2015/01/31

Чакра нээгдэж буйн 23 шинж тэмдэг


Таны ухамсар, энергийн давтамж дээшилснээр чакра буюу энергийн хүрднүүд идэвхжин, энергийн урсгалыг тэнцвэржүүлэх замаар бие, сэтгэл санаанд хуралдсан бүхэн зайлуулагддаг. Таны сүнсний хөгжлийн хурдац, сэтгэлзүйн эсэргүүцлээс хамаарч цэвэрлэгдэх процесс асар хүчтэй эсвэл зөөлөн явагдах нь бий. Аль ч тохиолдолд уг үйл явц таны хамгийн дээд хэрэгцээ шаардлагад нийцсэн байдаг. 

  1. Цаг хугацаа, орон зайн баримжаа алдагдах - 3 хэмжээст ертөнцийн материаллаг сэтгэлгээ тань өөрчлөгдсөнөөр биеийг мэдрэхээ болих буюу хаана байгаа, хэзээ болоод байгааг мэдрэхгүй болох нь бий. Эсвэл цаг хугацаа удаашрах буюу зогсох, юу ч хийж амжихгүй байтал цаг хугацаа дуусах гэж байгаа мэт санагдаж эхэлнэ. Дежа Ву тохиох талтай. Өндөр түвшний энергид дасан зохицосноор энэ шинж тэмдэг алга болно.                                                                                      
  2. Өвчин, зовиур - энергийн урсгал явагдсанаар өвдөлт бий болдог. Өндөр энерги таны хуримтлагдсан сөрөг энерги бүхий хэсгүүдэд очсоноор өвдөлт мэдрэгддэг. Жишээ нь толгой өвдөж, халуурч, нуруу, хүзүү хөших гэх мэт. Эдгээр шинж тэмдгүүд нь физик бие сөрөг энерги, хордлогыг гадагшлуулж буйг илтгэнэ. Тиймээс өөрийгөө үргэлжлүүлэн эмчилж, энергиэ нэмэгдүүлснээр шинж тэмдэг яваандаа үгүй болдог. 
  3. Зүүд, нойронд өөрчлөлт орох - зүүд гэдэг бол далд ухамсарт мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа юм. Чакра идэвхжиснээр зүүд илүү хурц тод, хэрцгий, завхай, гаж, утгагүй, аймшигтай, ер бусын болж ирдэг. Таны оюун санаа өнгөрсөн болон одоогийн амьдралын чухал үйл явдлууддыг бэлэг тэмдэг, симбол, дүрс, зүйрлэл болгон боловсруулж зүүдэлдэг юм. Зүүдийг тайлахаас илүүтэй энерги зүүдээр дамжуулагдсан гадагшилж, тэнцвэржиж буйг ойлгох нь чухал. Мөн нойрны хэмнэл алдагдаж, эрт сэрэх, эрт унтах, огт нойргүй болох гэх мэт шинж тэмдэг илрэх нь бий. 
  4. Хэт мэдрэг болох - Эдгэрэх үйл явц нь физик болон сэтгэцийн асар их энерги шаарддаг. Иймээс гадны орчны нөлөөлөлд амархан өртдөг болно. Гэнэтийн дуу чимээ, хөгжим, гудамжны чимээ, ТВ, хүмүүсийн яриа, хурц гэрэл, үнэр, хоол, төрөл бүрийн гадаргуу, биед хүрэх зэрэгт амархан цочиж, мэдрэмтгий болох нь бий. Хэт мэдрээд байвал дасгал хийх, алхах, хотоос гарах, гэртээ тайван байх, унтах, бясалгах гэх мэт тайвшруулах үйлдэл хий байгаарай. 
