2013/06/01

Шамбалын Орны Гүнжтэй Хийсэн Ярилцлага

Жоанна Черригийн Шарула Дакстай хийсэн ярилцлага
Шарула Дакс - Телосын Гүнж
Гүнж Шарула Даксыг би олон жилийн туршид мэддэг байсаар ирсэн. Түүний илэрхийлдэг санаанууд гайхамшигтай бөгөөд энгийн. Тэрээр Шаста  уулны дор байрлах Лемурын хот Телосоос ирсэн. Тэрээр газрын гадарга дээр гарч ирж, өөрсдийн соёлоо хүн төрөлхтөнтэй хуваалцаснаар газар доорх болон газрын гадарга дээрх соёл иргэншил нэгдэхэд нөлөөлөх төдийгүй, аль аль талдаа үр ашигтай болох юм.
Шаста Уул
Өмнөх жилүүдийн туршид би Шарулатай хэд хэдэн удаа ярилцсан билээ. Би түүнийг анхааралтай сонсож, эргэлзээтэй зүйлсийг нь хүртэл хүлээж авч байсан юм. Тэрээр шулуун шударга яриатай, шогч хошин, таатай уур амьсгал бүрдүүлж чаддаг хүн. Түүнтэй хамт байхад настай, мэргэн хүнтэй хамт байгаа мэт мэдрэмж төрдөг юм.
1995 онд Шарулагийн зөвшөөрөлтэйгээр түүний ярианы бичлэг болон түүнээс асууж байсан асуулт, хариултуудыг нэгтгэн ярилцлага хэлбэртэй болгосон юм. Тэрээр энэ ярилцлагыг нийтлэхийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн билээ.

ЖЧ: Шарула, Телосыг ямар учраас барьсан юм бэ?
ШД: 25000 жилийн өмнө Дэлхий дээр хоёр том соёл иргэншил байсан. Нэг нь Лемур буюу Му гэдэг тив дээр оршин суудаг байлаа. Одоогоор бол Номхон Далай, АНУ-н баруун тал болон Азийн зарим хэсгийн газар нутгийг эзлэн оршдог байв.
Лемур Тив
Нөгөө нэг тив нь Атлант бөгөөд одоогийн Атлантын Далай болон Африк ба Европын зарим хэсгийг хамран байршдаг байсан.
Атлант тив
Энэ хоёр том соёл иргэншлээс гадна өөр төрлийн хүн төрөлхтөн байсан бөгөөд уг хэсэг хүмүүсийн нийшмийн болон улс төрийн хөгжлийн тал дээр Атлант, Лемурууд ам зөрөлдөх болсон. Лемурчууд хөгжил буурай хэсгийг эрх чөлөөтэй байлгахыг хүссэн бол Атлантууд тэднийг удирдан, захирахыг хүсэх болжээ. Улмаар Атлант Лемурын хооронд урт удаан хугацааны дайн өрнөсөн юм. Энэхүү дайн улам ширүүсч халуун цөмийн байлдаан үүссэн. Үүнээс улбаалсан үйлийн үрийн энерги уг хоёр тивийг хоёуланг нь живүүлэх болсон билээ.

ЖЧ: Халуун цөмийн байлдааны хэрэгслийг ашигласан хэрэг үү? Үүний ул мөр одоо үлдэж хоцорсон болов уу?
СД: Тийм ээ, Говь болон Сахарын цөл бол наад захын хоёр жишээ. Эхний дайнууд болсны дараа Мелчизедек болон Лемурын олон тооны хуврагууд ирээдүйг харж, хоёр тив хоёулаа мөхөхийг урьдчилан хэлсэн байна. Тэд хоргодох газар хайж эхэлжээ. Тэгээд Лемурын зүүн хэсэгт байрлах Шаста ууланд суурьшсан юм.
Шаста Уулын Одоогийн Байршил
Энэ уул бол эртнээс нааш ариун уул гэгдэж ирсэн бөгөөд болох гэж буй гай гамшигт тэсч үлдэх байсныг тэд урьдчилан харсан байна. Тэд газар доогуур оромж ухаж амьдрахаар шийдсэн. Учир нь хоёр тив мөхөж, дэлхийн гадарга хэт ягаан туяаны улмаас амьдрахад бэрхшээлтэй болж, атмосферийн давхарга хэвийн бус болох нь тодорхой байсан юм. Тэд хот барих газрыг хайсаар Шаста уулын том агуйг олсон бөгөөд энэ агуй нь хэдэн арван км квадрат талбайтай бөгөөд зуун метрийн өндөр байсан. Ингээд уг агуй Телосын хамгийн дээд талын давхарга болжээ.

ЖЧ: Яагаад Телос гэж нэрлэсэн юм бэ?
СД: АНУ-н баруун урд хэсгийг тэр чигээр нь Телос гэж нэрлэдэг байсан ба энэ нь “сүнснүүдийн нэгдэл” гэсэн утгатай бөгөөд уг нэрээр шинэ хотыг нэрлэх болсон. Дээд давхаргаас доош дөрвөн түвшин барьснаар хот нийтдээ 5 давхаргатай болсон. Уг хотыг анх 2 сая хүн байршуулах зорилгоор барьжээ.

