2012/12/11

Зэрэгцээ ертөнц


Хүний personality буюу зан чанар нь итгэл үнэмшил буюу бодол, мэдрэмж буюу сэтгэл хөдлөл, үйлдэл гэсэн 3 зүйлээс бүрддэг. Энэ 3 дээр тулгуурлан бид бодит байдал, би, өөрийн гэсэн зан чанарыг бүтээдэг. Итгэл, бодлыг өөрчлөх замаар хүн reality буюу бодит байдлыг өөрлчилдөг. Ухамсар өөрчлөгдөх мөч бүрт бид parallel universe буюу зэргэлдээ ертөнцөд шилждэг. Энэ ертөнц одоогийн ертөнцтэй маш адилхан байдаг тул бид өөрчлөлтийг мэдэрдэггүй. Шилжилт, өөрчлөлт бол тасралтгүй, байнга явагддаг процесс. Харин бид хаашаа шилжих вэ гэдгийг өөрсдөө сонгодог. Мөн юунд итгэж, юу бодож, ямар сэтгэл хөдлөл, үйлдэл гаргах вэ гэдгээ сонгох замаар өөр өөрсдийн бодит ертөнцийг үүсгэж байдаг. Үнэндээ ертөнц бол illusion буюу бидний бүтээсэн хуурмаг төсөөлөл. Дараах видеонд харь гаригийн, ирээдүйн зочин Басхар улаачаараа дамжуулан энэ талаар тайлбарлаж байна.

2012/12/07

Зүүд хэрхэн тайлах вэ?


Ерөнхийдөө зүүд үндсэн 2 хэсгээс бүрддэг. Сэрүүн байхад болсон үйл явдал зүүдэнд дахин давтагдах буюу бодож, санасан зүйл чинь үргэлжлэн биелэгдэж буй мэт зүүдлэгддэг.

2012/12/06

Зүүд аливаа зүйлийг сурахад тусладаг


Гурван мянга гаруй хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар зүүдийг удирдаж болдог бөгөөд зүүдэлж байгаагаа хүн мэдэрдэг нь үүнийг батладаг.

Уг судалгаанд оролцогчдын 64.9 хувь нь зүүдэлж байгаагаа ойлгож, мэдэрч байдаг гэсэн бол 34 хувь нь заримдаа зүүдээ удирдаж чаддаг гэж хариулжээ. Зүүдээ ойлгож, мэдрэх нь хүн болгоны чаддаг зүйл биш боловч ийм боломж байдаг гэж Берклийн шашны сургуулийн доктор Келли Балкелей ярьж байна.

2012/12/05

Зүүд Удирдахуй буюу Сэрүүн Зүүд



Сэрүүн зүүдэнд та зүүдээ хүссэнээрээ удирдах боломжтой. Сэрүүн зүүдэнд ормогц хийхийг хүссэн зүйлсээ хийж, зарим нэг асуудлаа шийдвэрлэсэн ч болно. Зарим тамирчид сэрүүн зүүдэндээ теннис, гольфын цохилтоо бэлдэж дасгал хийдэг байна. Тэр ч бүү хэл сэрүүн зүүд ашиглан айдас, санаа зоволтоо ялан дийлж болдог. Сэрүүн зүүдээ яаж ашиглах вэ гэдэг таны уран төсөөллөөс л хамаарна. Учир нь унтаж байх үеийн тархины үйл ажиллагаа, сэрүүн байх үеийнхтэй адил байдаг тул сэрүүн зүүдэндээ сурсан, хийсэн зүйлс таны сэрүүн байхдаа хийсэн зүйлстэй ижил төстэй байна гэсэн үг. 

2012/12/01

Астрал аялал гэж юу вэ?


Та бодсон даруйдаа хүссэн газраа очихыг, шувуу шиг нисэхийг, хана нэвтэлж явахыг, хол байгаа хэн нэгэнтэй нэн даруй очиж уулзахыг, үл үзэгдэгч хүн болохыг хүсч байсан уу? Тэгээд ингэж бодсоныхоо дараа хэзээ ч бүтэхгүй зүйл гэж үзээд толгойноосоо авч хаяхыг оролдсон уу?

