2013/11/01

ҮМНБ ТАНЫ ТОЛГОЙ ДЭЭГҮҮР ОНГОЦ НИСЧ БАЙГАА ЮМ ШИГ Л НИСДЭГ!!!





КАНАДЫН САЙД ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ 8 ОРНУУДЫН ДУНДААС БИДНИЙ ДУНД АМЬДАРЧ БУЙ 4 ТӨРЛИЙН ХАРЬ ГАРИГИЙХНЫ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН АНХНЫ ӨНДӨР ТУШААЛТАН ЮМ. 

ВИДЕОГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ: https://www.youtube.com/watch?v=LcbCafpvIT0

Канадын Батлан Хамгаалах Яамны сайд Паул Хэллер дараах зүйлсийг мэдэгдлээ:

- Дэлхий дээр ирж байсан буюу одоо ч ирсээр байгаа харь гаригийнхан: Зэта Ритикули (Zeta Reticuli), Плэйдиан (Pleiadians), Орион (Orions)

2013/06/07

Таны сүнс хөгшин сүнс үү?


Та энэхүү асуултанд хэрхэн хариулах вэ? Хөгшин гэдэг үг бол цаг хугацааны хувьд харьцангүй юм. Учир нь гэвэл цаг хугацаа бол шулуун харин бидний сүнс бол мөнх чанартай байдаг. 10000 жил нүд ирмэхийн зуурын төдий хугацаа ч байж болох юм. Бид хүн болж төрөхөөсөө өмнө маш олон удаа амьтан, ургамал, ямар нэгэн зүйл болж мэндэлсэн байдаг. Тэгэхээр сүнсний нас гэж байдаг. Тэр дундаа хөгшин сүнснүүд дараах онцлогуудтай. 

1. Та маш олон амьдралын тухай гүн гүнзгий туршлага хуримтлуулсан байдаг.
Зарим хүмүүсийн хувьд балчир хүүхдийн сүнс эцэг эхийнхээ сүнснээс илүү хөгшин гэдгийг ойлгоход бэрх байдаг. Ийм зүйлийг ойлгоход бэрх хүмүүсийн сүнс таныхаас ч илүү балчир байж болох юм. Та энэ 3 хэмжээст ертөнцөд яагаад дахин төрсөн гэдгээ ухаарч эхлэх үед энэ нь олон ангит кинотой их төстэй санагдана. Нэг л удаа та цаг хугацаа, сансан огторгүй, матер бол 3 хэмжээсийн бүтээл гэдгийг ухаарч чадвал цаг хугацааны онол ямар ч хэрэггүй болох юм. 

2013/06/05

Сүнсний нас



Бид төрөл авч дахин төрөх бүрдээ сурч, амалсан амлалтаа биелүүлэх замаар хөгжлийн үе шатуудыг туулдаг бөгөөд үүнийг Сүнсний Нас гэж нэрлэдэг. Сүнсний нас гэдэг нь хэдэн амьдрал дамжсанаар бус харин ямар нэг гариг дээр төрөөд, хэр их зүйл сурч, өсч хөгжсөнийг илэрхийлнэ. Ямар ч хүн хэн нэгнээс илүү буюу дутуу байдаг бус. Харин тасралтгүй үргэлжлэх хөгжлийн үе шатны аль нэг хэсэгт явж байдаг юм. Физик ертөнцөд төрснөөр давж туулах таван насжилтын үе шат байдаг. Үе шат бүр бидний сүнсний хөгжлийг илэрхийлдэг.

2013/06/03

Зүүдний тайлал 1






1.     Or Black ДАВТАГДДАГ ЗҮҮД, ЗУГАТАХ, НИСЭХ, АЛЛАГА

Нэг хүн намайг алах гэж салахгүй мөшгөөд би зугтаагаад зугтаахдаа маш өндөрт нисэж байна гэж зүүдэлсэн. Удахгүй өндрөөс бага багаар унаж байна гэж зүүдэллээ. Ямар учиртай юм бэ? Ер нь энэ зүүдийг маш олон жил зүүдэлж байна. Олон жил нэг зүүдийг байнга давтан зүүдлэхээр яадаг юм бэ?