ЖЧ: Телост одоо хэдэн хүн амьдарч байгаа вэ?
СД: 1.5 сая. Гэвч Лемур тивийг живэхээс 100 жилийн өмнө Телос хотод 25.000 хүн л нүүж ирсэн. Үлдсэн бусад хүмүүсээс цөөн хэд нь л газар хөдлөлт, галт уул, чичирхийллийг цөөн хэдэн хүн л тэсч гарсан.

ЖЧ: Энэ зүйл хэзээ болсон бэ?
СД: 12,000 жилийн өмнө.
ЖЧ: Атлантууд яасан бэ? Тэд бас газар дор хот барьсан уу?
СД: Тийм, Бразилийн Мато Грокко хэмээх тэгш өндөрлөгийн дор.
Матто Грокко
ЖЧ: Газар доор өөр хотууд бий юу?
СД: Байгаа. Газар дорх хотуудыг нэгтгэсэн Агарта Сүлжээ гэж бий. Лемурчууд Агарта Сүлжээний гишүүн болох хүсэлт гаргасан. Гэвч Агарта Сүлжээний хотын хүмүүс мэргэн, хүчирхийлэлгүй байсан тул Лемурчууд алдаанаас суралцсан бөгөөд энх тайванг сахих болно гэж амлаж итгүүлэхэд хүрсэн юм. Үүний дүнд Лемурчууд Агарта Сүлжээнд элсэн орсон.
Шамбалын Орны Газрын Зураг
ЖЧ: Агарта Сүлжээнд хэдэн хот байдаг вэ?
СД: 120.

ЖЧ: Телос Шаста уулын яг аль хэсэг нь байдаг вэ?
СД: Хөндий агуй бол Шастагийн суурийн ихэнх хэсгийг эзлэн оршдог бөгөөд оройн хэсэг нь уулын бараг талд нь хүртэл өндөрсөн оршдог. Хотын хамгийн доод буюу 5 дахь түвшин газрын гадаргын түвшнээс 1.6 км орчимд байралдаг. Түвшин бүр нэлээд хэдэн км квадратыг эзэлдэг.

ЖЧ: Телосын ялгаатай түвшнүүдэд юу юу байдаг вэ?
СД: Хамгийн дээд хэсэгт хотын гол хэсэг байршдаг. Ихэнх хүмүүс тэнд амьдарч, худалдаа арилжаа явагддаг ба олон нийтийн байгууламжууд мөн энд байна. Энэ бол Телосын амин зүрх, сүнс нь юм. Хотын яг голд нь Сүм байдаг. Бид бол сүмийг чухалчилдаг. Энэ сүм 10000 хүнийг багтаах багтаамжтай. Энэ сүмийг Сугар гаригаас ирсэн материалаар барьсан бөгөөд цагаан өнгөтэй, пирамид хэлбэртэй бөгөөд бүхий л өнгийг цацруулж байдаг. Уг Сүмийг Мелчизедек буюу ертөнцийн сансрын номлогчийн сургаалд зориулсан бүтээсэн.
Мелчизедекийн Сахиулсан Тэнгэр
Өндөр дээд бурхнаас бидэнд илгээсэн ариун сургаал, төлөвлөгөөнд зориулсан юм. Бидэнд Лемур, Атлант, Египет болон Дэлхийн эрт дээр үеийн соёл иргэншлүүдийн түүх байгаа. Тэр ч байтугай бусад гаригуудын түүх ч бий. Телос дотор болон Агартагийн бусад хотууд болон дэлхийн бусад хэсгүүдтэй харьцах харилцааг зохицуулж байдаг байгууламж байгаа. Энэ газар мөн дэлхийн гадарга дээрх радио, ТВ-г хянаж байдаг юм.

ЖЧ: Зугаа цэнгээний газрууд бий юу? Телост хүмүүс зугаацаж цэнгэдэг үү?
СД: Тэгэлгүй яах вэ? Спорт, тоглолт, кино, хөгжим, бүжиг зориулсан зугаацах газрууд бий. Оддын Дайн дээр гардаг Холодектэй маш төстэй газар ч бий. Энд та өөртөө зориулсан адал явдлын виртуаль бодит ертөнцийг бүтээх боломжтой. Жишээ нь ууланд авирах, голд сэлэх, түүхээр аялах гэх мэт.
Оддын Дайн киноны Холодекоор Ширэнгэн ойд аялж буй зураглал
Холодекийн ажиллах зарчим
ЖЧ: Пөөх гайхалтай!
СД: Бидэнд мөн амино хүчлээр ажилладаг, өндөр хүчин чадалтай компьютерууд бий. Эдгээр компьютерууд амьд төдийгүй өндөр ухамсрын түвшин ажилладаг. Иймээс буруу ажиллана гэж байдаггүй. Тэд өнгөрсөн түүхийг уншиж чадна, хэрэв таныг хүсэх юм бол таны урьд насны амьдралуудыг бичгээр гаргаж ирэх төдийгүй харуулж чадна. Мөн таны аураг буюу биеийн эрүүл мэндийг харж, юу хэрэгтэй болохыг хэлж өгнө. Таныг бясалгахад тус болохуйц сүнсний аялгууг тань тоглож өгөх төдийгүй тантай сүнсний түвшинд холбогдох чадвартай. Эдгээр компьютерүүд мөн галактик хооронд холбогддог. Хүний дээд ухамсрыг хөгжүүлэхэд туслах төдийгүй бид энэ компьютерүүдээс бага зэрэг хамааралтай байдаг гэж хэлж болохоор байна.