Эссассани дээрх амьдрал

Башартай хийсэн ярилцлага - 1987 оны 11 сар:
Та нар бидний соёл иргэншлийг олон мянган жил судалсаар ирсэн гэдэг үнэн үү? Манай нийгэм тийм олон жил судлаагүй ч гаригуудын нэгдэл бол олон мянган жилийн туршид судалсаар ирсэн нь үнэн.

2012/11/30

Харь Гаригийнхан 1 - Эссассани


Сассани гэдэг үг нь гэрлэн биет гэсэн үг бөгөөд тэд хүн төрөлхтөн болон Зета Ретикулан хэмээх харь гаригийн биетийн шилдэг шинж чанаруудыг агуулдаг. Учир нь тэднийг Зета гэгдэх харь гаригийнхны генийг хүний гентэй нэгтгэх замаар бүтээсэн ажээ. Тэд Зетагийн телепати буюу бодол унших чадвар, урт наслалт, мэдрэмж, шинжлэх ухаан, билэг ухааны давуу талуудыг, харин хүн төрөлхтний эрч хүч, мэдрэмж, физик шинж чанар, сониуч зан, хурдан дэвших тэмүүлэл зэргийг агуулдаг.  

2012/11/29

Дээд ертөнцүүд буюу далд чадвараа хөгжүүлэх арга зам

Дэлхий ертөнцөөс өөр ертөнцүүд оршин байх боломжтой юу? Шинжлэх ухааны хувьд ч тэр шашин, далд ертөнц судлалын хувьд ч тэр энэ бол байх боломжтой зүйл. Физикийн үүднээс авч үзвэл ертөнцийн оршин байх үндэс хөдөлгөөн бөгөөд бүх зүйл буюу оршин буй матери тодорхой хөдөлгөөнд оршдог. Хөдөлгөөн гэдэг нь молекулын хэлбэлзэх хөдөлгөөн юм. Молекулын шинж чанараас хамааран тодорхой молекул буюу матери тодорхой хэмжээний хөдөлгөөний давтамжинд оршин байна. Жишээ нь дэлхий дээр бүрэлдсэн материуд тодорхой давтамжийн хүрээнд орших бөгөөд бие биетэйгээ зохилдон оршиж манай ертөнцийг бүтээж байдаг. Хэт өөр давтамжтай

2012/11/23

Тохиолдол гэж байдаггүй


Олон гэгээрсэн мэргэд, ертөнцийн хуулийг таньж мэдсэн хүмүүсийн хэлж буйгаар тохиолдол гэдэг зүйл байдаггүй аж. Бүх зүйл учиртай, учир болгон учигтай гэдэг. Таны амьдралд тохиож буй үйл явдал, учирч буй хүмүүс учрах ёстой үедээ гарч ирж, болох ёстой үедээ болж байна гэсэн үг.

Бид хэн нэгэнтэй гэрлэж, ах дүү болж, нөхөрлөж, тусалж, амлалт өгч, авч, муудалцаж тэр ч бүү хэл нүд рүү нь харах төдийд барилдлага, үйлийн үртэй болдог байна. Мөн төрөл авч энэ ертөнцөд ирэхээс өмнө бусад сүнснүүдтэй гэрээ байгуулдаг аж. Гэрээ гэдэг нь энэ насандаа, тэр өдөр учирч, тийм зүйл хамт үйлдэнэ, би чамд тэгж тусална гэх зэрэг амлалт, баталгаа юм.

2012/11/02

Асурын Ертөнцийн Нууц



Астрал ертөнц буюу асурын ертөнц гэж юу вэ? Диваажин, там, эсвэл зүгээр л бидний төсөөлөл үү ...
Өөр орон зай? Сүнсний ертөнц? Дэлхийн цахилгаан соронзон энергийн төвлөрөл үү? Хүний түгээмэл далд ухамсар уу? Диваажин уу? Там уу?
Энэ бол өргөн хүрээтэй асуудал бөгөөд хариулт өгөх хүний шашин, соёлын ялгаанаас шалтгаалаад янз бүрийн л хариулт авах байх. Өөрийн зүгээс тайлбарлавал: 
Диваажин ба там гэдэг нь астрал ертөнцийн нэг хэсэг бөгөөд долгионы давтамжаар л тусгаарлагдсан байдаг. 

