2012/05/28

2012 оны 12 сарын 21-нд юу болох вэ?

Японы гүнжийн хийсэн цочирдом мэдэгдэл
Миний нэрийг Гүнж Каору Накамару гэдэг. Би Японоос ирсэн. 1976 онд би гайхамшигтай сүнслэг үйл явдалтай учирсан юм. Тэр цагаас хойш миний гурав дагч нүд нээгдэж, би үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй холбогдох болсон. Мөн дэлхий дотор маш өндөр хөгжилтэй соёл иргэншил оршдог. Би тэдэнтэй мөн холбогддог бөгөөд голдуу Ахлах Номын Санчтай харьцдаг. Олж авсан энэ бүх мэдээлэлд тулгуурлаад 2012 оны 12 сарын 22-с авахуулаад 3 өдрийн турш манай Дэлхий 5 хэмжээст ертөнцөд шилжих үедээ Нибуру хэмээх газрыг дамжин өнгөрөх бөгөөд энэ хугацаанд 3 өдөр, 3 шөнийн туршид тог цахилгаан ашиглах боломжгүй болж, Нар болон бусад од байхгүй болсноор, 3 өдрийн туршид өдөржин шөнөжин түнэр харанхуйд орно гэдэгт бат итгэлтэй болсон.
Ямар ч масс медиа, мэдээллийн хэрэгсэл энэ тухай дэлхийн хүмүүст мэдэгдээгүй. Нууц засгийн газрын хүмүүс л энэ талаар мэдэх бөгөөд энэ бүхнээс өөрсдийгөө хамгаалж, энэ гаригаас зугатаж, эсвэл Атлант, Норвег, Голланд, Швед, Австралид газар доогуур оромж ухах замаар 10000 орчим хүн аврагдах боломжтой болжээ. Гэхдээ би тэднийг яаж ч хичээсэн аврагдана гэж бодохгүй байна. Бид өөрсдийнхөө сүнсний нөхцөл байдлыг цэвэршүүлэх хэрэгтэй. Бие махбодоо ч тэр, сүнсээ ч тэр. Би та бүхэнд хэрхэн ингэхийг хэлж өгье. Энэ бол маш чухал.
                                      
Бүхнийг чадагч бурхан, бурхдын бурхан бол ГЭРЭЛ, ХАЙР, ЭНЕРГИ юм. Энэхүү хайрын энергийн нэг хэсэг нь бидний зүрхэнд оршдог. Бид бусад хүмүүст худал хэлж болох ч өөрсдөдөө худал хэлж чаддаггүй. Үүнийг би “ухамсар” гэж нэрлэмээр байна. Хүн бүрийн сүнсэнд БҮТЭЭГЧ БУРХАНЫ энэ гайхамшигт чанар байдаг. Энэ чанар төрөл авах бүрт бидэнд уламжлагдах бөгөөд бидний дотор оршдог. Сүнсээ ариутгахын тулд бид төрснөөсөө авахуулаад амьдралаа тав таван жилээр нь ухамсартаа дүгнэж, бид ямар зан араншин гаргасан, юу бодсон, бусад хүн бидний талаар юу гэж хэлсэн талаар бодож үзэх хэрэгтэй. Өнөөг хүртэлх амьдралаа тав таван жилээр цэгнэж, засан залруулж, ямар нэг муу зүйл хийсэн бол түүнийг тодотгох замаар сүнсээ ариутгах хэрэгтэй. Ингэснээр бидний зүрх тэлж, гүнзгий амьсгаа авах болно. Үүнийг хийх болгонд бидний зүрхэнд байсан сөрөг харанхуй бүхэн гадагшилж, оронд нь алтлаг гэрэл орж ирнэ. Ийм замаар бид улам сайн ойлгоцтой болох болно. 2012 оны 12 сарын 21 хүртэл бидэнд хугацаа байна. Бие махбодын хувьд бид мөн цэвэрших боломжтой. Хамгийн түрүүнд бид лаазтай ундаа, пиво ууж болохгүй. Хөнгөн цагаан бидний биед маш хортой. Үүнийг мэдэлгүй учир бид бүхий л хортой хоол хүнс, ундааг ууж хэрэглэдэг. Тэгээд хүн бүр өөр өөрийгөө анхаарч арчлах хэрэгтэй. Тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн хийж байх нь зүйтэй. Өдөр бүр бид өөрийн сүнсний байдлын талаар дүгнэлт хийх боломжтой.

Мөн чанартаа, хүн төрөлхтөн бид бол ГЭРЭЛ, ХАЙР юм. Учир нь бидний зүрхэнд байгаа, төрөл бүрд хамт төрдөг БҮТЭЭГЧИЙН хэсэг бидэнтэй үргэлж хамт байдаг. Газар дэлхий дээр бидний бие махбод нас барахад бидний сүнс гарч яваад, дахин төрөл авч үргэлжлүүлэн амьдардаг. Би энэ дэлхий дээрх хэдэн зуун жилийн өмнөх амьдралаа санадаг. Мөн дэлхийн олон газар амьдарч байсан амьдралуудаа санадаг юм. Энэ бүх ой санамжууд сэргэх үед би урьд өмнө сурч байгаагүй хэлээр ярьж хүртэл чадна. Тэгэхээр дахин төрдөг нь үнэн болохыг би бие махбодоороо баталсан. Тэгэхээр үүнийг сонсож байгаа хүн бүр буюу энэ чуулга уулзалтыг сонссон хүн бүр аврагдсан гэж би хэлж чадна.
1913 оны дараа бид маш их талцан хуваагдах болжээ. Иймэрхүү ойлголтыг дэмждэг болон дэмждэггүй хүмүүс талцан хуваагдсан. Энэ хуваагдал маш гүнзгий боллоо. Энэ ойлголтыг ойлгодоггүй, дэмждэггүй хүмүүс сүнсний хувьд маш харанхуй нөхцөл байдалд байна. Тэд одоогийн Дэлхийтэй адил дайн, хүчирхийлэл бүхий өөр нэг гариг дээр дахин төрөх болно. Тэд өөр гариг дээр төрнө. Бид тун удахгүй гайхамшигтай чуулган хийх болно. Баярлалаа.