ЖЧ: Ямар гайхамшигтай юм бэ.
СД: Хоёрдугаар түвшинд хувцас, тавилга болон бусад зүйлсийг үйлдвэрлэдэг үйлдвэрүүд байрлах ба илүү олон хүмүүс амьдарч байдаг. Гуравдугаар түвшинд бидний хоол хүнсээ ургуулдаг усан цэцэрлэгүүд байна. Бид өнгөрсөн 12000 гаруй жилийн туршид цагаан хоолтон байсаар ирсэн. Бид жимс, ногоо, буудай, самар, шар буурцаг гэх мэт зүйлсийг идэж хэрэглэдэг. Бидний хоол хүнс усан ургах бөгөөд бага зэргийн эрдэс бодис нэмсэн байдаг юм. Бид бордоо гэх мэт зүйлсийг огт хэрэглэдэггүй. Манай ургац газрын гадаргатай харьцуулбал харьцангуй илүү хурдан ургадаг бөгөөд бид 1 250 000 хүнийг хэдхэн км квадрат газарт тарьсан ургацаар хооллоод байж чаддаг төдийгүй төрөл бүрийн, таатай сайхан амттай хоол хүнс тариалдаг.

ЖЧ: Та нар газрын гадаргаас юм авдаг уу?
СД: Үгүй. Бид Агартагийн бусад хотуудтай арилжаа хийдэг. Дөрөв дэх түвшний хагас нь усан тариалантай, зарим хэсэгт нь үйлдвэрлэл байдаг ба үлдсэн хэсэг нь байгалиараа байдаг юм. Тав дахь түвшин бол бидний байгалийн түвшин. Тэнд дэлхийн гадарга дээр байхаа больсон сэлэм соёотой бар, арслан заан, мухар хошуутай шувуу гэх мэт амьтад хүртэл тэнд байдаг. Бид тэднийг аварч Телост авчирсан юм.
Сэлэм соёотой бар
Арслан заан
Мухар хошуутай шувуу
ЖЧ: Та нар тэднийг амьтны хүрээлэнд байлгадаг уу?
СД: Телост хүн амьтан хоорондоо эвтэй найртай амьдарцгаадаг. Бид махчин амьтдыг ногоон хоол идэхэд сургаснаар тэд аажмаар тайван, эв найртай болсон юм. Нэг үгээр хэлбэл арслан хурга хоёр хамтдаа эвтэй найртай амьдарцгаадаг гэх үү дээ. Та хүртэл том арслантай болгоомжтойгоор тоглож болно гэсэн үг.

ЖЧ: Та нар дэлхийн дор яаж амьдардаг вэ? Гэрэл байдаг уу?
СД: Тийм. Кристалын найрлага өндөртэй чулууг цахилгаан соронзон хүчдэл бүхий талбарын энергитэй харшилдуулан гэрэл гаргаж авдаг процесс бий. Үүний улмаас чулууны кристал матриксууд туйлширч, чулууг нүдэнд үл үзэгдэх туяаг өөртөө шингээж, буцаагаад нүдэнд үзэгдэх, бүрэн шингээгдэх гэрэл болгон ойлгодог юм. Ийм чулуу 500,000 орчим жилийн туршид жижигхэн нар шиг болдог. Бид тэднийг шөнийн цагаар гэрэлтүүлэн дэлхийн гадарга шиг л гэрэлтэй байдаг.  
Кристал чулуу
ЖЧ: Агаар байдаг уу? Та нар хүчилтөрөгчөө хаанаас авдаг вэ?
СД: Бид эко-систем бүтээсэн. Бид хүчилтөрөгчөө ургамал, моддоос авдаг ба газрын гадарга луу нэвт гарсан нүх гарцууд ч бий. Зарим хэсэгт ус өндөр хурдтай урсдаг бөгөөд агаарын урсгал болон сөрөг ионуудыг идэвхжүүлдэг юм. Үүний ачаар бид гадагш гарсан гарцуудаас төдийлөн хамаарахаа больсон. Мөн Шаста уулын эргэн тойрон дахь агаар бохирдсон ч бидэнд нөлөөлөхгүй давуу талтай билээ.