2012/10/01

Буддагийн зурагны 6 онцлог


1. Бясалгалын байрлал: Буддагийн ихэнх зураг, баримлууд бясалгалын байрлалаар завилан суусан хэлбэртэй байдаг. Будда болохын тулд мөн болсны дараа байнга, цаг ямагт шахуу бясалгадаг байсныг илтгэж байна.
2. Самади: нүд аниастай буюу хагас аниастай, огоорсон шинжтэй байдаг нь бясалгалын гүнд буюу самадид орж энэ ертөнцөөс тасран сүнсэн биеэрээ өөр ертөнцөд заларсныг илэрхийлэх мэт.

2012/05/28

2012 оны 12 сарын 21-нд юу болох вэ?

Японы гүнжийн хийсэн цочирдом мэдэгдэл
Миний нэрийг Гүнж Каору Накамару гэдэг. Би Японоос ирсэн. 1976 онд би гайхамшигтай сүнслэг үйл явдалтай учирсан юм. Тэр цагаас хойш миний гурав дагч нүд нээгдэж, би үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй холбогдох болсон. Мөн дэлхий дотор маш өндөр хөгжилтэй соёл иргэншил оршдог. Би тэдэнтэй мөн холбогддог бөгөөд голдуу Ахлах Номын Санчтай харьцдаг. Олж авсан энэ бүх мэдээлэлд тулгуурлаад 2012 оны 12 сарын 22-с авахуулаад 3 өдрийн турш манай Дэлхий 5 хэмжээст ертөнцөд шилжих үедээ Нибуру хэмээх газрыг дамжин өнгөрөх бөгөөд энэ хугацаанд 3 өдөр, 3 шөнийн туршид тог цахилгаан ашиглах боломжгүй болж, Нар болон бусад од байхгүй болсноор, 3 өдрийн туршид өдөржин шөнөжин түнэр харанхуйд орно гэдэгт бат итгэлтэй болсон.

Тэвчээр


Эрт урьдын цагт нэгэн алдартай сүмийн цэвэрлэгч байжээ. Тэрбээр гайхалтай бишрэлтэй хийгээд шударга нэгэн байв. Өдөр бүр даршан авахаар сүмд ирж байгаа мянга мянган бишрэлтнүүдийг хараад Бурхан байнга л эндээ зогсч хүмүүст даршан өгөөд их л ядардаг байх даа хэмээн боддог байж.
Тэгээд нэг өдөр Бурханыг амраахыг хүсэхдээ “Би Таны оронд нэг өдөр зогсъё” хэмээн гуйв. Сүмийн Шүтээн түүнд “Би түр амарч болох л юм. Харин чамайг Өөр шигээ болгосны минь хариуд чи нэг зүйл хийх ёстой. Энд над шиг зүгээр л зогсоод орж ирсэн хүмүүс рүү инээмсэглэн тэдэнд адислалаа хайрлаарай. Юунд ч бүү саад бол, юу ч битгий ярь. Шүтээн болохоо сана. Бас Би бүх зүйлийг төлөвлөсөн байдаг гэдэгт итгэлтэй байгаарай” гэж хариулжээ.

Ведийн Тухай


Вед гэдэг нь "мэдлэг" гэсэн утгатай санскрит үг юм. Энэхүү мэдлэг нь Бурханы Дээд бодгалиас үүсэлтэй бөгөөд хүмүүн төрөх, өвчлөх, өтлөх болон үхэх нь гарцаагүй, материаллаг ертөнцөд хэрхэн зөв амьдрах, эцэстээ зовлон шаналал дүүрэн энэ орчлонгоос хэрхэн ангижрах тухай сургасан сургаал юм.

Ертөнцийн үүсэл, бүтэц


 Бүхий л шашинд там, диваажин, ертөнц, үйлийн үр, сүнс гэх мэт үндсэн ойлголтууд байдаг. Тэгвэл үүнийг манай гариг ертөнцийн үүслийн эхнээс уламжлагдсан хамгийн эртний, ариун сургаал болох Ведийн номлолд хэрхэн бичиж үлдээсэн байдгийг та бүхэнд толилуулья.

