2012/11/29

Дээд ертөнцүүд буюу далд чадвараа хөгжүүлэх арга зам

Дэлхий ертөнцөөс өөр ертөнцүүд оршин байх боломжтой юу? Шинжлэх ухааны хувьд ч тэр шашин, далд ертөнц судлалын хувьд ч тэр энэ бол байх боломжтой зүйл. Физикийн үүднээс авч үзвэл ертөнцийн оршин байх үндэс хөдөлгөөн бөгөөд бүх зүйл буюу оршин буй матери тодорхой хөдөлгөөнд оршдог. Хөдөлгөөн гэдэг нь молекулын хэлбэлзэх хөдөлгөөн юм. Молекулын шинж чанараас хамааран тодорхой молекул буюу матери тодорхой хэмжээний хөдөлгөөний давтамжинд оршин байна. Жишээ нь дэлхий дээр бүрэлдсэн материуд тодорхой давтамжийн хүрээнд орших бөгөөд бие биетэйгээ зохилдон оршиж манай ертөнцийг бүтээж байдаг. Хэт өөр давтамжтай
матери манай оршихуйд оршин байх боломжгүй бөгөөд харин өөрсдийн хамаарах давтамжтай ертөнцөд л оршин байна. Тиймээс бид дэлхийгээс өөр давтамжтай ертөнц байсан ч давтамж буюу хэлбэлзлийн түвшний ялгааны улмаас олж харж, сонсож, мэдэрч чадахгүй аж. 

Лаборотори, судалгааны орчинд хэт өндөр давтамжуудыг гаргаж авч буй хэдий ч энэ нь дан ганцаараа өөр ертөнц оршин байх боломжийг батлан харуулж чадахгүй байгаа билээ. Гэхдээ онолын үүднээс оршин байх боломжит ертөнц хязгааргүй олон байх боломжтой. Шашин буюу далд ертөнц судлалд там, диваажин, харь гариг, даяаны орон, бурханы орон гэх мэт олонойлголтуудыг авч үздэг. Тэр хүмүүс энэ ойлголтыг санаанаас зохиосонгүй, физик туршилтаар олж мэдсэнгүй. Будда, Христийн үед физик өнөөгийх шиг хөгжөөгүй байсан бөгөөд тэд өөр ертөнц оршин байх боломжийг өөр аргаар мэдэж таньжээ.

Үндсэндээ бол хүн бүр бурхан бөгөөд дотоодын гүндээ тэр эрхэм чанар, мэдлэг, чадварыг агуулж байдаг. Тэр чанарт хүрэх хэмгийн түгээмэл, баталгаат арга зам бол бясалгал, гэгээрлийн зам мөр. Бясалгал гэж юу вэ? Яагаад гайхамшитай гэж? Бясалгалын ачаар бид өөрийн ухамсрын, биеийн давтамжийг өндөр болгох боломжтой. 

Өдөр тутмын амьдрал, материаллаг ертөнцийн шаардлагаас болж бидний давтамж буурсан байдаг бөгөөд хүн бүр оршихуйн хүлээсэнд уягддаг аж. Харин бясалгал хийснээр илүү бодол, хүсэл, хүлээснээс ангижран бие, сэтгэл, оюун хөнгөрч, хэлбэлзэл, давтамж өндөрждөг. Удаан хугацаанд тогтмол бясалгал хийснээр давтамж, хэлбэлзлийн тогтмол өндөр түвшинд хүрэх боломжтой болно. 

Энэ үед бид өндөр давтамжид орших ертөнцийг үзэж харах боломжтой болдог байна. Үүгээр ч зогсохгүй давтамж өндөр болсноор бодол, үйлдэл хурдсан, оюун ухаан хөгжин тэлдэг. Амьдралын асуудлууд хялбар шийдэгдэн, ертөнц бидний талд ажиллаж эхлэх шиг санагддаг аж. Давтамж, хэлбэлзэл дээшилснээр бидний ухамсрын түвшин өндөрсөн шинэ ойлголт, үзэл санаа, өөр ертөнц, өөр төрлийн туршлага мэдлэгүүдийг олж авах боломжтой болно.