2012/12/01

Эссассани дээрх амьдрал

Башартай хийсэн ярилцлага - 1987 оны 11 сар:
Та нар бидний соёл иргэншлийг олон мянган жил судалсаар ирсэн гэдэг үнэн үү? Манай нийгэм тийм олон жил судлаагүй ч гаригуудын нэгдэл бол олон мянган жилийн туршид судалсаар ирсэн нь үнэн.
Та нар бид нар шиг цаг хугацааг шугаман дарааллаар мэдэрдэг үү?
Зарим талаар, гэхдээ яг ч тийм биш. Жишээ нь бид нар та нартай холбогдож буйгаас харахад бид цаг хугацааг арай өөрөөр мэдэрдэг болох нь харагдаж байна. Ерөнхийдөө бид бол та нарын ирээдүй гэж хэлж болно. Ингэхлээр бид өнгөрсөн цаг луу ирж та нартай харьцаж байгаа юм. Бид тодорхой хэмжээнд материаллаг биетэй тул цаг хугацааг тодорхой хэмжээгээр шугаман дарааллаар мэдэрдэг. Одоогийн байдлаар манай соёл иргэншил материаллаг байдлаас материаллаг бус ертөнцөд шилжиж байгаа тул цаг хугацаа бидний хувьд илүү уян хатан болсон байгаа.
ФИЗИК ОНЦЛОГ: Та нар өөрсдийн амьдардаг гаригаа дүрслээч. Хэр том бэ, нарнаасаа ямар зайд байдаг, өдөр, жилийн хугацаа болон материаллаг ертөнц, амьдралынхаа талаар сонирхуулаач.
Биеийн хувьд бид та нартай төстэй боловч тодорхой хэмжээгээр ялгаатай. Та нарын хэмжээгээр бол бид 150 см орчим өндөртэй, цагаан/цайвар-саарал арьстай, өргөн том нүдтэй. Бидний хүүхэн хараа нүдний дийлэнх хэсгийг эзэлдэг тул бидний нүд тэр чигээрээ хар юм шиг харагддаг. Гэвч ихэнх сассаничуудын нүд сааралдуу өнгөтэй байдаг. Эрэгтэйчүүд бүгд үсгүй, эмэгтэйчүүд цайвардуу үстэй. Биднийг дэлхийн аль нэг үндэстэнтэй зүйрэлбэл бид Монголчуудтай дөхөж очихуйц төрхтэй. Гэхдээ бид материаллаг бие махбодоос материаллаг бус бие махбодтой болох шилжилтийн үед байгаа учир бидний ие харьцангуй нарийхан. Бид хоорондоо бодлоор харьцдаг боловч эрт дээр үед ашигладаг байсан эртний хэлээр манай гаригийг Эссассани гэдэг. Сассани гэдэг бол гариг дээр амьдарч байгаа хүмүүс юм. Эс гэдэг нь газар/ертөнц гэсэн утгатай бөгөөд Эссассани гэдэг нь танай хэлэнд “гэрлэн биетүүдийн ертөнц” гэж орчуулагдах юм. Бүхий л биетүүд гэрлээс бүтсэн байдаг тул бид өөрсдийн дэлхийг ингэж нэрлэсэн билээ. Манай гариг танай дэлхийгээс төдийлөн ялгаагүй. Гэхдээ бага зэрэг өөр зүйлс бий. Бидний татах хүч танай татах хүчний 85%-тай тэнцэнэ. Бид цаг хугацааг төдийлөн тооцоолж, тоолдоггүй боловч манай дэлхий физик ертөнц тул өдөр шөнө солигдоно. Манай нэг өдөр танай цагаар 25 цагийн урттай. Бид нарнаас 192 сая км зайд оршдог тул манай жил танайхаас арай урт бөгөөд 454 хоногтой байдаг. Манай нар танайхаас илүү халуун. Эндхийн тооллоор би 139 настай боловч танай тооллоор 160 жил болох юм.Эссассани цэцэрлэгт хүрээлэнтэй төстэй бөгөөд ногоон ургамлаар дүүрэн. Манай нар шаравтар ногоон өнгөтэй. Манай гариг дээр томоохон байгууламжууд байдаггүй. Хүн амын дийлэнх хэсэг агаарт байрлах том хөлгүүд дээр амьдардаг. Гаригийн гадарга дээр бид амарч, зугаалах зорилгоор очдог. Манай температур харьцангуй тогтмол байдаг бөгөөд танай дэлхий шиг олон улиралгүй. Дулааны хэм -13 градусаас +22 –н хооронд хэлбэлзэж байдаг. Манай атмосфер танайхтай харьцуулбал арай их хүчилтөрөгч агуулдаг. Одоогийн байдлаар манай хүн ам 200 – 250 сая байгаа. Мөн бусад гаригийн олон биетүүд манай гариг дээр ирж буцаж байдаг юм. Манай хөлгөн хотууд 1.6 – 16 км хүртэл урт өргөнтэй байдаг бөгөөд хэдэн зуун мянган биетүүдийг нэгэн дор агуулах багтаамжтай. Эдгээр хөлгүүд болон хөлгүүд дээр биетүүд галактикаар зорчин, өөр соёл иргэншилтэй холбогдох, өөр хэмжээстүүдэд зорчих зэрэг зорилголтой байдаг.