2015/03/18

Кристалыг програмчлах, цэвэрлэх, цэнэглэх аргууд


Кристалыг програмчилна гэдэг нь тухайн чулууг ашиглах зорилгоо шингээж өгнө гэсэн үг юм. Ингэснээр чулууг өөрийн зорилгын дагуу чиглүүлж, энергийг нь хүчирхэгжүүлэх боломжтой. Кристалыг програмчлах нь маш хялбар бөгөөд хүн бүхэн хийх боломжтой. 


1. Зорилгоо тодорхойлох: юуны өмнө чулууг ашиглах зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Зорилгоо маш нарийн болгох тусам сайн.
2. Зорилгоо төсөөлөх: зорилгоо тодорхойлсны дараа кристалыг гартаа атга. Тэгээд тухайн чулууг ашиглах зорилгоо дотроо төсөөлөн бодоорой.
3. Кристалыг програмчлах: өөрийн зорилгыг таны дотор орших маш тод, цагаан гэрэл болгон төсөөлөөрэй. Уг гэрлийн энерги таны зүрхний хэсгээс гарч, бүх биеийг тань хүрээлж байна гэж төсөөлнө. Энэхүү цагаан гэрэл таны гар луу урсан орж, улмаар чулуу руу шингэж байна гэж бодоорой. Үүний дүнд та өөрийн зорилгыг чулуундаа шингээж, өөрийгөө чулуутайгаа холбож өгч байгаа юм. 
4. Зорилгоо хэлэх: та кристалтайгаа бүрэн холбогдсон гэж үзсэний дараа “Би энэ кристалыг /зорилгоо хэлэх/ зорилгын дагуу ашиглах болно” гэж чангаар хэлээрэй.
5. Кристалыг ашиглах: кристалыг та өөрийн биед ойрхон, нүдэнд үзэгдэх газар байлгах буюу биедээ авч явж байгаарай. Кристал зүүлтнүүдийг бол байнга зүүхийг хичээгээрэй.
6. Дахин програмчлах: кристалыг дахин програмчлах буюу өөр зорилгоор ашиглаж болно. Энэ тохиолдолд зайлшгүй цэвэрлэх хэрэгтэй. 

КРИСТАЛЫГ ЦЭВЭРЛЭХ

Та кристалыг бясалгал, засал, эмчилгээнд ашигладаг бол тухай бүрд нь цэвэрлэж байх хэрэгтэй. Хээрв кристалыг зүгээр л зүүх буюу биедээ ойр байлгадаг бол цэвэрлэх шаардлагатай санагдсан үедээ цэвэрлэж болно. Та кристал, чулуунуудаа байнга авч явдаг бол 1-2 долоо хоног тутамд цэвэрлэж байгаарай. Ерөнхийдөө цэвэрлэгээ хийх давтамж ямар орчинд нөхцөлд, хэрхэн ашиглаж байгаагаас хамаарна. Хэрэв та чулууг биедээ байлгах үедээ хүчтэй сэтгэл хөдлөл, үйл явдалтай учирсан бол зайлшгүй цэвэрлэх хэрэгтэй. Мөн маш сөрөг орчин, нөхцөлд байсан бол сайн цэвэрлэх нь зүйтэй. Кристалыг цэвэрлэж, цэнэглэх олон төрлийн арга байдаг. 

1. Арц, хүжээр ариутгах: энэ бол хамгийн хялбар, хурдан, түгээмэл ашиглагддаг арга юм. Арц, хүж уугиулаад чулуугаа сайтар утахад л хангалттай. 
2. Халуун, хүйтэн усаар булхах: чулуунуудаа халуун, хүйтэн усанд тав, таван минутын туршид ээлжлэн дүрээрэй. Номин, ногоолин, содалит,  зэрэг чулууны өнгөн гадарга нь усанд амархан дэвтэж арилдаг тул болгоомжлох хэрэгтэй. Мөн дөш, магнетит гэх мэт төмрийн хольцтой чулууг усанд удаан байлгаж болохгүй.
3. Далайн давстай усанд байлгах: 1 аяга далайн давсыг 2 аяга голын устай холиод чулуунуудаа өдрийн туршид байлгаарай. Нартай өдөр бол 2 цагийн туршид наранд байлгаж хатааж болно.
4. Газарт булах: өөрийн гэрийн ойролцоо эсвэл байгаль, ариун лагшин газар чулуугаа булаад 24 цаг болгоход л хангалттай. Газардуулагч чулуунуудыг илүү удаан хугацаанд байлгаж болно. Энэ аргыг утаат болор, улаан хас болон хар гартаам гэх мэт газардуулга болон суурь чакраны засалд ашиглагддаг хар, бараан, улаан өнгөтэй чулуунуудад ашиглахад нэн тохиромжтой. 
5. Давс, бор будаанд хийх: кристалыг савтай давс буюу бор будаанд булж байлгана. Цэвэрлэж дууссаны дараа ашигласан давс, будаагаа хаяарай. Дахин ашиглаж болохгүй. Давс зарим кристалын гадаргыг гэмтээх талтай учир бор будаа ашигласан нь дээр байдаг. 