  5. Хоолны харшил - ухамсар дээшлэх тусам таны эд эс, биологийн хариу үйлдэл сэргэж хоолонд харшилж эхэлнэ. Та зарим нэг хоолыг түлхий идэх буюу, гэнэт ямар нэг зүйл идмээр санагдах буюу ямар ч дуршилгүй болж магад. Таны бие тэнцвэржиж байгаа тул ямар нэгэн байдлаар эсэргүүцэх хэрэггүй. Таны жин нэмэгдэж байвал энерги, сэтгэл санааны түвшинд ямар нэг зүйл байсаар байна гэсэн үг. Дасгал хийж, эрүүл хооллож, их ус уухын зэрэгцээ өөрийгөө тасралтгүй эмчилж, сөрөг энергийг гадагшлуулах хэрэгтэй. Үүнээс гадна энергийн давтамж муутай хоол хүнсийг мэдэрч эхэлнэ. Жишээ нь хоол идсэнээс 20 минут орчмын дараа бие нозоорч, гэдэс эвгүй болно. Нэмэлт бодис, олон төрлийн амтлагч, мах гэх мэт зүйлс биед таарахгүй болж та цаанаасаа байгалийн органик хүнс, ногоо, жимс идэх хүсэл төрж эхэлдэг. Хэдий чинээ органик хоол хэрэглэнэ төдий чинээ бие цэвэрлэгдэн эрүүл болно.                                                                                          
  6. Толгой өвдөх, толгой руу хатгах - толгой загатнаж, чимчигнэж, хүзүү, нуруугаар хорхой явж байгаа мэт мэдрэмж төрөх. Дээр дурдсан титэм чакра нээгдэх шинж тэмдэг. 
  7. Чих шуугих - энергийн давтамж дээшилснээр чих шуугих, чимээ сонсох, сүнслэг биетүүдийг сонсох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Сүнслэг биетүүдийг сонсох үед дууны далайц өндөр байх тусам өндөр давтамжтай биеттэй харьцаж байна гэж үзэх хэрэгтэй. Мөн хэлэхийг хүсч буй мессэжийг нь хүлээн авч талархал илэрхийлснээр чих шуугилт намдана. 3 дагч мэлмий нээгдэхтэй мөн холбоотой. 
  8. Харааны өөрчлөлт - нүдний буланд цацрах, гялтганах гэрэл, бараан сүүдэр зэрэг харагдах. Нүд хуурайшиж, хараа бүдгэрч, агаарт униар шиг энерги харах нь бий. Энерги, сүнслэг биет, аура зэргийг харах нь 3 дагч мэлмий нээгдэж буй шинж тэмдэг юм. 
  9. Зүрх орчмын өөрчлөлт - таны зүрх үе үе хүчтэй цохилох, буюу суларч, зүрх цээж хүндрэн, хатгалт үүсэх, халуу дүүгэн төөнөх гэх мэт сонин мэдрэмжүүд мэдэрнэ. Энэ нь зүрхний чазра нээгдэхтэй холбоотой.
  10. Биеийн өөрчлөлт - энд тэнд загатнах, юм гарах, нүүр улайх, арьс үсний өнгө, шинж чанар өөрчлөгдөх, үс нарийсах, унах, хумс хурдан ургах гэх мэт өөрчлөлтүүд гарах нь энергийн давтамж өөрчлөгдсөнтэй холбоотой. 
  11. Энергийн мэдрэмж - биеийн энэ тэд чичвэгнэх, судас хүчтэй цохилох, загатнах, зүүгээр хатгаж буй мэт мэдрэгдэх, тог цохих, булчин татах, бадайрах, загатнах зэрэг нь энергийн блок арилж, тухайн хэсгийн чакра идэвхжихтй холбоотой. 
