2015/01/03

Кристал хүүхдүүд


Кристал хүүхдүүд манай гариг дээр 1990-2010 оны хооронд хооронд олноороо төрөх болсон. 1990 оноос өмнө төрсөн цөөн тооны кристал хүүхдүүд бас байдаг. Кристал хүүхдүүдийн гол зорилго бол хүн төрөлхтнийг хөгжлийн дараагийн шатанд хүргэж, дотоод хүч чадлаа нээхэд туслахад оршино. Эдгээр хүүхдүүд нь энэхүү гариг дээр хайр энэрэл, энх тайвныг авчрах хүслийг зүрхэндээ тээдэг юм. Кристал хүүхдүүд далдыг харах, эмчлэх зэрэг ур чадвартай төрдөг. Ухамсарын түвшин маш өндөр бөгөөд хурдан хугацаанд дэвшиж дээд ухамсар буюу ертөнцийн ухамсрын түвшинд хүрдэг. Кристал хүүхдүүдийн аура нь тунгалаг буюу өнгөгүй байдаг. Энерги нь маш өндөр хэлбэлзлийн давтамжтай байдаг.


Кристал хүүхдүүдээс хамгийн түрүүнд анзаарагдах шинж тэмдэг бол энэрэнгүй, уучламтгай зан чанар юм. Тэд маш эмзэг, тусч, халамжтай. Гэсэн хэдий ч маш хүчирхэг. Эдгээр хүүхдүүдээс та юуг ч нуух боломжгүй. Тэд үнэнийг маш хурдан мэдэрдэг. Кристал хүүхдүүд таны юу бодож байгааг төдийгүй зүрх сэтгэлдээ ямар зүйл агуулж байгааг мэдэж чаддаг. Иймээс тэд дээд зэргийн эмзэг мэдрэмтгий. Үүнээс гадна тэд хүлээж авсан энергиэ буцааж ойлгох чадамжтай. Хэрэв та Кристал хүүхэдтэй бол түүнийг аль болох сайн энергитэй газар байлгах хэрэгтэй. Таны хүүхэд амгалан тайван орчинд өссөнөөр энергийн давтамжаа хурдан хугацаанд нэмэгдүүлэн, дэлхий дахинд амар амгаланг бүрдүүлэх боломжтой болно. Индиго хүүхэд гэмшиж харамсдаггүйтэй адил Кристал хүүхэд айдаст баригддаггүй. Хүн төрөлхтний дийлэнх хэсэг нь айдаст баригдсан байдаг. Хэрэв та ямар нэг байдлаар айдастай байдаг бол өндөр давтамжтай Кристал хүүхдүүдтэй уулзвал хүчтэй реакци үүсэх магадлалтай. Оддын хүүхдүүдийн талаар мэргэшсэн, алдарт зохиолч Дорийн Вирчү Кристал хүүхдүүдийн шинж тэмдгүүдийг дараах байдлаар буулгасан байдаг: 