Khandaa Infinity Юманд хөөгдөнө гэдэг бол айдас, ямар нэг давшгүй мэт санагдах асуудал байна гэсэн үг. Алах гээд байна гэдэг нь чиний дотор ямар нэг салахыг хүсч буй сэтгэл хөдлөл, зан чанар, зуршил байна гэсэн үг. Нөгөө талаас бодит амьдрал дээр ачаалал, онцгүй нөхцөл байдал үүсээд буйг харуулж байна. Хэт өндөрт нисч байна гэдэг нь нөхцөл байдалтай тулахгүй, шийдвэрлэхүй байгааг илэрхийлнэ. Тэгээд бага багаар унадаг нь нөгөө байдалтайгаа буцаад учирж байгаа хэрэг. Дүгнэвэл чамд ямар нэг шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бөгөөд чи энэ асуудалтай нүүр тулахаас зайлсхийж байна. Гэтэл далд ухамсар чинь зүүдэнд нөгөө асуудлыг чинь байнга байсаар байна гэдгийг сануулаад байна. Шийдвэрлэхгүй бол дахин дахин зүүдлээл байна гэсэн үг. Би бүр бараг 4, 5 жил нэг төрлийн зүүд зүүдэлж байлаа. Тэгээд цөхрөөд шийдэхийг оролдож, мөн ч их юм болсондоо. Одоо гайгүй л байна.

2013/06/01

Шамбалын Орны Гүнжтэй Хийсэн Ярилцлага

Жоанна Черригийн Шарула Дакстай хийсэн ярилцлага
Шарула Дакс - Телосын Гүнж
Гүнж Шарула Даксыг би олон жилийн туршид мэддэг байсаар ирсэн. Түүний илэрхийлдэг санаанууд гайхамшигтай бөгөөд энгийн. Тэрээр Шаста  уулны дор байрлах Лемурын хот Телосоос ирсэн. Тэрээр газрын гадарга дээр гарч ирж, өөрсдийн соёлоо хүн төрөлхтөнтэй хуваалцаснаар газар доорх болон газрын гадарга дээрх соёл иргэншил нэгдэхэд нөлөөлөх төдийгүй, аль аль талдаа үр ашигтай болох юм.

2013/05/18

ЭРВЭЭХИЙ БОЛЖ ЗҮҮДЭЛСЭН НЬ



Даогийн алдарт багш Чунг Ци өөрийн найзтайгаа дараах яриаг өрнүүлсэн ажээ.

“Би нар гудайх үеэр салхилахаар гарсан юм. Модны дор, очих дуртай газраа очлоо.  Тэнд суугаад амьдралын тухай бодож байлаа. Гадаа маш дулаахан, сайхан байсан тул дорхноо тайвширч, дуг хийн, зүүдэндээ автчихав. Би зүүдэндээ тал дээгүүр нисч байлаа. Эргэж хартал далавчтай болсон байв. Гоёмсог, том далавч минь хурдтай дэвж байх юм. Би эрвээхий болон хувирчихжээ! Ийм дураараа сайхан болж, хүссэнээрээ хаа сайгүй хөнгөхөн нисэх нь үнэхээр эрх чөлөөтэй, баяр баясгалантай санагдаж байлаа. Энэ зүүдэн дэх бүх зүйл тэр чигээрээ бодит юм шиг л санагдана. Тун удалгүй өөрийгөө хүн гэдгийг мартаж орхив. Би зүгээр л эрвээхий бөгөөд өөр юу ч биш байсан юм.”

2013/01/23

Би нисч байна гэж зүүдэллээ


Нисч буй зүүднүүд сэрүүн зүүдний төрөлд багтдаг. Сэрүүн зүүд гэдэг нь зүүдэлж байгаагаа мэднэ гэсэн үг.
Та амар хялбар нисч, эргэн тойрноо бахдан харж байвал нөхцөл байдал таны гарт байна гэсэн үг. Ямар нэг асуудлыг шийджээ гэж ойлгож болно. Мөн аливаа зүйлсийн талаар өөр, шинэ ойлголттой болж байна гэсэн үг. Нисч байгаа болон өөрийн нислэгээ удирдаж чадаж байгаа нь хүч чадварын илэрхийлэл билээ.