  12. Сэтгэл санаа тогтворгүй болох - гэнэт санаа зовох, зарим нэг хүнтэй уулзах буюу орчинд орох үед эрч хүчгүй болох, айдас төрөх, галзуурч солиорох гэж буй мэт санагдах, гэнэтийн өөрчлөлт мэдрэх, удирдлагаа алдаж буй мэт санагдах зэрэг нь энерги балансжих үед илэрдэг шинж тэмдэг юм. Мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.                                                           
  13. Цахилгаан хэрэгслүүд - гар утас, цаг, ТВ, компьютер, гэрэл гэх мэт зүйлс гажуудах, унтрах, цахилгаан гүйсэн зүйлсээс тог цохих. Таны энерги нэмэгдэх үед аура чинь хүчтэй цахилгаан соронзон долгион ялгаруулдаг. Хэт их тог цохих буюу цахилгаан хэрэгсэл доголдоод байвал гар, хөлөө газарт наалдуулж өөрийгөө газардуулах хэрэгтэй.
  14. Хүүхэд, амьтан - сүнслэг болох тусам амьтад танд татагдаж эхэлнэ. Мөн бага хүүхдүүд тань луу ширтэж, хүрч ирэх нь бий. 5 хүртэлх насны хүүхэд мэдрэг байдаг тул таны аураг мэдрэн татагдах нь түгээмэл. Нөгөө талаас та өөрөө амьтан, хүүхдэд татагдаж ирнэ.
  15. Ганцаараа байх - та бусдаас холдож ганцаараа байхыг хүснэ. Гэр бүл, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс, тэр ч буй хэл хорвоо дэлхийгээс холдмоор санагдана. Дуртай байсан зүйлдээ сонирхолгүй болж ТВ, компьютерээс холдмоор санагдана. Ийм үед бясалгал хийвэл тун сайн. 
  16. Сөрөг зүйлийг тэсэхгүй болох - энэ бол давж гарахад хэцүү үе шат. Та сөрөг хүн, газар орчин, эд зүйлсийг анзаарч эхэлнэ. Энэ үед сөрөг зүйлсээс холдох хэрэгтэй. Гэвч гэр бүл, дотно харилцаа сөрөг бол маш хэцүү байх нь ойлгомжтой. Ямар ч нөхцөлд өөртөө хамгийн зөв хэрэгтэй гэсэн зүйлээ хийх хэрэгтэй.                          
  17. Эв дүй, баримжаагүй болох - хана, саадыг мөргөх, барьж байгаа зүйлээ алдаж унагаах нь түгээмэл болно. Бодит байдлаас тасарч эхэлнэ. Жишээ нь хэн нэгэн юм ярьж байх үед хүлээн авч, боловсруулж чадахгүй болох нь бий. Заримдаа үг яриа утга учиргүй болж, олон юм бодогдон, амархан сатаарна. Ой санамж муудан, зарим юмны нэрийг мартах, хэлэх гэж байсан үгээ мартах, толгой дүйрэх, дуугарч чадахгүй болох зэрэг үзэгдэл явагдана. 
  18. Далд  ур чадвар сайжрах - таны зөн билэг нээгдэж далдыг харах, мэдрэх, сонсох гэх мэт нууц чадвар илрэх нь бий. Энергийн давтамж нэмэгдэх тусам зөн билэг сайжирдэг. 
  19. Давхцал олшрох - аливаа асуудал хялбар шийдэгдэж, янз бүрийн давхцал таарна. 1111, 222, 333 гэх мэт тооны давхцал болон бэлгэ тэмдгүүд гарч ирнэ. Мөн санаанд оромгүй хүмүүстэй нөхөрлөж, урьд нь хэзээ ч хийхгүй байсан сонголтуудыг хийх зэргээр шинээр амьдарч эхэлдэг. 