ЖЧ: Телосын тээврийн хэрэгсэл ямар вэ?
СД: Бид нэлээд их явган явдаг. Гэвч хурдан аялахад тохиромжтой гурван төрлийн арга бий. Нэг нь кристал технологид суурилсан сагс шиг харагддаг зүйл бий. Та дотор нь орсноор, сагс таны бодлоор удирдагдана. Та агаарт хөөрч, бодсон газар луугаа нисэн явдаг. Үүнийг хот дотор аялахад ашигладаг. Хоёр дахь тээврийн хэрэгсэл нь цасны мотоцикль шиг харагддаг цахилгаан соронзон долгионоор ажилладаг чарга бөгөөд мөн л хот дотор аялахад ашиглагдана. Бид мөн Телосын өргөтлөл хот болох Лассэн уул руу буюу 80 км зайд хэдхэн минутын дотор очиж чадна. Гурав дахь тээврийн хэрэгсэл бол цахилгаан соронзон галт тэргүүд бөгөөд эдгээр нь цагт хэдэн зуун км замыг газар доорх хоолойнуудаар туулдаг бөгөөд хоолойны эргэн тойронд хүрэлгүй дундуур нь явдаг юм. Эдгээр нь танай метроны галт тэрэгнүүдтэй адилхан. Бид үүгээр бусад газар дорх хотууд луу явдаг.

ЖЧ: Та нар хоолойнуудыг метроны хоолойтой төстэйгээр барьдаг уу?
СД: Үгүй. Бид эдгээр хоолойнуудыг барихдаа чулуу, шороог хайлуулж халуун цаг улайсмал үүсгэдэг хүнд машинуудыг ашигладаг. Улайсалт тэр даруйдөө хөрч, алмаз чулуу шиг хатуу, ус нэвтрүүлдэггүй, тэгсэн мөртлөө газар хөдлөхөд яг л резин шиг хөдөлж байдаг уян хатан материалыг үүсгэдэг. Бид барилгын ханануудыг яг ингэж барьдаг. Далай дор байрлах бусад газар дорх хотууд мөн энэ аргыг ашиглан хотоо барьсан. Цаг нь болохоор бид энэ технологийг дэлхийн гадарга дээр гаргахаар бэлтгэж байгаа.

ЖЧ: Шарула гуай, та “Шаста Уул: Эртний хүмүүсийн гэр мөн үү?” гэдэг номонд гардаг Бонни мөн үү?
СД: Тийм ээ. Би танай нийгэмд илүү зохицохуйц нэрнүүдийг ашиглаж байгаа. Гэвч газрын гадарга дээр амьдрахаар гарч ирэх цагтаа жинхэнэ нэрээ ашиглахаар шийдсэн.

ЖЧ: Телосоос ирсэн өөр хүмүүс газрын гадарга дээр байгаа юу?
СД: Байгаа. Газар дорх бүхий л хотын хүмүүс газрын гадаргатай холбогдсон байдаг. Тэдний зарим нь олны танил хүмүүс байх нь ч бий.

ЖЧ: Телосчууд яаж гадарга дээр гарч ирдэг вэ?
СД: Гурван арга зам бий. Шаста ууланд гарцууд байдаг бөгөөд холограф төхөөрөмжөөр тэдгээрийг гадна талаас нь харагдахгүй болгосон байгаа. Хэрэв хэн нэгэн од харж, уулаар явахыг хүсвэл уг гарцуудыг ашигладаг. Хоёр дахь арга нь хоолойгоор аялах. Жишээ нь Лос Анжелес руу эсвэл Агарта Сүлжээний бусад хотууд руу хоолойгоор явах гэх мэт. Эцэст нь скаут онгоц ашиглах явдал. Энэ нь сансрын хөлөгтэй төстэй, гэхдээ жижгэвтэр онгоц байдаг.

ЖЧ: Эдгээр онгоцнууд бидэнд харагддаг уу?
СД: Тийм. Бид тэдгээрийг Мөнгөн Хөлөг онгоц гэж нэрлэдэг. Эдгээр жижиг онгоцнуудаас гадна гурван том онгоц бий. Том онгоц гадагшаа хөөрөхөд уул дэлгэгдэн нээгддэг. Бид хүмүүсийг цочирдуулахгүйн тулд үүлэн халхавч бий болгодог машин бүтээсэн. Та нар тэдгээр онгоцнуудыг “үүлэн хөлөг онгоц” гэж нэрлэдэг.

ЖЧ: Гадаргаас хэн нэгэн Телос руу орж болох уу?
СД: Телост бид бусдыг огт шүүмжилдэггүй бөгөөд хоорондоо бодлоороо харьцдаг. Гадаргын хүмүүсийн ихэнх нь шүүмжлэгч бодолтой байдаг тул энэ нь Телосчуудын бие махбодыг өвтгөхөд хүрдэг. Зарим хүмүүсийг бид урьж оруулж байсан бөгөөд эдгээрийн ихэнх нь их мастеруудын шавь нар байсан юм. Дэлхий илүү их гэрэл гэгээ, хайр энэрэлээр дүүрэн болмогц манай хоёр ард түмэн нэгдэн нийлэх болно. Энэ сайхан мөчийг бид удаан хугацааны туршид хүлээсээр байна.

