2012/11/30

Харь Гаригийнхан 1 - Эссассани


Сассани гэдэг үг нь гэрлэн биет гэсэн үг бөгөөд тэд хүн төрөлхтөн болон Зета Ретикулан хэмээх харь гаригийн биетийн шилдэг шинж чанаруудыг агуулдаг. Учир нь тэднийг Зета гэгдэх харь гаригийнхны генийг хүний гентэй нэгтгэх замаар бүтээсэн ажээ. Тэд Зетагийн телепати буюу бодол унших чадвар, урт наслалт, мэдрэмж, шинжлэх ухаан, билэг ухааны давуу талуудыг, харин хүн төрөлхтний эрч хүч, мэдрэмж, физик шинж чанар, сониуч зан, хурдан дэвших тэмүүлэл зэргийг агуулдаг.  

Эссанни бол Сассаничуудын төрөлх гариг бөгөөд гэрлэн биетүүдийн ертөнц гэсэн утгатай үг аж. Сассани нарыг бидний он тооллоор 1996 онд бүтээсэн байна. Бидэнтэй холбогдож буй Сассани нар одоогоос 700 жилийн алсад буюу ирээдүйд оршдог бөгөөд манай ертөнцтэй паралель ертөнцөд амьдардаг. Паралель ертөнц гэдэг нь бидэнтэй зэргэлдээ оршиж буй өөр хэмжээст ертөнц юм. Мөн цаг хугацааны хувьд тэд ирээдүйгээс бидэнтэй харьцаж байгаа билээ.

Тэдний дэлхий бүрэн бүрэлдэн цогцолсон бөгөөд, Сассаничууд хүн төрөлхтөнд зөвөлгөө өгч, тусалж дэмжихийн тулд бидэнтэй дээр үеэс нааш холбогдсоор иржээ. Тэр Дарил Анка хэмээх хүнээр дамжуулан хүн төрөлхтөнтэй холбогдон олны танил болсон. Дарил Анкагаар дамжуулан холбогддог бүлэг сассани нар өөрсдийгөө Башар (Араб үг бөгөөд элч гэсэн утгатай) гэж нэрлэдэг. Тэд амьдралыг хэрхэн утга учиртай туулах тал дээр олон зөвөлгөөг өгсөөр иржээ. Одоогийн байдлаар дэлхий дээр Эссассанитай холбогдож, мэдээлэл авах чадвартай 5 хүн байгаа юм. Илүү их мэдээллийг Башартай хийсэн ярилцлагаас олж уншина уу.