2012/11/02

Асурын Ертөнцийн Нууц



Астрал ертөнц буюу асурын ертөнц гэж юу вэ? Диваажин, там, эсвэл зүгээр л бидний төсөөлөл үү ...
Өөр орон зай? Сүнсний ертөнц? Дэлхийн цахилгаан соронзон энергийн төвлөрөл үү? Хүний түгээмэл далд ухамсар уу? Диваажин уу? Там уу?
Энэ бол өргөн хүрээтэй асуудал бөгөөд хариулт өгөх хүний шашин, соёлын ялгаанаас шалтгаалаад янз бүрийн л хариулт авах байх. Өөрийн зүгээс тайлбарлавал: 
Диваажин ба там гэдэг нь астрал ертөнцийн нэг хэсэг бөгөөд долгионы давтамжаар л тусгаарлагдсан байдаг. 
Дэлхий бол бас л нэг төрлийн “там” бөгөөд энэ нь бага давтамжтай бусад астрал ертөнцүүдийн дунд оршдог. Харин дээд астрал ертөнцүүд бол “диваажин” болох ба учир нь тэдгээр нь маш нарийн түвшний давтамжтай ба үзэсгэлэнтэй сайхан байдаг. Гэхдээ астрал ертөнц ердөө 7 түвшинтэй ... (Зарим сургаалд 100 гаруй ухамсрын түвшинтэй гэж үзэх нь ч бий)
Үүний дараагийн түвшнүүд нь оршихуйн дээд түвшнүүд (эфир, ментал, буддик) болох бөгөөд “нийтлэг далд ухамсар” буюу “дээд оюун ухаан” зэрэг зүйлс энд оршдог. Эдгээр оршихуйн ертөнцүүдийг диваажин, там, нийтлэг далд ухамсар зэргээр хүн бүр өөр өөрөөр нэрлэдэг. Астрал ертөнцөд сүнснүүд амьдардаг бөгөөд та астрал ертөнцийг орхиж өндөр түвшинд очвол та “ухамсартай” болох ба танд физик бие, астрал бие шаардлагагүй болно. Гэсэн хэдий ч та хүсвэл ийм дүртэй харагдаж болдог. Ингээд та ердөө Ухамсарт энерги болно гэсэн үг.
Бүх зүйл гэрэл юм уу аялгууны давтамжуудаас үүссэн байдаг юм. Иймээс физик ертөнц бол астрал болон ментал ертөнцтэй харьцуулахад арай илүү хатуу давтамжтай ертөнц гэсэн үг. Бид энэ дэлхийд суралцаж, хайрлахын тулд ирсэн бөгөөд ийм зүйлсийг хийснээр бидний давтамж өндөрсөж, улмаар өөр ертөнц, оршихуйд нэвтэрч чаддаг болно. Хэдий чинээ бясалгал хийнэ миний давтамж тэдий чинээ өргөжиж би илүү өндөр оршихуйн түвшинд очиж чаддаг болдог. Бясалгах үедээ би радио болон телевизийн давтамжийг авч бусад хүмүүсийн “харж”, “сонсож” чадахгүй зүйлсийг харж, мэдэрч чадна.
Та үхэх үедээ өөрийнхөө давтамжтай ижил түвшний астрал ертөнцийн хэсэгт шилжин очдог. Энэ нь “муу” хүмүүс там луу, “сайн” хүмүүс диваажин луу явдаг учрыг тайлбарлана. Та өндөр түвшний астрал ертөнцийг үзвэл “диваажин” гэдгийн учир утгыг ойлгох болно. 
Астрал түвшнийг мөн “сэтгэлийн хөдөлгөөний” түвшин гэх бөгөөд энэ бидний бодлын нөлөөлөлд байдаг. Мөн бидний бодол ч мөн астрал ертөнцөд нөлөөлдөг ба бидний бодлын бүтээлүүд астрал ертөнцөд оршин байна. Гэвч бүх түвшин ийм биш. Өндөр түвшинд астрал ертөнцийх шиг бодлын нөлөөлөл байдаггүй. Мөн зарим хүмүүс астрал ертөнцөд очоод физик ертөнцөд байдаггүй зүйлсийг олж хараад бодит эсэхт нь эргэлздэг. Гэхдээ хүн бол астрал ертөнцийн цорын ганц оршин суугчид гэж үү? Тэнд бидний төсөөлж ч байгаагүй биетүүд оршин байна.
Мөн астрал ертөнц бол унтаж байгаа болон аялж байгаа хүмүүсийн зугаа цэнгэлийн газар төдий зүйл биш юм. Энэ ертөнц физик ертөнц шиг бүтэцтэй, хүмүүс хичээлд явж эсвэл сонгон авсан чиглэлээрээ “ажиллаж” болох газар юм.