ЖЧ: Хэзээ ийм зүйл болох бол?
СД: Бид одоогоор мэдэхгүй байна, дэлхийн гадарга дээрх хүмүүс бэлэн болмогц цаг нь ирнэ.

ЖЧ: Та Телос хүний жирийн амьдралыг төрсөн цагаас нь эхлэн тайлбарлан ярьж өгөөч?

СД: Эмэгтэй хүн жирэмсэн болсноо мэдэснээр сүм лүү очдог. Тэнд тэрээр маш их хайр халамж хүртэж, үзэсгэлэнтэй зураг, сайхан хөгжмөөр хүрээлүүлдэг. Тэрээр өөрийн хүүхдийг үзэсгэлэнтэй, төгс төгөлдөр байгаасай гэж төсөөлөн боддог. Энэхүү хайр, төгс төгөлдөржилт эхийн эсүүд лүү шууд нэвтрэн ордог. Ингэснээр хэвлий дэх хүүхэд гайхамшигтай өсөж торних боломжтой болно. Эцэг, эх нь хоёулаа хэвлий дэх хүүхэдтэй хайр энэрэл дүүрэн байдлаар ярьж, дуу дуулж өгдөг. Ингэснээр хүүхэд үнэхээр их хайрлуулж байгаагаа, хэрэгцээтэй байгаагаа мэдэрдэг. Жирэмсний хугацаа 3 сар байдаг.

ЖЧ: Гуравхан сар уу! Хүүхэд торниход хангалттай гэж үү?
СД: Хэвлий дэх хүүхэд гурван сарын дотор л бойжоод эрүүл, саруул төрдөг.

ЖЧ: Биднээс их өөр юм байна!
СД: Хүүхэд төрөхөд бэлэн болмогч ээж нь сүмийн хүүхэд төрүүлэх хэсэгт очдог. Энд түүнийг эх барьж авах харж харгалзана. Төрөлт усан дотор, өвчингүй явагдаж өнгөрнө. Энэ нь эх, хүүхдийн аль алинд аюулгүй байдаг.

ЖЧ: Яагаад тэр вэ?
СД: Гадарга дээр хүүхэд төрөхөд хүүхдийг хялбар, байгалийн жам ёсоор амьсгалахад бэлэн болохоос өмнө хүйг нь тасалдаг. Ингэснээр ихэнх тохиолдолд амьсгаа авахад саад учирч, хүүхэд эхний амьсгалыг айдас, өвчин зовиуртайгаар авахад хүрдэг. Үүний улмаас хүмүүс амьдралын явцад хагас амьсгалахад буюу хагас амьдрахад хүргэдэг. Тэгээд амьсгалын замын өвчин, уушигны өвчин тусахад амархан болдог байна.

Телост хүүхэд төрмөгцөө бүлээн усанд умбадаг. Энэ нь яг л гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Мөн ээжтэйгээ хүйн холбоосоор холбогдсон хэвээр байдаг ба энэ нь 30 минут орчим үргэлжилдэг. Хүүхэд усанд хөвж, төрөлтийн үйл явцын дараа хангалттай амарч авмагц, аав ээж нь хайрлан, хүлээж авдаг. Эцэст нь хүүхэд өөрийн биеэр, бүрэн дүүрэн амьсгалж эхэлдэг. Тэр цагт л хүйн холбоог лазераар өвтгөлгүйгээр тасалдаг юм.

Дараагийн хоёр жилийн туршид эцэг нь гэртээ байж хүүхдийн амьдралын чухал үед тус дэм болдог. Хүүхдийг бүрэн дүүрэн тэнцвэртэй болоход аав, ээж буюу эрэгтэй, эмэгтэй тал хамт байх нь амин чухал. Хүүхэд бүр 12 хос эцэг эхтэй байдаг. Хүүхэд бүхий л гэр бүлтэй өсөж торних зуураа хамт амьдарч үздэг ба ихэнх цагийг өөрийн төрсөн эцэг эхтэй цуг өнгөрүүлдэг. Ингэснээр хүүхэд бүх дэлхийг өөрийн гэр бүл гэж мэдэрч эхэлдэг юм. Энэ нь хэсэг бүлэг болон, гэр бүлийг хатуу хэвшсэн зүй тогтолтой болох зэргээс сэргийлдэг.

Боловсролыг гурван настайгаас нь эхлэн олгодог бөгөөд хүүхдийн ухамсрыг чухалчилж, дуулгавартай байлгаж, дэг жаяг тогтоохыг эрмэлздэггүй. Бясалгал, унших, бүжиглэх, спорт, тоо бодлого, жүжиг, хийсвэр сэтгэлгээ, зохиол бичих зэргийг заадаг. Хүүхдийг өөрсдөө бодож, асуудлыг шийдэхэд сургадаг. “Тоглонгоо сурах” гэсэн ойлголтыг ашигласнаар хүүхдүүд хүчирхийлэл ашиглалгүйгээр өөрсдийгөө илэрхийлж сурдаг.

