулууны хослол нь Мэлхийн ордны сэтгэлийн хөдөлгөөнтэй, бусдыг өөртөө татдаг, нээлттэй чан чанарыг идэвхжүүлдэг. Эдгээр чулуу Мэлхийн ордны сайхан сэтгэл, үнэнч байдал, оюун ухаан, уран төсөөллийг бадраана. Нөгөө талаас эмзэг, нууцлаг талыг хянахад тустай. Энэ зан чанаруудыг хянаагүй тохиолдолд өөртөө итгэлгүй, өмчлөх, харамлах дуртай болох нь бий. Мөн дээрх ивээл чулуу нь Мэлхийн ордны ууртай цухалдуу занг багасгаж, өнгөрсөн, ирээдүйг бодон сэтгэлээ зовоохыг болиход нь тусална. 

2015/06/22

Ихрийн ордны ээлтэй чулуунууд


ИХЭР (5/20-6/21): БАРЫН НҮД, ГАРТААМ, УСАН БОЛОР чулуунууд нь Ихрийн ордны эрч хүчтэй, уян хатан, ухаалаг зан чанарыг дэмжиж, тусч, хүмүүнлэг талуудыг бадраана. Эдгээр чулуу нь Ихрийн ордны хоёрдмол, хэт итгэлтэй, эрх чөлөөтэй байдлыг хянахад тустай. Энэ зан чанарууд хэтэрсэн тохиолдолд Ихрийн ордныхон бухимдангуй, цухалдуу облж эхэлсэн ажлуудаа дуусгахгүйд хүрдэг талтай.  

Үхрийн ордны ээлтэй чулуунууд


ҮХЭР (4/20-5/20): САРНАЙН БОЛОР, БАРЫН НҮД, УСАН БОЛОР чулууг хослуулан ашигласнаар Үхрийн ордны туршлагатай, нээлттэй, нямбай зан чанар улам бадардаг. Халамжтай, тэвчээртэй, найдвартай, бүтээлч зан чанарыг мөн дэмжинэ. Эдгээр чулуунууд нь Үхэрийн ордны зөрүүд, шүүмжлэгч, өмчлөгч, өөрийнхөөрөө зүтгэдэг талуудыг хянахад тустай.

2015/06/16

Хонины ордны ээлтэй чулуунууд


ХОНЬ (3/21-4/19) НИЛ ЭРДЭНЭ, ДӨШ, УСАН БОЛОР хослуулан ашигласнаар Хонины ордны эрч хүчтэй, сэргэлэн цовоо, идэвхтэй зан чанар сэргэдэг. Эдгээр чулуунууд Хонины ордны өөдрөг зан, бүтээлч байдал, шинийг эрэлхийлэгч байдлыг дэмжиж зүрх сэтгэлийг нээгдүүлдэг. Нөгөө талаас Хонины ордны хэт бие даасан, тэвчээргүй занг тэнцвэржүүлдэг. Эдгээр зан нь хэтэрсэн тохиолдолд Хонины ордныхон маш тэвчээргүй, амиа хичээсэн, түрэмгий зантай болдог талтай. 

Амин эрчмийн эх булаг


Хүний бодох, суух, инээх, ярихаас өгсүүлээд бүхий л үйл хөдлөлд хэрэг болж ашиглагдаж буй ЭНЕРГИ /АМИН ЭРЧИМ/ нь спиритуализм, эзотерикийн хувьд тун чухал ойлголт юм. Энэтхэгчүүдийн ярьдаг PRANA, Хятадуудын QI /Чи энерги/, Vital force /Амин хүч/ гэдэг нь бүгд нэг ойлголт. Эдгээр нь угтаа амьдралыг тэтгэгч энерги буюу амин эрчим юм. Амин эрчмийн үндсэн 3 эх булаг байдаг нь Нарны амин эрчим, Агаар дахь амин эрчим болон Газрын амин эрчим билээ. 

2015/06/11

Биеийн өвдөлт сэтгэл санаатай хэрхэн холбогддог вэ?

Амьдрал заримдаа хүнд хэцүү санагдах үе бий. Энэ үед бидний сэтгэл санаа яг л галзуу хулганад суусан мэт тогтворгүй байдаг.  Эдгээр сэтгэлийн хөдөлгөөн эрүүл мэндийн асуудал үүсгэдэгийг та мэдэх үү? Гэмтэлээс үүдэлтэй сэтгэл гутралын чиглэлээр мэргэшсэн сэтгэл судлаач, доктор  Сюзан Бэбел Psychology Today хэмээх сайтад “Архагшсан өвчин нь  зөвхөн бие махбодийн гэмтлээр зогсохгүй стресс, сэтгэл санааны асуудалтай холбоотой байж болохыг судалгаанаас харж болно” гэж бичжээ. Их стресстддэг, сэтгэл зовомтгой хүмүүсийн булчин хатуурч чангаран шахагдаж  яваандаа сулран сульдаж чөлөөтэй хөдөлгөөн хийх чадваргүй болдог байна.

2015/06/10

МЭНГЭНИЙ НУУЦ


Хүний биеийн хаа сайгүй тавигдсан тэмдэглэгээ бол мэнгэ юм. Энэтхэг болон Хятадуудын хувьд мэнгийг Хувь тавилангийн тайлбар гэж ойлгож хүлээн авч ирсэн. Эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эхлэн гараг эрхэс өөрийн нөлөөгөө хүнд үзүүлж эхэлдэг. Зарим гариг хүчтэй, зарим нь сулаар нөлөөлдөг. Энэхүү гарагуудын нөлөөллийн үр дүнд хүний биеийн арьсан дээгүүр мэнгийг бий болдог гэж үздэг. Ордууд болон,  6 дахь бүл ордын эзэд, Сар, ангараг, санчир, тэнгэрийн ван зэрэг гараг эрхэс хүний мэнгийг бүтээлцдэг.