2015/03/18

Энергийн бүүст буюу кристалын тухай


Кристал буюу эрдэнийн чулууны атом, молекул маш өвөрмөц, тэгш хэмтэй, цэгцтэй бүтэцтэй байдаг. Кристал чулуу нь ертөнцийн энергийг өөртөө төвлөрүүлэн, өвөрмөц бүтцээрээ дамжуулан хэлбэлзлийг өөрчлөн, хүчирхэгжүүлдэг. Атлантидууд кристалаар хот босгож, гэрэл, энерги гаргаж авах зэргээр маш олон зүйлд ашигладаг байсан нь кристалын энерги төвлөрүүлэн, дамжуулах хүчин чадлыг бататгаж байгаа юм. Кристалыг ашиглан хүний биеийн чакрануудыг идэвхжүүлэх, эмчлэх, аура буюу энергийн бүрхүүлийг цэвэрлэн хүчирхэгжүүлэх боломжтой. Ягаан болор, селенит зэрэг кристалууд өндөр давтамжтай энерги ялгаруулж титэм чакра, билгийн мэлмийд нөлөөлдөг. Гарнат, турмалин гэх зэрэг чулуунууд бага давтамжтай энерги ялгаруулан суурь чакраг идэвхжүүлэн, балансжуулдаг байх жишээтэй. 


Ягаан болор нь титэм чакраны өнгөтэй адил ягаан өнгөтэй. Үүгээр зогсохгүй энергийн давтамж нь титэм чакра, билгийн мэлмийн энергийн давтамжтай ойролцоо буюу илүү өндөр байдаг. Титэм чакра, билгийн мэлмийн чакраг балансжуулан, хүчирхэгжүүлж, аураг цэвэрлэдэг. Нөгөө талаас хамгаалалт бий болгон, тайвшруулж, зүүдээ манах, уран бүтээлч, урам зоригтой болоход тустай. Хоол боловсруулалтыг сайжруулж, гормоныг тэнцвэржүүлдэг. Энергийн эмчилгээ хийхэд мөн чухал ач холбогдолтой. Ягаан болор бол сүнслэг хөгжлөө дээшлүүлэх хүсэлтэй хүмүүст заавал байх ёстой чулуунуудын нэг билээ. 


Кристал нь аура, чакранаас гадна Меркаба буюу гэрлэн биеийг идэвхжүүлэхэд тустай. Гэрлэн биеээ идэвхжүүлснээр та хүссэн газар луугаа аялаж, ертөнцийн хүлээснээс ангижрах боломжтой байдаг. Ухамсраа дээшлүүлэн, сүнслэг хөгжлийн өндөр түвшинд очиход гэрлэн бие идэвхждэг. Гэрлэн бие хүний энерги буюу чакра, ауратай чухал холбоотой. Гэрлэн биеэ идэвхжүүлэхийн тулд чакраны системийг балансжуулан, хүчирхэгжүүлэх, тэр дундаа билгийн мэлмий, титэм чакрануудыг хөгжүүлэн, бүрэн нээх хэрэгтэй. Үүний тулд бясалгал, рейки хийх нь тустай. Бясалгалын хүчийг идэвхжүүлэхийн тулд титэм чакра идэвхжүүлэх үндсэн чулуу болох ЯГААН БОЛОРООС 6 ширхэгийг тойруулан тавиад, 1-г гартаа атгах буюу толгойны орой дээрээ тавиад бясалгавал энерги илүү хүчтэй ирдэг.


Кристалыг төрөл бүрээр ашиглах боломжтой бөгөөд заримаас нь дурдвал: Бясалгал хийхдээ толгойны орой дээр тавих, гартаа атгах, тойруулаад тавих, унтахдаа дэр, орон дороо хийх, гэртээ байрлуулж энерги цэвэрлэх, энергийн тор үүсгэх, чакранууд дээр тавьж идэвхжүүлэх, эмчилгээ хийх, усанд хийж энергийг нь шингээж уух гэх мэт маш олон төрлөөр ашиглаж болно. Кристалыг програмчлах замаар хүссэн зүйлсээ биелүүлэх аргыг энд дарж уншаарай. Мөн 12 ордны ээлтэй чулуунуудын талаар энд дарж уншаарай.
Цэвэр байгалийн кристал чулуу, зүүлт авах хүсэлтэй хүмүүс Facebook-ийн Crystal Shop группт нэгдээрэй. Онлайн дэлгүүр: Crystal Shop