Таван настайгаас нь эхлүүлээд астрал аяллыг заадаг бөгөөд ингэснээр хүүхдүүд биеэсээ гарч аялан олон зүйлсийг суралцдаг. Тэд өнгөрсөн амьдралынхаа түүхийг үзэж, өөрсдийнхөө талаар мэдэж, газрын гадарга болон бусад гаригууд руу хүртэл аялдаг юм. Хүүхдүүд сахиулсан тэнгэрүүд байдаг гэдгийг мэдэж авч, нүдэнд харагдахгүй зүйлсийг нүдэнд харагддаг болгох бат итгэлийг хөгжүүлдэг. Хүүхдүүд ухаалаг, хүчирхэг болж өсч торнидог ба хэнийг ч юунд ч буруутгаж зэмэлдэггүй.

Бид өсвөр насны үеийг “түр зуурын галзуурлын жилүүд” гэж нэрлэдэг. Хүүхдүүд ойролцоо насныхантайгаа нийлдэг ба тэднийг мэргэн, энэрэл халамж бүхий насанд хүрэгчид удирддаг. Тэд тоглож, доод талын түвшнүүдээр хэдэн өдрийн турш нааш цааш гүйлдэн, хашгиралдах зэргээр энергиэ эерэг байдлаар гадагшлуулдаг. Ингэснээр тэд архи гэх мэтэд донтолгүйгээр нас бие гүйцэцгээдэг.

ЖЧ: Телост галзуурч, солиорсон хүн байдаг уу?
СД: Байхгүй.
ЖЧ: Гэмт хэрэг?
СД: Байхгүй.
ЖЧ: Ядуурал?
СД: Байхгүй. Хүн бүр хэрэгтэй зүйлсээ авч чаддаг.
ЖЧ: Жирийн гэр орон ямаршуу байдаг вэ?
СД: Гэр орныг ариун геометрт тулгуурлан барьсан байдаг бөгөөд ихэнх нь дугуй хэлбэртэй. Манай олон нийтийн барилгууд эртний Грекийн барилгуудтай их төстэй.
ЖЧ: Та нар бид нар шиг тог, цахилгаан хэрэгсэл ашигладаг уу?
СД: Бид эфирээс энерги гаргаж авдаг тоног төхөөрөмж бүтээсэн тул цахилгаан хэрэглэдэггүй. Зарим хэрэгслүүд танайхтай төстэй боловч илүү дэвшилтэт түвшнийх. Оддын дайн дээр гардаг шиг бүрэн төхөөрөгч машин хүртэл бий. Гэхдээ ихэнх хүмүүс өөрсдөө хоол хийж идэх дуртай байдаг.
Оддын дайн кинон дээр гардаг хоол бэлтгэх төхөөрөмж
ЖЧ: Танай хоол газрын гадарга дээрх цагаан хоолнуудтай төстэй юу?
СД: Маш адилхан. Би та нарын санааг авч ашигласан. Бид пицца, школаданд дуртай.
ЖЧ: Телост гэрийн тэжээвэр амьтан бий юу?
СД: Байгаа, та нартай яг адилхан.
ЖЧ: Телосчууд хэр өндөр вэ?
СД: Та нараас 30-д см-р өндөр.
ЖЧ: Хүний дундаж наслалт хэд байдаг вэ?
СД: Телост хөгшрөлт явагддаггүй. Бид генийн хувьд та нартай яг адилхан. Гэвч бид хөгшрөлтөд итгэдэггүй тул хөгширдөггүй. Телост цөөн хэдэн Америкийн Индианчууд байдаг бөгөөд тэд нар хэдэн зуун жилийн настай.
ЖЧ: Та хэдэн настай вэ?
СД: 269. Ихэнх Телосчууд хэдэн зуугаас хэдэн мянган жилийн настай байдаг. Нэг эрэгтэй өөрийн биедээ 30000 жилийн туршид байсан. Бид түүнийг “Хамгийн урт” гэж хошигнон нэрэлдэг.
ЖЧ: Тэгэхээр та залуудаа орох нь байна. Болзооны хувьд хэрхэн болздог вэ? 25 настай залуу 2000 настай залуутай болзох тохиолдол бий юу?
СД: Байнга л тэгдэг! (Инээд алдав)
ЖЧ: Телост хүн нас бардаг уу?
СД: Тийм. Гэхдээ ховор. Заримдаа хүн ослын улмаас нас бардаг. Гэрийн тэжээвэр амьтад нас бардаг.
ЖЧ: Хэн нэгэн Телосыг орхин одоход бэлэн болмогц юу болдог вэ?
СД: Олон тооны хүн дэвших цаг нь болмогц биетэйгээ цуг гэрэлд нэвтрэн орж, илүү гэрэлтэй хэмжээстэд шилжин ордог. Бэлэн болоогүй бусад хэсэг нь биеэ орхиж явах, үзэгдэхгүй болгох зэрэгт сурдаг.