Сансар ертөнцөд оршин байх тоймгүй олон ертөнцийн нэг нь манай орчлон юм. Бидний амьдарч буй энэ орчлон дээд буюу диваажин, доод буюу там, дунд буюу дэлхий гэсэн 14 гарагаас тогтоно. Тэдгээр дээр 8.400.000 төрлийн амьд амьтан оршин амьдрах ба түүнээс 400.000 төрөл зүйл нь хүнтэй төстэй бодгалиуд болно.

Далд ухамсар


 Хүн нэг л сурсан бол насан туршдаа хэзээ ч мартдаггүй 2 зүйл байдаг гэдэг. Энэ нь машин барих, усанд сэлэх юм. Гэвч бид өглөө босоол шүдээ угаахдаа шүдээ хэрхэн угаах талаар бодож төлөвлөдөггүй. Болсон болоогүй сойзоороо үрж л орхидог. Тэгээд зуршил болсон кофегоо уух буюу яарсандаа цүнхээ шүүрээд ажил, сургуульдаа явна. Машин барих, усанд сэлэх, шүдээ угаах гэх мэт үйлдлүүдийг та дадал зуршлаараа хийж л орхидог. Гэхдээ үүнийг таны тархи, ухамсрын хаа нэгтээ удирдан зохицуулж байгаа нь гарцаагүй. Энэ хэсэг бол далд ухамсар аж.

Та ухамсарлахгүй байж болно гэхдээ таны амьдралын маш олон үйлдэл, дадал зуршил, бодол санаа далд ухамсраас үүдэлтэй.

2012/05/27

Бурхан багшийн зүүд



Бодхисатва бээр шинийн нэгнээс шийнийн 14 хүртэл Анапана бясалгал хийж, Няранзана голын эрэг дэх бургас модны сүүдэрт гүн бясалгалд оржээ.Шөнө дуусах дөхөж байлаа. Хараахан үүр цайгаагүй байв. Гайхамшигт амгалан тайван бүрдсэн энэ мөчид бодхисатва бие цогцосоо бага зэрэг амраахыг хүслээ. Тэрээр модны доор хажуулан, хэдхэн хором зүүрмэглэжээ. Зүүрмэглэх тэрхэн агшинд ар араасаа цуварсан таван төрлийн зүүд зүүдлэгдсэн нь ирээдүйг зөгнөсөн байв. Зүүд дуусангуут Бодхисатва нойрноос сэрж, зүүдний утгыг тайлахаар бодлогошрон суув.

2012/05/10

Ража Йогын Бясалгал



Хамгийн чухал аялал бол дотоод ертөнцийн аялал юм. Энэ бол та чухам хэн болохоо ойлгон ухамсарлах ‘үнэн’-ий аялал. Энэ бол өдөр тутмын биеийг шүтэн амьдрах ухамсараас (материаллаг ухамсар) ангид орших, оюун санааны хүч чадлыг таниулах ертөнц юм. Оюун санааны (сүнсний) хүч чадал нь  автомат бодлоос илүү бүтээлч бодлыг сонгох, сэтгэл хөдлөлдөө автахгүй байх, стресс, зөрчил маргаан ба эмх замбараагүй байдал зэргээс илүү амар амгалан, асрал хайр ба зохицон амьдрахуйн хүч чадлыг танд олгодог.  

2012/05/09

Мантрын буюу Тарнийн Бясалгал



Бясалгал гэдэг нь “ухаан санааны төвлөрөл” гэсэн утгатай бөгөөд ийнхүү төвлөрөхөд тодорхой нэгэн объект буюу тусагдахуун байх ёстой. Ухааныг эзэмдсэн өдөр тутмын түгшүүр зовиураас ангижран салахын тулд хүн материаллаг түвшингээс дээшлэн гарч трансценденталь, бурханлаг түвшинд батжин бэхжихийг хичээх хэрэгтэй. Бурханы ариун гэгээн нэр алдруудыг давтан хэлж, Түүнтэй ийнхүү харьцсанаар үүнийг хийж болмой.

2012/05/08

Чанадаас халих бясалгал буюу трансцендентал бясалгал



МАХАРИШИ МАХЕШ ЙОГИ
Махариши Махеш йоги бол олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, ухамсрын салбарын гарамгай эрдэмтэн-мэргэжилтэн юм. Тэрээр олон мянган жилийн турш салангид тусдаа байсан ведын судруудыг эмхлэн цэгцэлж, онолын хувьд ч, хэрэглээний хувьд ч төгс төгөлдөр Ухамсрын Шинжлэх Ухааныг бий болгосон суут хүн юм.

