2014/12/13

Та оддын хүүхэд үү?


Та од, гариг эрхэс, сансар ертөнцийг шимтэн судалдаг уу? Зөн совинтой зүүд зүүдэлж, ирээдүйг харж байсан уу? Эртний тэмдэг, тэмдэглэгээ таны анхаарлыг татдаг уу? Тэгвэл дор байгаа асуултуудад хариулаад үзээрэй. Оддын хүүхэд байх ч юм бил үү :)

Оддын хүүхдүүд бол сүнслэг мөн чанараа таньсан буюу эсвэл эртнээс уламжлагдан ирсэн генийн кодыг агуулдаг хэсэг бүлэг хүмүүс юм. Эдгээр хүмүүс бусдын нэгэн адил эгэл жирийн амьдралтай хүмүүс хэдий ч аливаа зүйлсийн сүнслэг мөн чанарыг илүү таньж мэддэг. Хүн төрөлхтөн төрөл бүрийн арьс өнгө, үндэстэн, ястантай байдгийн адилаар оддын хүүхдүүд ч мөн дотроо төрөл бүрийн гарал угсаатай. Зарим өндөр дээд ертөнцөөс ирсэн байхад, зарим нь сүнслэг ертөнцөөс, үлдсэн хэсэг нь reptilian буюу хүйтэн цуст харь гаригийнхнаас гаралтай байдаг. Хүйтэн цустнуудыг голдуу харь гаригийнхан тусгай технологи, туршилтын арга замаар бүтээсэн гэж үздэг. Дээд ертөнцөөс ирсэн оддын хүүхдүүд дараах шинж чанаруудыг өөртөө агуулдаг.  

1) Байгалийн бус гэрэлтүүлэгт дургүй байдаг хэдий ч нарны гэрэлд амар тайван болдог. 

2) Хүйтэн цуст, газар уснаа явагч могой, мэлхий гэх мэтэд маш дургүй. Гэсэн хэдий ч хүйтэн цуст оддын хүүхдүүд дээд ертөнцөөс ирсэн оддын хүүхдүүдэд маш их татагддаг. 

3)  Хэт халуун, хүйтнийг тэсвэрлэж чаддаггүй. 

4) Өвдөлтийг маш хүчтэй хүлээж авдаг. 

5) Ихэнх хүмүүсээс маш өөр гэдгээ мэдрэх. 


6) 5-9 насандаа харь гариг, үл үзэгдэх нисдэг биет, од гаригтай холбоотой маш хүчтэй ой санамж төрдөг. Мөн дэлхийн хүмүүс, амьтадтай холбоотой зөгнөлүүдийг хардаг. 

7) Од болон гариг ертөнцийн шимтэн сонирхдог. 

8) Өөртэй нь зохицож таарддаг "төсөөллийн" найз нөхөртэй байх. Том болсон хойно нь энэ нь үргэлжлэх нь бий. 

9) Ногоон, хөх цэнхэр, чернилийн ягаан өнгө тэр дундаа тод, зөөлөн өнгөнүүд болох тэнгэрийн хөх, нил ягаан цэцэгний өнгөнд дуртай байх. 

10) Хүний сонсож чадахгүй түвшинд хүртэл нарийн сонсох. 

11) Хэт чанга буюу нэгэн хэвийн дуу чимээг хүчтэй мэдэрнэ. 

12) "Жирийн" хүмүүсээс зайгаа барих, ганцаараа байх. Сүнслэг ертөнцийн ижил сонирхолтой хүмүүстэй нэгдэх сонирхолтой байх. 

13) Бусдаар заалгаагүй ч "юу зөв, буруу болохыг" дотроосоо мэддэг. Бага байхдаа үүнийг илэрхийлж чадахгүйн улмаас бухимдах, өөрийгөө буруугаар илэрхийлэх. 

14) Багадаа хөдөлгөөнтэй хүүхэд байх. 

15) Архи, эм, тамхи зэрэгт хэт мэдрэмтгий буюу эсвэл нөлөөлөгдөхгүй байх. 