ЖЧ: Хүмүүс ажил хийхгүй байхад нийгэм яаж хөгждөг вэ?
СД: Хүмүүс хүссэнээрээ удаан амьдрах боломжгтой төдийгүй хүссэн хугацаагаараа залуу байх боломжтойгоо мэдмэгц, газрын гадарга дээрхээс шал өөр байдлаар амьдралыг хүлээж авдаг. Танай нийгэмд болдог шиг “Ганц олдох залуу насандаа” гээд бодлогогүй зан авир гарган архи, мансууруулах бодисонд хүртэл ордог зүйл манайд байхгүй. Түүнчлэн нэг биедээ хэдэн зуу, хэдэн мянган жил амьдрах тул хүмүүс байгаль орчиндоо анхаарч эхэлнэ. Илүү хариуцлагатай болдог. Хөгшрөхгүй, үхэхгүйгээр амьдрахын хамгийн гайхамшигтай зүйл бол та хийхийг хүссэн бүх зүйлээ хийхэд хүрдэгт оршино. Гадарга дээр бол хүмүүс ухаан, мэдлэгтэй болж жинхэнээсээ амьдарч эхлэх цаг нь болоход хэтэрхий хөгширсөн байдаг шүү дээ.

ЖЧ: Телосын засаглал ямар байдаг вэ?
СД: Бид 12 дээр нэмэх нь 1 гэсэн зөвлөлтэй. 12 гэдэг нь Сүмийг ахалдаг 6 эрэгтэй, 6 эмэгтэй байдаг. Тэдгээр нь голдуу өндөр ухамсрын түвшинд хүрсэн, ямар ч нөхцөл байдалд тэнцвэртэй байж чаддаг мастерууд юм. Тэд бусдын ашиг тусыг өөрийнхөөсөө дээгүүрт тавьж Бурхны сургаалыг дагадаг.
ЖЧ: “Нэмэх нэг” гэдэг нь хэн бэ?
СД: “Нэг” гэдэг нь дээд номлогч эрэгтэй, эмэгтэй юм уу Телосын хаан, хатан юм. Мелчизедекийн заавраар сүнсний гэгээрэлд хүрэхийн тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ямагт балансжуулж байхыг хүсдэг.
ЖЧ: Дээд номлогчид нь хэн байх вэ?
СД: Тэд бол ажлын хамтрагчид. Дээд номлогч эрэгтэй бол Адама бөгөөд Майкел сахиулсан тэнгэрийн шууд заавраар ажилладаг. Тэрээр хүн төрөлхтнийг дэвшихэд тусалж байгаа. Дээд номлогч эмэгтэй нь Терра Ра юм. Тэрээр Сүмийн сурагчдад хичээл заадаг бөгөөд тэдний хайр хүндэтгэлийг хүлээсэн байдаг. Тэр мөн л дээд ухамсрын түвшиндх үрсэн мастер юм.
Дээд мастер Адама
ЖЧ: Телосын хаан, хатан хоёр хэн бэ?
СД: Тэднийг Ра болон Рана Му гэж нэрэлдэг. Тэдний удам 30000 жилийн туршид тасралтгүй өргөсөн. Хаан хэргэмийг удам залгамжлуулдаг боловч хамгийн ахмад хүү юм уу охинд автоматаар шилжүүлдэггүй. Хаан, хатан хоёр өөрсдийн хүүхдүүд болон ач нараас хаан, хатан байхад хамгийн тохиромжтойг нь сонгодог юм. Сонгогдсон нэг нь Сүмийн сургалтад бүрэн дүүрэн хамрагдаж Мэлчизедекийн Номлогч болдог.
ЖЧ: Таныг "Гүнж” гэж дууддаг. Та хааны удам угсаатай холбоотой юу?
СД: Тийм ээ. Би Ра болон Рана Мугийн охин.
ЖЧ: Засаглалын шийдвэрүүдийг хэн гаргадаг вэ?
СД: 12-н зөвлөл. Тэднийг шийдвэр гаргамагц хаан, хатан хоёр дэмжих буюу өөрчлөлт хийхийг хүсч болно. Ямар нэгэн шийдвэрлэгдээгүй асуудлыг дээд номлогчид эцэслэн шийднэ. 12-н үндсэн зөвлөлийн дор орон нутгийн асуудлуудыг шийддэг дэд 12-н зөвлөл бий. Хувь хүний асуудал, маргаануудыг иргэний шүүх буюу өнгөрсөн амьдралыг хардаг акашийн товчоонд холбогдсон номлогчид шийднэ.
ЖЧ: Акашийн товчоо ашиглах нь ямар ач холбогдолтой вэ?
СД: Учир нь дийлэнх маргаанууд урьд төрлийн асуудлаас үүдэлтэй байдаг. Шийдвэр гармагц маргагч талууд бүхий л талд ашигтай, хамгийн оновчтой болохыг ухаардаг бөгөөд үүний дүнд маргаан хаагддаг.