Ведын Шинжлэх Ухаан болон Махаришийн технологийн субъектив техник болох ЧХБ нь бүрэн хэмжээнд судлагдсан төдийгүй дэлхийн бүх улс оронд дэлгэрч чадсан хувь хүнийг хөгжүүлэх хөтөлбөр юм. ЧХБ нь хүний зөнд байдаг хязгааргүй эрч хүч, бүтээлч сэтгэлгээ, цэвэр оюун ухааныг бидний ухамсарт нээж өгдөг. Мөн энэ бясалгал нь бидний далд чадвар буюу амьдралын суурь түвшнийг сэргээж эрчимжүүлдэг. Тиймээс ЧХБ нь аль ч нийгэм, хувь хүнийг төгс төгөлдөржүүлж, зовлон зүдгүүргүй, эрүүл саруул, аз жаргалтай, байнга өөдлөн дэвждэг амьдралын хэв маягийг бий болгодог энгийн арга юм.

2012/05/07

Гэрэл аялгууны бясалгал буюу Чин Хайн бясалгал



"Би Буддын болон Католик шашинтны аль нь ч биш. Би Үнэнд харяалагдаж, Үнэнийг л номлодог. Та үүнийг Буддын шашин, Католик шашин, Бумбын шашин гэх юмуу аль хүссэнээрээ л нэрлэ. Би бүгдийг дуртайяа хүлээж авна" ~Төгс Гэгээрсэн Их багш Чин Хай~

Эрт дээр үеэс гэгээрэлд хүрэх олон аргыг хүмүүс олж, мэдэж хэрэглэсээр иржээ. Гэвч эдгээр аргууд нь төгс гэгээрэлд хүргэх нь ховор бөгөөд маш их цаг хугацаа,тэвчээр хатуужил шаардсан хүнд бэрх замыг туулах хэрэгтэй болдог байна. Гэгээрэлд яаж хурдан, төгс хүрэх бэ?

2012/05/06

Рейкигийн Бясалгал

Рейки гэдэг нь түгээмэл энерги буюу амьдралын эрч хүч гэсэн утгатай япон үг юм. Энэ бол хаана энергийн дутагдал байна, түүнийг нөхөж өгдөг арга. Энергийн дутагдал нь эрүүл мэнд, хувийн амьдрал, ажил үйлс гэсэн үндсэн гурван төрөлд илэрдэг бөгөөд манай суралцагч нар ихэвчлэн өөрийн бие махбодид энерги дамжуулж эрүүл мэнд болон амьдрал ахуйдаа үр дүнг гаргаж рейкийн ач тусыг үзэж байна.


2012/05/05

Энэрэхүйн бясалгал буюу Випашана бясалгал

    
Випашяна гэдэг нь “Бодит үнэнийг байгаагаар нь харах” гэсэн утгатай үг юм. Випашяна бясалгал нь өөрийгөө ажиглах замаар сэтгэлээ ариусгах учир үндэслэлтэй арга билээ. Випашяна бясалгал нь биднийг зовлонгоос, зовлонгийн гүн үндэстэй шалтгаанаас чөлөөлж, сэтгэлийг ариусгаснаар үнэн амгалан аз жаргалыг мэдрүүлдэг. Энэхүү бясалгал нь хүмүүнийг алхам алхамаар урагшлуулсаар сэтгэлийн хир буртаг , нисванисаас чөлөөлж, оюун ухааны дээд оргил болох төгс гэгээрэлд хүргэдэг.