КРИСТАЛЫГ ЦЭНЭГЛЭХ

1. Нар, сарны гэрэл: уг аргаар кристалыг цэвэрлэж, цэнэглэх боломжтой. Нар сарны гэрэл тусах найдвартай газар олоо кристалаа 1-7 хоногийн туршид байлгаарай. Зарим кристалууд наранд өнгөө алддаг тул сарны гэрэлд байлгах хэрэгтэй байдаг. Жишээ нь нил эрдэнэ, селенит, кунзит, опал, акуамарин, цитрин, флюорит, кунзит, сарнайн болор, утаат болор, молор, оюу зэрэг юм. Таны чулуу наранд өнгөө алдах эсэх дээр эргэлзэж байвал зөвхөн сарны гэрэлд байлгасан нь дээр. 
2. Чулуугаар цэнэглэх: зарим чулуунууд бусад чулуунуудыг цэнэглэх хүчтэй байдаг. Цэнэглэх чулуугаа селенит, нил эрдэнийн ургацаг, усан болорын ургацаг, карнель зэрэг томоохон чулууны хажууд байлгахад л хангалттай. 24 цагийн туршид байлгах буюу эсвэл бүрэн энергитэй болсон нь мэдрэгдэх хүртэл байлгаарай. 
3. Цэнэглэгч тор: 4-8 ширхэг эсвэл үүнээс олон тооны кварц кристалууд усан болор, ягаан болор, нил эрдэнэ гэх мэт тунгалаг кварц кристалуудыг хошууг нь дотогш чиглэсэн байхаар тойруулж тавина. Цэнэглэх кристал буюу чулуугаа тойргийн төвд байрлуулаад 24 буюу түүнээс дээш цагаар байлгаарай. 
4. Ургамал ашиглах: кристалаа амьд, эрүүл ургамал, цэцгэн дотор 24-с дээш цагийн туршид байлгаарай. Ургамал, цэцэгний шороонд булж бас болно. Энэ нь кристалд өсөн төлжилтийн энерги олгодог юм. 
5. Дуу авиа: ертөнцийн бүх зүйл хэлбэлзэлд оршдог бөгөөд үүний тод жишээ бол дуу авиа юм. Кристалыг цэнэглэх замаар үндсэн хэлбэлзлийг нь сэргээхэд дуу авиа тустай. Түвдийн дуут аягыг ашиглаж болно. Дууг эгшиглүүлэх зуур кристалыг хажуудаа байлгаарай. Мөн дуу авиа үүсгэгч сэрээ ашиглаж болно. Эсвэл өөрийн дуртай дуу, бинаурал буюу хэлбэлзлийн давтамж бүхий чанга ая тавиад кристалыг хажууд нь байлгаарай. 
6. Рейки: та кристалууддаа Рейки энерги шингээж цэнэглэж болно. Гартаа атгаад энергиэ илгээхэд л хангалттай. 

Зарим кристалыг цэнэглэх шаардлагагүй байдаг. Эдгээр нь кианит, цитрин болон супер 7 кристал юм.

Кристалыг хэрхэн ашиглах талаар энд дарж уншаарайХэрэв та өөртөө болон бусдад бэлэглэх хамгийн сайн чанартай, байгалийн кристал авахыг хүсвэл Facebook-ийн Crystal Shop группт хандаарай. Онлайн дэлгүүр: Crystal Shop 

Мэдээллийн эх үүсвэр:
http://meanings.crystalsandjewelry.com/charge-crystals-and-stones/
http://www.crystalguidance.com/articles/cleansing.html