ЖЧ: Телост мөнгө байдаг уу?
СД: Үгүй. Бид мөнгөний системгүй арилжаа ашигладаг.
ЖЧ: Энэ нь яаж явагдах вэ?
СД: Төр засаг бүх зүйлийг эзэмшдэг боловч хянах үүргийг хүлээдэггүй. Төрөөс жишээ нь хоол хүнс бүгдэд тараагдсан эсэх тал дээр анхаарал тавина. Хэрэв танд ямар нэг зүйл – хоол, хувцас, тавилга, уран зураг, ном гэх мэт зүйлс хэрэгтэй болбол та өөрийн нутгийн түгээлтийн төвд очин сонгон авдаг.
ЖЧ: Телост хүмүүс мөнгөний төлөө ажиллах шаардлагагүй юм бол ажил хөдөлмөр яаж эрхэлдэг юм бэ?
СД: Хүн бүр хийхийг хүссэн зүйлсээ хийдэг. Жишээ нь тэрээр усан цэцэрлэгт ажиллахаар шийдвэл байшингаа сонгож, ахмад ажилтанд мэдэгддэг. Тэгээд тэрээр ажилдаа ирнэ. Учир нь хүн бүр бусдын сайн сайхан амьдралд нөлөөлөх өөрийн оролцоог ухамсарлаж байдаг. Зарим хүмүүс урлагийн бүтээл туурвиж, массаж хийх гэх мэтээр ажилладаг. Хүмүүст бясалгал хийж, тоглож, амарч, Сүм рүү очин сургалтад сууж, сүнсээ хөгжүүлэх хангалттай их цаг хугацаа байдаг.
ЖЧ: Хог түүх гэх мэт хэний ч хийх дургүй ажлуудыг яах вэ?
СД: Бид бүгдээрээ олон нийтийн ажилд оролцдог. Зөвлөлийн 12 гишүүн хүртэл. Хэн ч бусдаас илүү юм уу дутуу байдаггүй. Тэгээд бид сард дөрвөн цагийг хог түүж, хогийг материаллаг бус хэлбэрт оруулах, зэрлэг түүх, амьтны ялгадас цуглуулах зэрэгт зарцуулдаг. Бид үүнийг хамтарч хийдэг тул зугаатай байдаг юм. Бид дуулж, цагийг зугаатай өнгөрүүлдэг дээ.

ЖЧ: Та нар хогийг үнэхээр материаллаг бус болгодог хэрэг үү?
СД: Тийм ээ.
ЖЧ: Бид үүнийг гадарга дээр ашиглаж болох юм байна шүү!
ЖЧ: Телост хүмүүс гэрлэдэг үү?
СД: Тэгнэ. Бидэнд хоёр төрлийн гэрлэлт байдаг. Нэг нь үүрэгт гэрлэлт, нөгөөх нь ариун гэрлэлт гэж. Хоёр хүн үнэхээр ямар нэгэн хуваалцах зүйл буйг мэдэрмэгц, бие биедээ анхаарал тавин, энэ бүхэн цаашид яах нь вэ гэдгийг мэдэхийг хүсдэг. Тэгээд тэд сүмд очин үүрэгт гэрлэлтээ батлуулдаг. Энэ заримдаа зуу зуун жил үргэлжилдэг боловч ихэнхдээ үүнээс богино байна. Үүрэгт гэрлэлтээр гэрлэсэн хүмүүс хүүхэд төрүүлдэггүй. Үүрэгт гэрлэлт болж өгөхгүй бол тэд номлогч дээр очин шийдвэрлүүлдэг. Ямар нэг асуудал, үл ойлголцол энэ хооронд үүсэхгүй. Үүрэгт гэрлэлт улам гүнзгийрч, удаан хугацаанд үргэлжлэх болмогц хосууд ариун гэрлэлтийг батлуулна. Ийм зүйл магадгүй хэдэн зуун жилийн дараа эсвэл хэдхэн сарын дараа болдог. Тэд өргөн, сайхан найр хурим хийнэ. Бүхий л хүүхдүүд ариун гэрлэлтээс төрдөг юм.

ЖЧ: Та яагаад Дэлхийн гадарга дээрх хүнтэй гэрлэх болсон юм бэ?
СД: Тэр миний сүнсний хос буюу миний сүнсний эрэгтэйлэг тал нь юм. Тэрээр гадарга дээр төрж, гадаргын дээрх болон доорх хоёр соёл иргэншлийг нэгтгэх ажлын нэг хэсгийг хийхээр шийдсэн.
Хос сүнс
ЖЧ: Бодлоор аялах, Эфирийг материалжуулах гэсэн энэ хоёр аргын аль нэгийг Телосын зарим хүмүүс суралцаж, хэрэгжүүлдэг үү?
СД: Сүмийн сургалтад суусан хүмүүс ийм зүйлсийг яваандаа хийж сурдаг.
ЖЧ: Энд ирж, хоёр соёл иргэншлийг нэгтгэхэд тусалж, бидэнтэй хамт байгаа Шарулаа танд баярлалаа. Та гадарга дээр хэр удаан байх вэ?
СД: Байдлаас л шалтгаална даа.
©1995, Жоанна Черри. Эх үүсвэрийг дурдсаны үндсэн дээр та энэ нийтлэлийг бусадтэй чөлөөтэй хуваалцаж болно.