  20. Бурхантай холбогдох - дээд зэргийн хайр мэдэрч, талархал төрж, амар амгалан, цэцэн цэлмэг болж, бүхнийг ойлгон, хайрлах, бүх зүйл нэгдмэл цогц болохыг ухаарч, байгал, хүн, амьтан, хорвоо ертөнц, сүнслэг биетүүд, бурхан гэх мэт бүх зүйлтэй холбогдсон мэт мэдрэмж төрнө. Энэ бол хамгийн дээд зэргийн шинж тэмдэг бөгөөд та өндөр дээд төрөлтнүүдтэй холбогдсоноо мэдэрч болно. Дэлхийг орхиж, гэртээ харих гүн гүнзгий хүсэл эрмэлзэл төрнө.                                                                      
  21. Сөрөг тохиолдлууд - хамгийн их айдаг зүйлстэйгээ нүүр тулгарах, таны тэжээдэг амьтан гэрээс зугатах буюу алга болох, ажлаас халагдах, дампуурах, машин эвдрэх, эхнэр, нөхрөөсөө салах, сайн найзаасаа салах, орон гэргүй болох, гэр бүлийн гишүүн нас барах, дээрэмдүүлэх, хүчиндүүлэх, хайртай хүн чинь эдгэрэшгүй өвчин тусах. Эдгээр зүйлс мэдээжийн хэрэг аймшигтай хэдий ч таны сүнсний хөгжилд тустай учраас болж буйг ойлгох хэрэгтэй. 
  22. Зан чанар, сонголтод өөрчлөлт орох - та амьдралын нэгэн хэвийн, уйтгартай зүйлсэд дургүй болж магадгүй. Жишээ нь хов жив, аахар шаахар яриа, жижиг сажиг муудалцаан гэх мэт. Мөн спорт, хийх дуртай зүйлс, урьд нь сонсдог байсан хөгжим, кино, арих, тамхи, мансууруулах бодис, эм, одоогийн ажил, мэргэжил, сонирхол, хобби, зуршил, дэмждэг нам, үндэсний болон соёлын онцлогийг тусгасан ёс заншил, стереотип буюу нийгмийн нэгэн хэвийн зан төлөв, хандлага, утга учиргүй сексийн харилцаа, гэр бүл, найз хамтрагч, танил гэх мэтээсээ холдох нь бий. Энэ нь таны энергийн түвшин эдгээр зүйлстэй нийцэхгүй болсон бөгөөд холдох цаг болсныг илэрхийлж байгаа юм. Та шал өөр хүн болсон бөгөөд амьдралаа өөрчлөх цаг иржээ.                                                                                                                          
  23. Эгог дарах - эмчлэгдэх үйл явцад таны энергийн орон зай, ухамсарт маш олон гайхамшигтай өөрчлөлтүүд явагддаг. Эдгээрийн нэг нь эгогоос хагацах буюу хүлээсийг тавих юм. Эго бол өөрийн гэсэн "би"-г бий болгож зан төлөв, хариу үйлдэл үзүүлэх механизм, өөрийн талаарх ойлголтыг бүрдүүлдэг. Эго нь дээд үнэн, ертөнцийн мөн чанарыг төдийлөн ухаардаггүй. Эго өөрчлөлтийг хүлээж авдаггүй бөгөөд айдас, эргэлзээ, санаа зоволт үүсгэдэг. Иймээс ухамсар, энерги дээшлэх үед эго таныг эргэлзүүлж, өөрчлөлтийг зогсоохыг оролддог. Ийм зүйл болох үед гүнзгий амьсгаа авч, амарч тайвшир. Та эгоны хуурамч тодорхойлолт, зан чанар, хариу үйлдлийн механизмыг өөрөөсөө явуулах хэрэгтэй. Ингэснээр таны хүлэгдээд буй хүн, нөхцөл байдал, эд зүйлс аажмаар холдоно. Та магадгүй сэтгэлээр гутарч, амьдралд итгэл алдарч магадгүй. Үүр цайхын өмнө түнэр харанхуй болдгийг санаарай. Тэвчээртэй байж, бүгдийг туулан гарсны дараа та өөртөө баярлаад ханахгүй. 
http://www.psychickelli.com/blog/2014/01/05/Ascension-Signs-and-Symptoms-of-the-Spiritual-Awakening-and-Expanded-Consciousness.aspx
http://www.spiritportal.org/signs.html