2012/10/01

Буддагийн зурагны 6 онцлог


1. Бясалгалын байрлал: Буддагийн ихэнх зураг, баримлууд бясалгалын байрлалаар завилан суусан хэлбэртэй байдаг. Будда болохын тулд мөн болсны дараа байнга, цаг ямагт шахуу бясалгадаг байсныг илтгэж байна.
2. Самади: нүд аниастай буюу хагас аниастай, огоорсон шинжтэй байдаг нь бясалгалын гүнд буюу самадид орж энэ ертөнцөөс тасран сүнсэн биеэрээ өөр ертөнцөд заларсныг илэрхийлэх мэт.
3. Тойрон гэрэлтэх тойрог, шар гэрэл: Бурхны хутгийг олсон хүний толгойн чакранууд идэвхжин гэрэлтдэг байна. Нөгөө талаас гэгээрэл гэдэг бол гэрэл гэгээтэй болох гэсэн утгатай бөгөөд гэгээрсэн хүн бурхны гэрэлтэй холбогдон тэр гэрлийг цацруулдаг байна.
4. Духан дээр мэнгэ, нүд: Билгийн мэлмий нээгдэн хэтийдсэн ертөнцийг харж, сонсож, мэдрэх чадвартай болсныг илэрхийлнэ.
5. Бадамлянхуа: уг цэцэг гэгээрлийг бэлгэддэг. Ум ма ни бад ми хум гэдэг тарни нь бадамлянху нээгдэхэд дотроос нь сувд гарч ирнэ гэсэн утгатай аж. Өөрөөр хэлбэл билгийн мэлмий нээгдэхэд хүн сувд буюу гэгээрлийг олж авдаг байна.
6. Хүрээлэн буй тойрог, адууд: ертөнцийн шунал, хүсэл, зовлонгоос ангижран, дархлаажигдаж, үхэх төрөх мөчлөгөөс ангид болсныг илэрхийлнэ.