2012/05/04

Шри Шри буюу Амьдрах Урлагийн Бясалгал





Үндсэн курс

Амьдрах Урлагын Үндсэн курс маш энгийн боловч 3 хоногийнхугацаанд энэ амьдрал ямар гайхалтай сайханыг мэдрүүлнэ. Эрч хүч өгч, бие сэтгэлийг цэвэрлэгч агуу хүчтэй техник, курсэд өрнөх сонирхолтой яриа болон мэдлэгээр өнөөгийн амьдралын нарийн нууцуудыг энгийн ойлгомжтойгоор хүүрнэнэ. Энэ курс нь бидний амьдрал ямар их утга учиртай, бүрэн дүүрэн байж болохыг мэдрүүлж, сэтгэл, зурх, нүдийг минь нээж өгдөг. Тавлаг тухлаг орчинд "Би амар тайван, сэтгэл хангалуун байна" гэж хэлэх хэнд ч амархан. Аливааг тааж хэлэхэд хэцүү байдаг хойно, эргэн тойронд тань элдэв үймээн самуун гарч, зовлон бэрхшээл нөмрөн авсан үед ч бас "Тиймээ, Би амар тайван, сэтгэл хангалуун байна" гэж хэлж чадаж байвал та унэхээрийн чухаг үнэт зүйлийг олж авчээ... Үүнийг л Амьдрах Урлаг гэж нэрлэнэ... Үндсэн курс үүнийг л бидэнд мэдрүүлдэг. 

2012/05/03

Бясалгал хэрхэн үйлдэх вэ?


Гэртээ бясалгал үйлдэхийн тулд та бясалгалд зориулсан туйлын цэвэр, ариун буланг өрөөн дотроо бэлтгээрэй. Өдөр тутмын хувийн бясалгал үйлдэхдээ аль болох ганцаар байхыг хичээгээрэй. Бясалгалын өмнө усанд орвол маш тустай. Мөн гэрэл гэгээтэй, цэвэр хувцас өмсөхийг зөвлүүштэй. Сэтгэл зүрхний замаар явахын тулд өдөрт ядаж нэг удаа бясалгах хэрэгтэй. Өглөө эрт агаар мандал амгалан тайван, аниргүй үед бясалгах нь хамгийн сайн.

2012/05/02

Бясалгалын ач тус


Бясалгал тогтмол хийснээр цусны даралт ихсэх, зүрх судасны эмгэгт өртөх эрсдлийг багасгаж, дархлаа сайжирч, өвчин эсэргүүцэх чадвар нэмэгддэг байна.
Хурдацтай хөгжиж буй орчин цагийн шаардлагаар ихэнхи хүмүүс ажлын хэт ачааллаас болж стресст их хэмжээгээр өртөж байна. Хэтэрсэн их ажлаа амжуулахад цаг хугацаа, өдөр хоног хүрэлцдэггүй мэт санагддаг. Байнгын стрессээс бид ядаргаанд орж, уцаартай, тэвчээргүй болж,  сэтгэл санаагаар их унадаг. Энэ байдал эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай.
Харин өдөрт 10-15 минутын бясалгал хийх зав гаргаж сурвал оюун ухаанаа тайвшруулан төвлөрүүлж, тод сэтгэдэг болгон цаг хугацааг улам хожиход тусална.
Бясалгал хийх ач холбогдол:

2012/05/01

Бясалгал гэж юу вэ?


         Хэдийгээр сүүлийн үед бясалгал гэх нэр томьёо нь маш дэлгэрэнгүй болсон боловч, үнэндээ ихэнх хүмүүс бясалгал гэж юу байдгийг үнэн утгаар нь  мэддэггүй байна. Зарим хүмүүс бясалгалыг оюун санааны төвлөрөл, менталь үйлдэл гэж бодно. Зарим нь ямар нэгэн таашаал авчирдаг юмыг өөрсдийн оюун санаандаа төсөөлөн бодохыг бясалгал гэнэ гэж бодно. Эдгээр бүх аргуудын эцсийн зорилго нь хүний бодлын тасралтгүй үргэлжилсэн гинжэн хэлхээг намдаах буюу зогсоох үүднээс үүссэн байдаг. Үнэндээ хүний бодлыг зогсоох нь хэцүү зүйл учир хүмүүс жинхэн бясалгалыг зөвхөн орлосоор иржээ. Бясалгал нь бол “бодол үгүй”/хүний бодлоос гадуур болдог үйл явц юм. Энэ нь үйлдэх үйлдэл биш – тусгай мэдлэгийн байдал юм. Бясалгалын байдалд бид байна (нэвтрэн орно), эс үгүй бол тэр байдалд ороогүй, байхгуй байна гэж байна. Мөн бясалгал нь гаднах нөхцлөөс ер хамааралгүй болдог байна.