2013/06/07

Таны сүнс хөгшин сүнс үү?


Та энэхүү асуултанд хэрхэн хариулах вэ? Хөгшин гэдэг үг бол цаг хугацааны хувьд харьцангүй юм. Учир нь гэвэл цаг хугацаа бол шулуун харин бидний сүнс бол мөнх чанартай байдаг. 10000 жил нүд ирмэхийн зуурын төдий хугацаа ч байж болох юм. Бид хүн болж төрөхөөсөө өмнө маш олон удаа амьтан, ургамал, ямар нэгэн зүйл болж мэндэлсэн байдаг. Тэгэхээр сүнсний нас гэж байдаг. Тэр дундаа хөгшин сүнснүүд дараах онцлогуудтай. 

1. Та маш олон амьдралын тухай гүн гүнзгий туршлага хуримтлуулсан байдаг.
Зарим хүмүүсийн хувьд балчир хүүхдийн сүнс эцэг эхийнхээ сүнснээс илүү хөгшин гэдгийг ойлгоход бэрх байдаг. Ийм зүйлийг ойлгоход бэрх хүмүүсийн сүнс таныхаас ч илүү балчир байж болох юм. Та энэ 3 хэмжээст ертөнцөд яагаад дахин төрсөн гэдгээ ухаарч эхлэх үед энэ нь олон ангит кинотой их төстэй санагдана. Нэг л удаа та цаг хугацаа, сансан огторгүй, матер бол 3 хэмжээсийн бүтээл гэдгийг ухаарч чадвал цаг хугацааны онол ямар ч хэрэггүй болох юм. 

2. Та төрөлхийн ур чадвар, эсвэл тэдгээрийн талаар үнэмлэхүй хүсэл сонирхолтой байдаг.
Зарим хүмүүс төрөлхийн чадвартай төрдөг. Бид эдгээр чадваруудыг урд насандаа эзэмшсэн байдаг. Хөгшин сүнснүүд шинэ зүйлсийг хурдан сурах буюу өмнөх төрөлдөө сурсан зүйлсээ хурдан сэргээж чаддаг. Тэд нэг ёсондоо чадварлаг, хурдан суралцдаг. Таньд ямар нэгэн онцгой чадвар байхгүй бол гэвч тэдгээрийн талаар их хүсэл сонирхолтой бол таны сүнс онцгой чадвараа эргэн санахаар, эргэн олж авахаар мэрийж буйн дохио юм. 

Хүн бол цэвэр ухамсрын нэг хэсэг. Гэвч олон хүмүүс үүнийг ойлгохын тулд маш их цагийг зарцуулдаг. Таны сүнс цэвэр ухамсар, хайр юм. Нөгөө талаас энэхүү 3 хэмжээст гариг дээр бид биенийхээ ухамсар, сүнслэг хөгжилд хувь нэмэр оруулж, тусалж байх зорилготой гэдгийг ухаарах явдал юм. 

4. Уучлал бол таны хамгийн төгс чанар болж хувирдаг. 
Өөрийгөө уучлах, бусдыг уучлах нь биднийг бусадтай холбосон үйл үрийн холбооноос чөлөөлдөг. 

5. Та Эгог даван гарах боломжтой. 
Эгог 100% даван гарах нь хэн бүхний хувьд туйлын хүнд. Эго бол нэгдмэл ухамсарын эсрэг хамгийн том тоглогч. Та өөрийнхөө амьдралаа эргээд харахдаа өөрийнхөө эгог хэрхэн бий болгож, түүгээрээ бусдад яаж нөлөөлж, эго болон хувирч байгаагаа харж болно. 

6. Та материализмийг даван гарах боломжтой. 
Мөнгө болон материализм бол 3 хэмжээст ертөнцийн бүтээл бөгөөд материализмийн эрхшээлд орох маш амархан. Хөгшин сүнснүүд нэг талдаа мөнгө оршин байдаггүй гэдгийг хялбархан ойлгодог бөгөөд бид үнэхээр сүнслэг гэдгийг бүрэн ухамсарлаж байдаг. Тэд зөвхөн мөнгийг бусдад туслах хэрэгсэл болгон ашигладаг. 

Эх сурвалж In5d
Орчуулсан: Altan Oogii