  1. Гүн гүнзгий харц бүхий, их зүйл илэрхийлдэг, том нүдтэй. 
  2. Маш энэрэнгүй, өрөвч.
  3. Хэлд удаан ордог ч харилцаа холбоондоо телепать эсвэл өөрийн зохиосон үг, тэмдгүүдийг ашигладаг.
  4. Дуу хөгжимд дуртай, ярьж эхлэхээсээ өмнө дуулж эхэлсэн байх нь бий. 
  5. Амьтан, байгальтай маш гүн гүнзгий холбоотой байдаг.
  6. Чулуу, кристалд маш их сонирхолтой байх талтай. 
  7. Маш уран бүтээлч. 
  8. Дээд зэргийн мэдрэмтгий - empathic 
  9. Хүмүүсийг уучилж, өгөөмөр ханддаг.
  10. Эргэн тойронд байгаа хүн, амьтныг зурах дуртай. Анхаарлын төвд байхыг хүсдэг. 
  11. Аливаа зүйлийг тэнцвэржүүлж, балансыг нь олдог. Өндөр газар руу өгсөхөөс айдаггүй. 
  12. Өөрийн болон бусдын сахиусыг харах нь бий. 
  13. Дуу чимээ, анхаарал сарниулах зүйлс ихтэй, стресстэй орчинд дургүй.
  14. Чанга, хүчтэй дуу чимээнд дургүй. 
  15. Хэт тод, байгалийн бус гэрлэнд дургүй. 
  16. Ямар хоол, хэзээ идэхээ өөрсдөө мэдэх дуртай. 
  17. Хайр, энэрэл, эдгэрэлийн талаар ярих дуртай. 
  18. Бага наснаасаа бусдыг эмчлэх авьяастай байх нь бий. 
  19. Элсэн чихэр, кафейн, байгалийн бус, хэт боловсруулсан хоол, химийн бүтээгдэхүүнүүдэд сөрөг реакци өгдөг буюу харшилдаг. 
  20. Муудалцах, удаан хугацаанд маргалдах дургүй. 
  21. Телекинес буюу юмыг алсын зайнаас удирдах, бодлоороо хөдөлгөх чадамжтай.
  22. Орчноосоо хүлээн авч буй энерги, сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хүчтэй илэрхийлж гаргадаг. (ялангуяа сөрөг энергийг)
  23. ТВ үзэх, компьютер дээр суух гэх мэтээр цахилгаан хэрэгслүүдтэй хэт удаан харьцвал таагүй болох буюу трансад ордог. 
  24. 4, 5 нас хүртлээ аав, ээжээсээ салахгүй наалдах нь бий.
  25. Хүмүүсийг удаан ширтэж, ажиглах нь бий. Ингэснээрээ тухайн хүнийг өөрсдийн ой санамж, энергийн тусламжтайгаар унших боломжтой байдаг. 
  26. Өөрт ээлтэй нөхцлийг бүрдүүлж чадахгүй бол бусдыг ашиглах буюу уурлаж хилэгнэх нь бий.
  27. Хөөрөлд орохдоо хялбар байдаг тул бясалгал хийж буюу ганцаараа байж өөрийгөө цэнэглэх хэрэг гардаг.
  28. Айж, санаа зовох нь бага.
  29. Сүнслэг юм уу философийн сэдвүүдээр ярилцах дуртай. 
  30. Ямар нэг зүйл дээр төвлөрч харахгүй буюу хэн нэгэнтэй ярихгүй байх нь бий. Энэ нь далдыг харах, сонсох чадварых нь нэг илэрхийлэл юм.

Кристал хүүхдүүдийн нарийн ур чадвар, энд ирсэн зорилгыг нь ухаарч, дэмжих нь чухал. Тэднийг хэт шахаж, стресс ихтэй нөхцөл байдалд оруулж болохгүй. Индиго хүүхдүүдийн адилаар Кристал хүүхдүүд аав, ээжийнхээ энергийн түвшнийг дээшлүүлдэг. Мөн гэр бүлдээ хэрэгтэй энергитэй хүмүүсийг дуудан авчирдаг. Кристал хүүхдүүд бол хамгийн мэдрэмжтэй, халамжтай, бусадтай харилцаа холбоо үүсгэдэг хэсэг бүлэг хүүхдүүд юм. Тэд философи болон сүнслэг ур чадвар, авьяастай. Урьд өмнө нь дэлхийн энергийн давтамж эдгээр шинэ хүүхдүүдийг хүлээж авах чадамжгүй, сул байсан бол сүүлийн жилүүдэд энергийн түвшин дээшилж өндөр энергитэй хүүхдүүдийг хүлээн авах болоод байна. 


Индиго хүүхдүүд хуучин парадигм, хэв маягийг нураан ганхуулж, хувьсгал гарах нөхцлийг бүрдүүлсэн. Харин Кристал хүүхдүүд дэлхийг аюулгүй, тайван, амар амгалан болгохоор хүрэлцэн ирсээр байна. Тэд маш хүчирхэг боловч маш эмзэг гэдгээрээ онцлогтой. Кристалчууд аливаа зүйлсийг бодлоороо удирдахаас гадна цахилгаан долгионы өндөр мэдрэмжтэй. "Индиго хүүхдүүдээс ялгаатай нь Кристал хүүхдүүд маш мэдрэмжтэй бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлдээ тээсэн сөрөг зүйлсийг мэдэрч, нөлөөлөлд нь өртдөг. Зарим хүмүүс үүнийг сул дорой зан чанар гэж хүлээж авах нь бий. Гэвч Кристал хүүхдүүдийн энергийн давтамж таны бодож буйгаас хамаагүй илүү өндөр. Кристал хүүхдүүд бусад хүмүүстэй ойлголцож, өөрийгөө илэрхийлж чадахгүй байсан ч гэсэн өөрийгөө хэн болох, өөрийн жинхэнэ хүч чадлыг мэдэж байдаг." 

Кристал хүмүүс Солонгон хүүхэд төрүүлдэг талаар мэдэх үү? Энд дарж уншаарай. 
Та Индиго мөн эсэхээ энд дарж уншаарай.