16) Харь гариг луу аялах, тэнд амьдрах гэх мэт төсөөллийн ертөнцийг өөртөө бий болгох. 


17) Нисэж байна гэж зүүдлэх, астрал аялал хийх 

18) Зөнтэй зүүд зүүдлэх, зөн совинтой байх 

19) Бусдын мэдрэмжийг мэдрэх 

20) Бусдыг эмчилж, эдгээх хүсэл 

21) Дэлхий дээр байгаа асуудлыг шийдвэрлэх, дэлхийг өөрчлөх хүсэл 

22) Бурханы талаар заалгаагүй хэдий ч төстэй зүйл байдаг гэдгийг мэдрэх 

23) Бүх шашин аль нэг талаараа дутагдалтай болохыг мэдрэх 

24) Шашнаар олж авах боломжгүй сүнслэг сургаал, мэдрэмжийг олж авахыг эрмэлзэх 

25) Цаг хугацаа удаашрах, хурдсах, эсвэл ор тас алга болох зэргийг мэдрэх 

26) Нэг газар байж байгаад хормын зуур өөр газар очсоноо мэдрэх (teleportation)

27) Нэг газар байсан хэдий ч тэнд байсан хүмүүс чамайг байгаагүй гэж хэлэх (invisibility)

28) Амьтадтай гүн гүнзгий харилцаа холбоотой байх

29) Амьтадтай бодлоороо харилцах 

30) Бүргэд, тас гэх мэт анч шувуудад татагдах 

31) Муурнууд чиний найз мэт санагдах 

32) Баавгай, чоно, одос үхэр гэх мэт хүчирхэг амьтдад татагдах 

33) Хөдөө, байгалд амьдрахыг хүсэх 

34) Ертөнцөд ямар нэг болохгүй зүйл байгааг дотроосоо мэдрэх 

35) Чи бодож байгаагаасаа илүү хүчтэй гэдгийг дотроосоо мэдэрч, үүний учрыг олохыг эрмэлзэх 

36) Хүчирхийлэл, тэмцэл, дайныг маш хүчтэй эсэргүүцэх, дургүйцэх 

37) Нэг хүнтэй насан туршдаа хамт амьдрах хүсэл эрмэлзлэл бүр бага наснаас төрөх 

38) 10 нас хүрэхээс өмнө хайр, романтик мэдрэмжийг мэдрэх 

39) Дунджаас дээш IQ-тэй байх

40) Эрэгтэй эсвэл эмэгтэйчүүд давамгайлсан шашнаас татгалзах 

41) Цахилгаан, үер, шуурга гэх мэт байгалийн хүчтэй үзэгдлүүдэд татагдах 


42) Эртний тэмдгүүдэд сонирхолтой байх 

43) Хурдан, гүн гүнзгий ойлголттойгоор уншиж чаддаг, мэдлэгийг дундаж хүмүүстэй харьцуулахад илүү хурдан хугацаанд эзэмшдэг 

44) Эртний тэмдгүүдийг сонирхох

45) Архелоги, одон орон судлал, квантын физик гэх мэт шинжлэх ухааны талбаруудад татагдах 

46) Нэгэн хэвийн, уйтгартай ажлуудаас татгалзах. Бусдын удирдлага, мэдэлд ажиллах дургүй хэдий ч ямар нэг зүйлийг хийж бүтээх дуртай. 

47) Секс болон арьс өнгөтэй холбоотой онигоо, хараалын үг хэллэгт дургүй

48) Ойрын хугацаанд дэлхий дээр агуу өөрчлөлт болно гэдгийг мэдрэх

49) Биелүүлэх ёстой чухал зорилготой гэдгээ мэдрэх, үүний үр дүнд Дэлхийд болон өөртөө асар чухал өөрчлөлт бий болно гэдгийг таамаглах. 

Хэрэв та дээрх шинж тэмдгүүдийн 35-с дээшид нь тийм гэж хариулсан бол оддын хүүхэд байх өндөр магадлалтай. Мөн тодоор бичсэн зүйлс хамгийн чухал шинж тэмдгүүд болохыг анхаараарай.