2012/11/23

Тохиолдол гэж байдаггүй


Олон гэгээрсэн мэргэд, ертөнцийн хуулийг таньж мэдсэн хүмүүсийн хэлж буйгаар тохиолдол гэдэг зүйл байдаггүй аж. Бүх зүйл учиртай, учир болгон учигтай гэдэг. Таны амьдралд тохиож буй үйл явдал, учирч буй хүмүүс учрах ёстой үедээ гарч ирж, болох ёстой үедээ болж байна гэсэн үг.

Бид хэн нэгэнтэй гэрлэж, ах дүү болж, нөхөрлөж, тусалж, амлалт өгч, авч, муудалцаж тэр ч бүү хэл нүд рүү нь харах төдийд барилдлага, үйлийн үртэй болдог байна. Мөн төрөл авч энэ ертөнцөд ирэхээс өмнө бусад сүнснүүдтэй гэрээ байгуулдаг аж. Гэрээ гэдэг нь энэ насандаа, тэр өдөр учирч, тийм зүйл хамт үйлдэнэ, би чамд тэгж тусална гэх зэрэг амлалт, баталгаа юм.
Тэгээд хүн болж ертөнцөд мэндэлсэн цагаас авахуулаад гэрээ байгуулсан, барилдлага үүсгэсэн хүмүүстэйгээ учирцгаадаг аж. Нэг ёсондоо бид үйлийн үрийн хуулинд хөтлөгдөн энэ насыг элээдэг ажээ.

Цаг хугацаа хурдсах тутам та өөртэйгээ санал нийлэх хүмүүстэй хурдан хугацаанд холбогдон нэгддэг. Та энэ группт элсээд энэ зүйлийг уншаад сууж байгаа нь үнэндээ тохиолдол биш юм. Та бид урьд цагт холбоотой байсан бөгөөд энэ амьдралд үнэний мөр, мэдлэгийн замд учрах ёстой байжээ.

Группт буй мэдээлэл, сонирхол нэгт ахан дүүсийн тусламжтайгаар таны ухамсрын хүрээг тэлж, оюуны цангаа тайлагдаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Мэдлэг, үнэн ёс дэлгэрэх болтугай.