2014/11/29

Та ИНДИГО мөн үү?


Third eye, Ajna Chakra

Юуны өмнө ИНДИГО гэдэг нь 6 дахь чакра буюу духны голд байрлах боргоцой булчирхай хавьд орших чакраны өнгө юм. Индиго гэдэг нь энэ чакра нь илүү идэвхжсэн хүний шинж чанарыг тодорхойлдог үг болно. Гэхдээ энэ нь аураны өнгө биш бөгөөд хүний аура нөхцөл байдлаасаа шалтгаалаад өнгө нь хувирдаг ба олон давхарга, хэв маягтай байдаг төдийгүй тусгай төхөөрөмжөөр бүрэн харж тодорхойлох боломжгүй зүйл байдаг талаар олон эх үүсвэрт дурдсан байдаг. 

2014/11/27

Зүүдний тайлал 3


21.  Рамада Нэвэрэндс НҮЦГЭН
Нөгөө л нэг хачирхалтай сонин зүүд? Ямар нэгэн юм илэрхийлээд байх шиг өнөөдөр нөв нүцгэн мэдрэмж мэдрээд хувцастайгаа айлд байна хулгайч шиг айгаад сууж байх юм? 

Khandaa Infinity нүцгэн байнаа гэдэг чинь нэг юм бусдаас нуугаад байна гэсэн үг л дээ, буруу хэрэг хийгээд гэмшээд байхаар тиймэрхүү зүүд зүүдэлдийн шд

2014/11/22

Сүнс сэрж, ухамсар дээшлэх 10 гол шинж тэмдэг


Дэлхий алтан эрин болон зурхайн тооллоор Хумхын ордонд шилжин орсноор цоо шинэ цикль эхлээд байна. Урьд өмнө нь сүнслэг ертөнцийг төдийлөн сонирхдоггүй байсан олон хүн энэ зүйлд анхаарлаа хандуулдаг боллоо. Наад зах нь Улаанбаатарт маш олон йогын төвүүд нээгдэж, энергийн талаар ярих хүний тоо ч олширсоор байна. Сүнслэг буюу spirituality гэдэг ойлголт маань бид хаанаас ирсэн, үхсэний дараа юу болох вэ, энэ амьдралын зорилго юу юм бэ гэх мэт энгийн асуултуудаас үүдэлтэй байдаг. Энэ асуултуудыг асуугаад, хариултыг нь хайж эхэлсэн, сүнслэгийн талаар ойлголтуудыг сонирхож эхэлсэн бол таны сүнс сэрж байгаа хэрэг юм. Ингээд сүнс сэрж, ухамсар дээшлэх үед хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмдгүүдийг та бүхэнд хүргэе.

2014/11/16

Зүүдний тайлал 2


11.  Alison Glamorouz САМ, ҮСЭЭ САМНАХ

Usee samnaj bna gj zuudelvel yahu
Khandaa Infinity бодол сэтгэлээ цэгцлэх хэрэгтэй байгааг эсвэл нөхцөл байдал, харилцаанд чинь ямар нэг тодорхойгүй зүйл байгааг чи мэдрээд шийдлийг нь эрэлхийлээд байгаа байж болох юм, нөгөө талаас юмыг мөн чанараас илүү гадаад төрхөөр нь үнэлэх дотоод хандлагыг илэрхийлж байж болно. 

2014/11/15

Авшиг авсны дараа юу болсон бэ?


Юуны өмнө авшиг гэдэг нь багшаас сахил хүртэх ёслол бөгөөд авшиг хүртсэнээр өмнөх бүх үйлийн үрээс салж нэг ёсондоо дахин төрж сүнслэг (spiritual) амьдрал рүү нэвтрэх боломж бүрддэг юм. Авшгийг Англиар INITIATION гэдэг бөгөөд ЭЛСҮҮЛЭХ гэсэн утгатай. Авшиг авч байгаа хүний талаас нь авч үзэхэд INITIATION гэдэг үг нь нэвтрэх буюу элсэн орох гэсэн утгыг давхар илэрхийлж байх жишээтэй. 

2014/11/11

Хэрхэн заяагаар учрах вэ?


Хүнд цорын ганц заяаны хань байдаггүй. Үнэндээ бол бидний амьдралд болон цааш цаашдын амьдралд олон заяаны учралууд байдаг. Зарим нь бидэнтэй хэсэг хугацаанд таараад өнгөрдөг байхад зарим нь амьдралын туршид бидэнтэй хамт байх нь бий. Тэдэнтэй үүсгэсэн зарим харилцаа нь гүн гүнзгий, утга учиртай мэт байхад зарим нь энгийн, ач холбогдолгүй мэт санагддаг. Гэвч хүн бүхэн ач холбогдолтой, үнэ цэнэтэй байдаг.

Заяаны Учралуудын Төрлүүд